Зүгээр л жий

манай уриа буюу баримталдаг зарчим

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Улаанбаатар уулын дугуйн клуб хэрхэн ажилладаг вэ

"Улаанбаатар уулын дугуйн клуб" нь насанд хүрсэн хувь хүний эрх, үүргийг хүндэтгэн үзэх үзэл дээр тулгуурлан бий болсон систем юм. Энэ системийг бүрдүүлэгч элемент нь Админ болон бусад хувь хүн.

Клуб нь сонирхол нэгтэй хүмүүсийн бүлэг бус аялалд сайн дураараа оролцдог хувь хүмүүсийн нэгдэл юм. Клуб унадаг дугуйн аялал зохиох зорилготой. Клуб өөрөө хуулийн этгээдийн статусгүй, татвар хураамжгүй байгууллага. Иймээс нийгмийн арга хэмжээнд оролцох, нэгдсэн хурал хийх, санал асуулга явуулах гэх мэт үйл ажиллагаанд клуб оролцох хуулийн үүрэг байдаггүй. Клубийн үйл ажиллагааг унадаг дугуйн аяллаар дамжуулан Админ хөгжүүлж, аялалд оролцогч багийн гишүүнд "үйлчлэх" үүрэгтэй.

Аяллыг тухайн хугацаанд хэрэгжих төсөл гэж ойлговол зохино. Аялал нь зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу сонгосон чиглэл, эхлэх дуусах хугацаатай цогц арга хэмжээ. Аяллын зарыг клубийн веб хуудсаарwww.ubmbc.com түгээнэ. Аяллын төрлөөс хамаарч бүх хүнд нээлттэй. Ирсэн хувь хүн нь аяллын явцад клубийн дүрмийг үндэслэн Админы шууд удирдлагад багийн гишүүн болно.

Аялал дууссаны дараа аяллын баг "тарна". Зохих статистик мэдээлэл, тэмдэглэл, гишүүний хувийн хэргийн мэдээлэл түүх болон веб хуудсанд бичигдэнэ. Клубийн аялалд оролцох, оролцохгүй байх нь тухайн хувь хүний эрх. Иймээс клубт байнгын гишүүн гэсэн ойлголт байхгүй. Аялалд оролцсон хувь хүний аяллын хувийн хэрэг нь тухайн хүний оролцоог илэрхийлдэг.

Клуб нь клубийн аялалд оролцож байсан хувь хүний үзэл бодлын илэрхийллээс үргэлж ангид байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хувь хүн клубийг аль ч талаар төлөөлөхгүй. Клубийн мэдээ мэдээлэл, бодлого, үйл ажиллагааг Админ төлөөлнө.

"Улаанбаатар уулын дугуйн клуб"-ийн Админ Э.Отгонжаргал

Унадаг дугуйгаар аялдаг дугуйчны нууц

Тасралтгүй асгарах хөлснөөс хамгаалалтын малгайны зөөлөвчид шингээгүй үлдсэн илүүдэл нь нүдний шил завааруулан урсаж явах замын харагдацыг бүрсийлгэнэ. Хоёр хөл маань надаас тусгаар аятай өөрөө л зөнгөөрөө дөрөөг жийн хүрд арааг эргүүлнэ. Бөгс хөндүүрлэн шорлуулсан мэт хатгана, жолоо атгах гарын сарвуу үе үе жирсхийн гацах нь чилж эхэлснийг мэдээлнэ. Одоо ч ингээд жийдэг хөг маань өнгөрлөө дөө гэж няцан бодохуйд ахин нэг өгсүүр өмнө гараад л ирнэ. Жийгээд л гарна.

Хэдэн км явах юм бол доо, дахиад өгсүүр байгаа юм болов уу, асуудаг байж гэж харамсан бодохуйд дугуйчин нөхөд минь зогсолтгүй жийсээр, аяны харгуй эцэс төгсгөлгүй мэт зурайсан хэвээр. Гэхдээ л урагшилна. Яг л үүрийн цагаан гэгээг угтан, мандаж буй нарыг л харах гэсэн ганцхан хүсэлдээ тэмүүлэх богино настай цэцэгсийн дэлбээ мэт хүрэх цэгтээ л очихыг тэмүүлнэ. Энэ бүгд зовлон бус харин заавал давж гарах дугуйчин хүнтэй хөтлөлцөн байдаг тавилан заяа билээ.

