—     —

Хувийн хэрэг нээх

Клубээс зохион явуулах аливаа арга хэмжээнд оролцогч нь заавал хувийн хэрэгтэй байна.
Хувийн хэрэг нээх эсвэл нээсэн хувийн хэргээ хэрхэн ашиглахыг ойлгохгүй байвал тусламж гэсэн хуудсыг үзнэ үү.

Хувийн хэрэг ба имэйл

  1. Гишүүн нь хувийн хэргээ өөрийн имэйлдээ тулгуурлаж өөрөө нээнэ. Гишүүний хувийн хэргийг тус имэйл төлөөлнө.
  2. Хувийн хэрэгтэй холбогдол бүхий веб хуудас үзэх болон үйлдэл хийх тухайлбал аялал зэрэг арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэх зэрэгт дээрх имэйл хэрэг болно.
  3. Гишүүд ямар имэйлээр хувийн хэрэг нээснээ мартах, эргэлзэх явдал гардаг ба клуб нь таны имэйлийг веб сайтад нэвтрэх үед таныг таних болон мартсан нууц үгээ солих зэрэг дотоод үйл ажиллагаанаас гадуур ашиглахгүй тул та өөрийн голлон хэрэглэдэг хувийн имэйл хаягаа өгвөл зохимжтой.

Хувийн хэрэг ба овог, нэр

  1. Гишүүдийг дугуйн аялал зэрэг арга хэмжээ дээр бүртгэх болон хувийн хэргийг нь хөтлөхөд овог, нэр зайлшгүй хэрэг болдог. Иймд гишүүн нь овог, нэрээ бүтнээр нь үнэн зөв оруулна.
  2. Овог, нэрээ дутуу эсвэл буруу оруулах нь таныг дугуйн аялал зэрэг арга хэмжээнд оролцуулахаас татгалзах, хувийн хэргийг тань түдгэлзүүлэх нөхцөл болно.
  3. Та өөрийн овог, нэр, профайл зураг зэрэг хувийн мэдээллийг нийтэд үзүүлэхийг хорих буюу нуух боломжтой.

Хувийн хэргийн хамгаалалт ба нууц үг

  1. Хувийн хэргийг бусад хүмүүс ашиглахаас сэргийлж нэвтрэх бүрт нууц үг асууна.
  2. Нууц үгийг хувийн хэрэг нээх үедээ гишүүн өөрөө зохиож өгнө.
  3. Нууц үгээ мартсан тохиолдолд имэйлээрээ дамжуулан нууц үгээ шинэчлэх боломжтой.

Клубийн дүрэм

Улаанбаатар уулын дугуйн клубийн үйл ажиллагааг клубийн дүрэм зохицуулдаг бөгөөд гишүүн бүр тус дүрэмтэй уншиж танилцсан байна. Клубын дүрмээр зайлшгүй шаардах зарим нөхцөл болон гишүүдийн заавал мэдэж байвал зохих зүйлсээс хувийн хэрэг нээх үед асууна.

—     —

Хувийн мэдээлэл оруулах хэсэг

Тус веб сайтад нэвтрэх болон нууц үгээ шинэчлэхэд энэхүү имэйл хаягийг ашиглана.
Кирилл үсгээр, бүтэн бичнэ. Гадаад хүний овог бичих бол латин үсгээр шивнэ.
Кирилл үсгээр, бүтэн бичнэ. Гадаад хүний нэр бичих бол латин үсгээр шивнэ.
—     —

Нууц үг өгөх хэсэг

Тус веб сайтад нэвтрэхдээ ашиглах нууц үгээ оруулна. Хожим нь нууц үгээ санахгүй байвал дээр бичсэн имэйл хаягаа ашиглаж нууц үгээ шинэчлэх боломжтой.
Нууц үгээ алдаагүй шивсэн эсэхээ нягтлахын тулд давтаж оруулна уу.
—     —

Клубийн дүрэмтэй уншиж танилцсанаа нотлох хэсэг

Дараах асуултуудад хариулна уу.

  1. Клубээс зохион байгуулах аливаа арга хэмжээнд оролцох хүн хэдэн нас хүрсэн байх шаардлагатай вэ?
  2. Овог нэрээ ямар байдлаар оруулах вэ?
  3. Төлбөр, хураамж
  4. Клубээс зохион байгуулах арга хэмжээний үеэр гарах төлөвлөөгүй зардлыг хэрхэн төлөх вэ?
  5. Клубийн гишүүнчлэл нээлттэй юу эсвэл хаалттай юу?
  6. Клубээс зохион байгуулах унадаг дугуйн аяллын үеэр ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
  7. Оролцох аялалдаа хэрхэн бүртгүүлэх вэ?
  8. Аялалд унах дугуйнд засвар үйлчилгээ шаардлагатай болсон байг.
  9. Дараах заалтуудын аль нь клубийн дүрэмд байдаггүй вэ?
  10. Хэн нэг гишүүн аялалд хоцорч очих болжээ. Ийм тохиолдолд яах вэ?
  11. Бусадтай зэрэгцэн жийхэд хүнд болсон буюу ядарч цуцсан үед яах вэ?
—     —

Клубийн дүрмийг сахин мөрдөх баталгаа өгөх хэсэг

—     —
Үүнийг идэвхжүүлсэнээр хувийн хэрэг нээсний дараа веб сайт руу шууд нэвтэрч орсон байх болно.
Үүнийг идэвхжүүлсэнээр имэйл болон нууц үгийг тань байн байн асуухгүй болох ба зөвхөн өөрийнхөө хувийн компьютер болон гар утас дээрээ идэвхжүүлэхийг зөвлөж байна.
Дээрх талбар бол хувийн хэрэг нээх хүсэлтийг жинхэнэ хүн гаргаж буй эсэхийг шалгах зориулалттай тул та дээрх нүдийг чагтлах (чагтлахад шаардлагатай үйлдэл хийх) ёстой. Хэрэв машин биш гэдгээ баталж чадсан бол түр зуур энэхүү үйлдлийг ахин гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд ийм үед уг талбар идэвхгүй болсон байна.
Хувийн хэрэг нээсний дараа дээрх имэйл болон нууц үгээ ашиглан веб сайтад нэвтэрнэ.