Хувийн хэрэг нээхэд таны имэйл хаяг шаардлагатай. Тус имэйл нь таны хувийн хэргийг төлөөлнө. Мөн хувийн хэрэг нээхэд таны овог, нэрийг асуух бөгөөд өөр ямарваа мэдээлэл шаардахгүй. Өөрөөр хэлбэл таны нас, хүйс, мэргэжил, ажил, албан тушаал гэх мэтчилэн хувийн чанартай мэдээллийг авдаггүй.
Хэрэв өмнө нь хувийн хэрэг нээж байсан бол ахин өөр хувийн хэрэг нээх нь зохимжгүй юм. Хэрэв урьд өмнө хувийн хэрэг нээсэн бөгөөд тус хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлээ санахгүй байвал бидэнтэй холбогдоод сэргээн санах боломжтой. Харин нууц үгээ санахгүй байвал нууц үгээ шинээр сольж болно.
Хувийн хэрэг шинээр нээх бол дараах зааврыг дагана.
Аялалд бүртгүүлэхийн тулд тус веб сайтад заавал нэвтэрч орох шаардлагатай. Нэвтэрч орохын тулд эхлээд хувийн хэрэг нээсэн байх хэрэгтэй.
Нэвтрэхдээ дараах зааврыг дагана.
Бүртгэл нь нээлттэй аялалд л бүртгүүлнэ.
Аялалд бүртгүүлэхдээ дараах зааврыг дагана.
Жийлт, өдрийн аялал зэрэг үндсэн аяллуудад хүссэн хүн бүр бүртгүүлэн оролцож болох хэдий ч зарим аялалд бахархлын тэмдэгтэй юм уу аялалд оролцож байсан гишүүдийг л бүртгэнэ. Мөн гишүүдийг цаг хугацааны хувьд давхацсан олон аялалд бүртгэхгүй. Аяллын цаг хугацааны давхацлыг тэдгээрийн үргэлжлэх хугацаанд үндэслэн тогтооно. Үргэлжлэх хугацааг нь клубийн дүрмээр заадаггүй олон хоногийн аяллын хувьд үүнийг 96 цаг гэж тооцно.
Хувийн мэдээлэл оруулах болон засах гэдэгт веб сайтад нэвтрэхдээ ашигладаг имэйл буюу хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлийг солих бас овог, нэрээ засах, зураг шинээр оруулах болон солих, Strava аккаунтынхаа хаягийг шинээр оруулах, засах болон буцааж арилгах бас хувийн мэдээллээ нуух эсэхээ сонгох зэрэг үйлдэл хамаарна.
Энэхүү үйлдлийг гүйцэтгэхийн тулд заавал нэвтэрч орсон байх шаардлагатай.
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн бол овог, нэрээ өөрчлөх боломжгүй болдог тул та өөрийнхөө овог, нэрийг бүр анхнаасаа зөв оруулбал зохимжтой.
Веб сайтад нэвтрэх нууц үгээ мартсан эсвэл солих шаардлага гарсан үед үүнийг хийнэ.
Нууц үг солихдоо дараах зааврыг дагана.