Бид хэн нэгний өмнө анзаарах гавьяа байгуулахыг зориогүй, өөрөө өөртөө үнэнч үлдэхийн тулд аяллын замаа гүнээ хүндэтгэн сөөмийн зайтай саад бүхнийг нь мэдрэн туулахын тулд жийдэг. Хурдан удаанд бус итгэлтэй урагшлах аяллын замын тэгш бус гадарга дээгүүр өнхрөн шажигнах дугуйн гадрын чимээ биднийг бүүвэйлэн тайвшруулдаг юм.

Бусдаас түрүүлэн очоод даваан дээр байгаа эрдэнэ мэт хүндэтгэлийг авчих юмсан гэсэн мугуйд бодол угаасаа бидний тархинд оршдоггүй. Ийм сэтгэлийн хат итгэл үнэмшилтэй хүмүүс яахан муу зүйл бодох, хийхийг хүсэх билээ дээ. Тиймдээ ч дугуйгаар аялдаг хүмүүс сайхан сэтгэлтэй, цайлган цагаан бодол мөрөөдөлтэй байдаг юм. Өмссөн хувцас, алхаа гишгээ, үг яриа нь арай л онцгойдуу гажиг талдаа, хаана ч суучихна, юун дээр ч унтчихна. Аяллын зам өөрчлөгдсөн ч хурдан дасан зохицно. Итгэсэн хүнээ дагаад хавцал руу ч харайгаад орж мэдэх л хүмүүс дээ.

Бусдыг өөртэйгөө, бусадтай өөрийгөө харьцуулж үздэггүй. Энэ орчлон дээр би гэдэг бодгаль ганцхан хувь байдаг гэх энгийн ойлголтыг мэдэх учраас, хүн бүхэн өөр гэдгийг ойлгодог учраас харьцуулалт хэмээх атаархлын хар нүх бидний сэтгэлийн гэгээн хөрсөөр булагдан алга болдог. Аливаа хүний алдар нэр, албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг нь дугуй гэдэг шидэт унаан дээр мордсон цагаас эхлэн хүчингүй болно. Дугуйчин гэсэн ганцхан насанд бид харьяалагддаг. Дугуйчны унадаг дугуй, хувцас хэрэглэлийн ялгааг бүр ч тоохгүй. Эд хэрэгслийг нь бус аяллын замд нэгдсэн итгэл, сэтгэл, зүтгэлийг нь үнэлдэг.

Хэдэн мянган км туулсан дугуйчин, өнөөдөр анхны аялалдаа гарч хэдэн арван км зам туулж буй дугуйчны зовлон, аз жаргал нь адилхан байдаг юм. Үүнийг хэмжих аргагүй, хэмжихийг ч оролддоггүй. Ийм учраас сэтгэл санаа тайван, яг л анхны өнхрөлтөө хийж байгаа бяцхан дугуйчны гараа мэт бид баяр жаргалтай байдаг.

Тиймээс ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Давааны орой өөд тэмүүлэхийн учир

Замд үргэлжлэн хөндөлсөх уулсыг давж болох, намссан нуруу газрыг даваа гэдэг. Хэдийгээр намссан газар боловч уул л давах зам учраас налуу өгсүүрийн ачаалал дээр дугуй шарваж жолоодлого хийгээд хүч алдуулах нь биеийн тэсвэр, сэтгэлийн тэвчээрийг ёстой л шавхах лугаа болно. Ийнхүү шавхаад байхад л нөхөн сэлбэсээр, давааны орой руу тэмүүлсээр ...

Одоо хэдхэн жийхэд л гарлаа даа гэсээр аль түрүүнээс харагдсан тэр нэг цэгт жийж хүрэхэд уул хошууран, зам мурилзан улам өөдөө чиглүүлэх нь эхэндээ урамгүй ч тэрхэн дороо илүү өндөрт гарах бадрангуй хүслээр солигдоно.

