Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #42 - Дорнын говиорх өвлийн аялал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/360
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
149 км
Давааны тоо
1
Өндөр авалт
682 м
Өндөр алдалт
-681 м
Их өгсөлт
7.4 %
Их уруудалт
-7.7 %
Бүртгэл
12 сарын 13, 19:30 хүртэл
Эхлэх цаг
2024 оны 12 сарын 13 Баасан гараг, 20:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E
Маршрутыг дээрх холбоос бүхий хуудаснаас экспортолж аваад GPS дэмждэг гар утас зэрэг аливаа төхөөрөмжид ачаалан харж болно.
Цуглах цэгийн байршлыг дараах зураг дээр дүрс бүхий тэмдгээр заасан.

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын хөтөлбөр

Аялал 2024 оны 12 сарын 13-ний баасан гарагийн 20:00 цагаас 16-ны даваа гарагийн 07:05 цаг хүртэл дараах хөтөлбөрийн дагуу явагдана.

  • Өдөр #1, баасан гараг
    Улаанбаатар өртөөнөөс 20:58 цагт хөдлөх Улаанбаатар - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд суун Сайншанд хот руу аялна.
  • Өдөр #2, бямба гараг
    Дорноговь аймгийн Сайншанд хотын төмөр замын өртөөнд 07:30 цагт галт тэрэгнээс бууна. Өглөөний цай, хоолоо галт тэргэнд ууж, иднэ. Галт тэрэгнээс бууж, тээшээс унадаг дугуйгаа аваад, гэгээ оруут жийж эхэлнэ.
    Засмал замаар 30 шахуу км жийж цардмал гурван замын уулзварт хүрнэ. Уулзвараас цааш шороон замаар 20 км жийж Зүүнбаян сумын төвд хүрнэ. Зүүнбаянд өдрийн хоол иднэ. Буцаж мөнөөх шороон замаар 20 км жийн засмал замын уулзвар эргэн ирнэ. Үүнээс цааш засмал замаар 15 км гаруй жийгээд Хамарын хийдэд хүрч очно. Хамарын хийд дээр гэр буудалд хоноглоно. Энэ өдөр 85 км гаруй зам туулахаас 40 км нь шороон зам байна.
  • Өдөр #3, ням гараг
    Хамарын хийдээс Ханбаянзүрх хайрхан, Ханбаянзүрх хайрханаас Сайншанд чиглэлд нийт 60 км засмал замыг туулна. Сайншанд хотод өртөөний тээш хаах бас нар жаргах 17:00 цагаас өмнө хүрч очих зорилго тавина.
  • Өдөр #4, даваа гараг
    Өглөө 07:05 цагт Улаанбаатар хотод галт тэрэгнээс бууна.

Аяллын бэлтгэл

  • Тээшинд унадаг дугуйгаа өгөх
    Унадаг дугуйгаа баасан гарагийн 20:58 цагт хөдлөх Улаанбаатар - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний тээшинд хүлээлгэн өгнө.
  • Тасалбар
    Галт тэрэгний тасалбарыг очих, буцах хоёр чиглэлд урьдчилан авна. Очих чиглэлд УБ-аас 20:58 цагт хөдлөх УБ - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний тасалбар авна. Тасалбарын үнэ тухайлбал унтлагын вагонд 35600 төгрөг байна. Буцах чиглэлд Сайншандаас 19:35 цагт хөдлөх Сайншанд - УБ чиглэлийн 285 дугаар галт тэрэгний тасалбар авна. Тасалбарын үнэ очих чиглэлийнхтэй ижил байна.
    Тасалбарын үнэ дээр тасалгаат болон унтлагын вагоны хувьд цагаан хэрэглэлийн 7400 төгрөг болон амь даатгал 100 төгрөг заавал харин цай/кофе 1400 төгрөг, доод суудал 2300 төгрөг сонголтоор нэмэгдэнэ. Мөн унадаг дугуйг галт тэргээр тээшийн вагонд тээвэрлэх хөлс төлнө.
  • Хүнс
    УБ-аас Сайншанд чиглэлд аялахад галт тэрэг дотор орой ба өглөө бас Зүүнбаян хүртэл зам зуурт идэж уух хүнс заавал бэлдэнэ. Аяллын бусад үеийн хүнсээ УБ-аас нэгмөсөн базааж эсвэл Зүүнбаян болон Хамарын хийд дэх дэлгүүрээс худалдан авахаа аялалд оролцогч гишүүд өөрсдөө шийднэ.
  • Бусад
    Хамарын хийд дээр гэр буудалд хоноглох тул мешок, хийн зуух болон шаардлагатай бусад хувийн бэлтгэлээ хангана.
  • Унадаг дугуй
    Нөхөөс, цавуу, олгой, насос, дугуй задлах халив болон чийдэн бусад шаардлагатай унадаг дугуйн багаж, сэлбэг бэлдэнэ.
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Хэрхэн оролцох вэ?

Тус аялалд клубийн бахархлын тэмдэгтэй гишүүд оролцоно.
Клубийн гишүүний бахархлын тэмдэг нь клубийн өдрийн аялал болон жийлт төрлийн аяллуудад оролцохдоо заасан маршрутын дагуу туулсан замын нийт урт нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүнд олгох цол тэмдэг юм.

Бүртгүүлсэн гишүүд
2

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Мөнхбат Г.Махгал
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!