Улаанбаатар уулын дугуйн клуб
Нээлттэй өгөгдөл
Нээлттэй өгөгдөлд клубийн аяллын ерөнхий мэдээлэл болон аялалд оролцож байсан гишүүдийн жийлтийн мэдээ багтах бөгөөд ингэхдээ гишүүдийн овог, нэр зэрэг хувийн мэдээллийг шууд ил гаргаагүй.
Экспортлох файлын бүтэц
Экспортлох өгөгдлийг CSV форматтай хоёр юм уу гурван файлд бичиж улмаар ZIP файл болгон нэгтгэж илгээнэ.
-
zip файл
- bikings.csv
- bikers.csv
- distance_corrections.csv
bikings.csv файлын агуулга
Тус файл аяллуудын тухай мэдээлэл агуулна. Уг мэдээллийг дараах хувьсагчдын утгууд бүрдүүлнэ.
- id – Аяллын код
- date_time – Аялал эхэлсэн өдөр болон цаг
- title – Аяллын нэр
- route – Аяллын маршрут
- route_id – Аяллын маршрутын ID дугаар
- distance – Туулах замын урт, км
- category – Аяллын ангилал, код
- category_title – Аяллын ангилал
- grouping – Аяллын багийн зохион байгуулалт, код
- grouping_title – Аяллын багийн зохион байгуулалт
bikers.csv файлын агуулга
Энэ файл аялал тус бүрээрх гишүүдийн оролцоог илэрхийлсэн гурван хос утгаас тогтох мэдээлэл агуулна.
- biking_id – Аяллын код
- biker_id – Гишүүний код
- participation – Оролцоо
Оролцооны утга нь харгалзах аяллын маршрут дээр заасан замын хэчнээн хувийг туулсаныг илэрхийлнэ. Нэгээс их утга нь урамшуулал зэрэг нэмэлтийг илтгэнэ.
distance_corrections.csv файлын агуулга
Гар аргаар хөтөлж байсан дүн бүртгэлээс зөрөх зөрүүг арилгах зорилготой нэмэлт мэдээллийг уг файл агуулна.
- biker_id – Гишүүний код
- distance – Нэмэлт замын урт, км