Давааны өгсүүрт хамт жийх дугуйчдын зарим нь шууд хоцорно, зарим нь замын дунд гүйцэгдэнэ, зарим нь шилбэ тавхайгаа гялалзуулан жийсээр урагш тасран холдоно. Хоцорлоо гээд шантрахгүй, гүйцлээ гээд бардамнахгүй. Аялал алгасалгүй жийгээд л байвал аяандаа гүйцдэг болно. Өөртөө цаг гаргаж жийхгүй бол нэг л мэдэхэд хоцордог болно. Гүйцсэн нэгээрээ бахархана, сайжирсан нэгээ урамшуулна, муудсан нэгээ аялал алгасалгүй жийхийг ятгана.

Жийн жийсээр давааны оройд гарахад төрөх мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү ч эвлүүлж хэлэлгүй үлдээж орхиж огт чадашгүй. Хэн бүхний амны уншлага болох өөрийгөө яллаа гэх сэтгэгдэл наад захынх нь юм. Давааны оройгоос уруудах зам, саяхан туулж өнгөрсөн бас удахгүй бууж очих уулын ам, уужим хөндий хийгээд эргэн тойрон хүрээлэн харагдах өндөр уулсын бараа зэрэг рүү нүд бэлчээн, тэртээх уулсыг даван урссаар ирэх цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, өндөрлөг газрын сэрүүхэн сэвшээ салхинд сэрүүцэн зогсохуйяа өнгөрч буй долоо хоногийн ажлын алжаал тайлагдан бие сэтгэлийн жаргал эдэлнэ. Ингээд ч болоогүй ээ. Хоцорсон нэгнээ хүлээнгээ сонирхол ижил нөхөдтэйгээ унадаг дугуй, унадаг дугуйн аялал, дугуй унах тухай халуун яриа өрнүүлнэ. Улс төр, түүх, элдэв хов жив ярихгүй. Ийнхүү зөвхөн хийдэг зүйлээ л ярих тул хошуу нэмэрлэхгүй байсан ч чихээ дэлдийлгэн сонсоно. Аль эсвэл даваанаас эргэж буцан доошлоод бүсгүйчүүдийнхээ дугуйг давааны оройд гаргаж өгөх юм уу алсын бараагүй хаягдсан хэдээ угтан очиж цуваа цоожлон өөрт амтагдах хүч бяраа хамт жийх багийн нөхөддөө зориулна. Аль эсвэл давааны оройд гарч ирүүтээ тамир нь тасраа юу гэлтэй газар унаж тэрий хадна. Алжаалаа тайлан амарч буй дугуйчид Яг үнэндээ ингээд хэвтэцгээж буй дугуйчид л хамгийн сайхан мэдрэмжийг авч буй болов уу. Иймдээ ч чухам үүнд л шунан Долоон давааны сорилго руу тэмүүлцгээдэг юм.

Долоон даваа давсаны дараах мэдрэмж хоёр талтай. Нэг талаас "За ямар ч байсан давлаа даа" гэж сэтгэл уужран, хамаг биеэ хөсөр хаян амарч хэвтэх бол нөгөө талаас Долоон давааг ядах юмгүй давчихаад, бүр өөртөө хатуу цагийн хязгаарлалт тавьж түүндээ хүрчихээд, нэмээд ч давах бие сэтгэлийн нөөцтэй үлдчихээд жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдрэнхэн байх явдал юм. Ийм бахдам сайхан нь байтугай арай чүү давах хэмжээнд ч шууд хүрдэггүй. Хурдан хүрэх гэж яараад ч нэмэргүй. Харин гагцхүү дугуйчин олонтойгоо хамт улирал жилээр нь аялал алгасалгүй жийн, замд таарах даваа бүрт өөрийгөө дасгалжуулснаар л энэ сорилгыг давах хэмжээнд хүрдэг.

Иймээс аялал алгасалгүй ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Бүтэц, зохион байгуулалт

  1. Клубийн дүрэм
    1. Админ
    2. Гишүүн

Аяллын төрөл ба үечлэл

Жийлт Өдрийн аялал Хоногийн аялал Олон хоногийн аялал
Үргэлжлэх хугацаа 24 цаг хүртэл 24 цаг хүртэл 72 цаг хүртэл 72 цагаас илүү
Газар орон хотын бүс, орон нутаг хотын бүс, орон нутаг орон нутаг, гадаад улс орон нутаг, гадаад улс
Замын урт 480 км хүртэл 480 км хүртэл хязгаарлахгүй хязгаарлахгүй
Оролцогчид бүх гишүүд бүх гишүүд бахархлын тэмдэгтэй гишүүд бахархлын тэмдэгтэй, сонгосон гишүүд
Оролцогчдын тоо хязгаарлахгүй хязгаарлахгүй 21 хүртэл 15 хүртэл
Унадаг дугуйны тоноглол стандарт стандарт нэмэлт нэмэлт
Аюулгүй байдлын тоноглол стандарт стандарт нэмэлт нэмэлт
Зохиогдох улирал улирлаас хамаарахгүй хавар ба намар улирлаас хамаарахгүй улирлаас хамаарахгүй
Зохиогдох өдөр хатуу заахгүй бямба гараг хатуу заахгүй хатуу заахгүй

Эдгээрээс гадна UB 240/24 буюу УБ 240/24 марафон, Долоон давааны сорилго болон тусгай зорилготой өөр бусад аялал зохион явуулдаг.

Аяллын үечлэл, сараар

I - II
III - VI
VII
VIII - X
XI - XII
III - VI VIII - X
Хавар болон намрын аяллын улирал
Харгалзан III сараас VI сар болон VIII сараас X сарыг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд клубийн үндсэн аялал болох өдрийн аяллыг зохиох ба үүний хажуугаар бусад төрлийн аяллуудыг ч зохиож болно. Өдрийн аяллын оролцоогоор гишүүдийн идэвхийн оноо статистикийн утгыг олно.
VII XI - II
Зун болон өвлийн завсарлага
VII сар болон XI сараас II сарыг дуустал өдрийн аялал түр завсарлана. Харин энэ үед өдрийн аяллаас бусад төрлийн аялал тухайлбал жийлт зохиож болно. Эдгээр нь гишүүдийн идэвхийн оноонд нөлөөлөхгүй.

Аяллын тэмдэглэл

Өмнөх жилүүдэд зохион явуулсан аяллын тэмдэглэлүүдээс

Өдрийн аялал #140

ДАВААТЫН ДАВАА

Аяллын төрөл
Өдрийн аялал
Огноо
2023 оны 4 сарын 22 Бямба гараг
Маршрут
Дүнжингарав- Гацуурт- Даваатын даваа- Тэрэлж гол- Даваатын даваа- Гацуурт- Дүнжингарав
Замын урт
100 км
Давааны тоо
2
Дэлгэрэнгүй

Жийлт #51

БОГД ХАН УУЛЫН БАРУУН САЛБАР УУЛСААР

Аяллын төрөл
Жийлт
Огноо
2023 оны 2 сарын 18 Бямба гараг
Маршрут
Буянт-Ухаа - Мөнхтэнгэр-2 жуулчны бааз - Өвөр зайсангийн ам - Айдсын даваа - Буянт-Ухаа
Замын урт
58 км
Давааны тоо
1
Дэлгэрэнгүй

Аяллын тоо болон замын урт

Зохион явуулсан аяллын тоо болон туулсан замын уртыг нэгтгэн дүгнэх зарим статистик

201620162017201720182018201920192020202020212021202220222023202320242024202520252643344230294248409Жил бүрийн аялалБүх төрлийн аяллын тооны нийлбэр, оноор4848434338383434292924241919141410105500
XIIIIIIIIIVVVIVIIVIIIIXXXI1.220.891.783.333.673.332.110.892.332.893.111.22Сард аялах тооӨдрийн аялал болон жийлтийн нийт тооны дундаж утга, сараар
XIIIIIIIIIVVVIVIIVIIIIXXXI43427778110929082851018160Замын уртӨдрийн аялал болон жийлтийн маршрутын дундаж урт (км), сараар
Жийлт: 69Өдрийн аялал: 180Хоногийн аялал: 43Олон хоногийн аялал: 15Судалгааны аялал: 20Автомашингүй өдөр: 1УБ 240/24 марафон: 7Долоон давааны сорилго: 8Аяллын төрлийн тархалтКлубээс зохиодог 9 төрлийн аялал тус бүрийн тоог клубийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн тооцсон нь

Улаанбаатар уулын дугуйн клуб нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 40885 км урт маршрут бүхий 343 аялал зохион явуулаад байна.

Бахархлын тэмдэг

Клубийн гишүүний унадаг дугуйтай аялсан зайг км-ээр илэрхийлэн тооцож "Бахархлын тэмдэг" гардуулдаг.

Эдгээр тэмдэг нь Улаанбаатар уулын дугуйн клубийн оюуны өмч бөгөөд зөвхөн клубийн хүрээнд хэрэглэнэ.

Клубийн гишүүн нь Бахархлын тэмдгийн болзол биелүүлснээр, "Хувийн хэрэг"-т нь доорх өөрчлөлт орно.

  1. "Бахархлын хуудас"-тай болно.
  2. "Цагаан цомог"-т багтана.
  3. Хоногийн аялалд оролцох эрх нээгдэнэ.
  4. Судалгааны аялалд сонгогдон оролцох боломж нээгдэнэ.
  5. Овог нэрээ өөрчлөх боломжгүй болно.

цагаан
ягаан
улаан
улбар шар
шар
ногоон
цэнхэр
тэмдэггүй
5.0%5.0%4.4%9.1%73.6%Нийт383Бахархлын тэмдэгтэй гишүүдийн эзлэх хувьАялалд жийж оролцсон гишүүдийн доторх бахархлын тэмдэгтэй гишүүдийн эзлэх хувь
11223344556677889910101111121213131414151516161717оролцсон аяллын тоо1445029217458523310101Бахархлын тэмдэггүй гишүүдийн оролцсон аяллын тооАялалд оролцсон ч бахархлын тэмдгийн болзол биелүүлээгүй 284 гишүүний оролцсон аяллын тооны тархалт1601601201208080404000гишүүдийн тоо

Түүнчлэн хувийн хэрэг нээсэн боловч аялалд оролцоогүй 138 гишүүн байна.

Идэвхтэй гишүүд

Нийт гишүүдийн сүүлийн аяллуудад оролцсон байдал

Нэр Тэмдэг Идэвхийн оноо Байр
1 С.Мөнхбат 9 I
2 Ш.Мөнгөнсүх 7 II
3 Б.Элбэгзаяа 7 II
4 С.Отгонбаатар 7 II
5 Д.Ганболд 6 III
6 Б.Алтантулга 6 III
7 П.Золзаяа 5 IV
8 Д.Бямбасүрэн 5 IV
9 Т.Энхтөр 5 IV
10 Т.Баярсайхан 4 V
11 Д.Жамъяндорж 4 V
12 С.Лувсан 4 V
13 Ж.Төгсбаяр 359 км дутуу 4 V
14 Б.Насанбат 3 VI
15 Ч.Алд-Уул 592 км дутуу 3 VI
16 С.Содбилэг 937 км дутуу 3 VI
17 Ц.Золжаргал 1046 км дутуу 3 VI
18 Б.Баттөмөр 2 VII
19 Б.Бадрах 2 VII
20 Т.Ган-Очир 2 VII
21 Г.Ёндонжамц 2 VII
22 Н.Даваасүрэн 2 VII
23 Ж.Батдаваа 2 VII
24 С.Бөхбат 343 км дутуу 2 VII
25 Д.Мөнхтогоо 994 км дутуу 2 VII

УБ 240/24 марафонд амжилттай оролцогсод

УБ 240/24 марафоны барианд орсон гишүүд

Нэр Амжилттай оролцсон аяллын тоо Байр
1 Ц.Гантулга 5 I
2 С.Мөнхбат 3 II
3 Ч.Мажигсүрэн 3 II
4 Б.Баттөмөр 3 II
5 Б.Бадрах 3 II
6 Т.Баярсайхан 3 II
7 Д.Мөнхнаст 3 II
8 Н.Даваасамбуу 3 II
9 А.Энхжин 3 II
10 Д.Баасансүрэн 2 III
11 Г.Ганбаяр 2 III
12 Ц.Наранхүү 2 III
13 Т.Ган-Очир 2 III
14 Г.Бат-Оргил 2 III
15 Э.Уянга 2 III
16 Г.Түвшинтөгс 2 III
17 С.Энхбаатар 2 III
18 Б.Элбэгзаяа 2 III
19 С.Гарьд 2 III
20 С.Батсуурь 2 III
21 Н.Даваасүрэн 2 III
22 Н.Дагвасүрэн 2 III
23 С.Энхсайхан 2 III
24 Р.Төмөрбааатар 2 III
25 П.Золзаяа 1 IV

Долоон давааны сорилго давагсад

Долоон давааны сорилго давсан гишүүд

Нэр Давсан сорилгын тоо Байр
1 Б.Баттөмөр 4 I
2 Г.Ганбаяр 3 II
3 С.Бадрал 3 II
4 Ш.Мөнгөнсүх 3 II
5 Ч.Азжаргал 3 II
6 Т.Энхбаяр 3 II
7 Б.Насанбат 2 III
8 Ч.Мажигсүрэн 2 III
9 Т.Ган-Очир 2 III
10 Э.Уянга 2 III
11 Д.Жамъяндорж 2 III
12 Д.Сонинбаяр 2 III
13 Г.Гүндалай 2 III
14 С.Гарьд 2 III
15 Б.Алтан-Оргил 2 III
16 Н.Ууганбаяр 2 III
17 Ж.Ванчинсүрэн 2 III
18 Н.Даваасүрэн 2 III
19 Ш.Лазина 2 III
20 Д.Базаррагчаа 2 III
21 Ж.Баярсайхан 2 III
22 Б.Баяржаргал 2 III
23 П.Золзаяа 1 IV
24 С.Мөнхбат 1 IV
25 Б.Бадрах 1 IV

Бусад статистик

Цагаан цомог

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн буюу клубийн аяллын үеэр туулсан нийт замын уртын хэмжээ нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүдийг туулсан замын урт, оролцсон аяллын тоо зэргээр эрэмбэлсэн жагсаалт

Нээж үзэх

Жилийн статистик

Сар тутмын аяллын тоо, аялалд оролцогчдын тоо, бахархлын тэмдэг шинээр авсан гишүүд болон гишүүн тус бүрийн туулсан замын урт, УБ 240/24 марафоныг дуусгасан эсэх, Долоон давааны сорилго давсан эсэх, оролцсон аяллын тоо

Нээж үзэх

Аялалд хэрхэн оролцох вэ?

Төлбөр хураамж авдаг уу?
Үгүй.
Насны хязгаар байдаг уу?
18 нас хүрсэн байх ёстой.
Өөр нэмэлт шаардлага тавьдаг уу?
"Клубийн дүрэм"-тэй уншиж танилцана уу.
Хувийн хэрэг нээх

Нэн тэргүүнд хувийн хэрэг нээх хэрэгтэй. Хэрэв уг веб сайт дээр хувийн хэрэг нээсэн бол удаах алхамд шууд шилжинэ.

Аялалд бүртгүүлэх

Зохион явуулахаар товлосон аяллын веб хуудас дээрх бүртгэлийн хэсгээр дамжуулан бүртгүүлнэ. Хэрэв та веб сайтад нэвтэрч орсон бол шууд бүртгүүлж болно. Харин нэвтэрч ороогүй бол нэвтэрч орсоны дараа аялалд бүртгүүлнэ.

Цуглах цэгт хоцролгүй очих, ирц болон оролцоогоо мэдүүлэх

Бүртгүүлсэн аяллынхаа цуглах цэгт, эхлэх цагаас өмнө очиж админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Мөн тарах цэгт өөрийн оролцоогоо админд мэдүүлнэ. Админ үүний дагуу ирц болон оролцоог веб сайт дахь таны хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.

Аяллын зар

Зүгээр л жий