Зүгээр л жий

манай уриа буюу баримталдаг зарчим

Би

Аялах сонголтыг өөрөө хийсэн.

Надад

Шинэ мэдрэмж, хандлага нээж болно.

Надад

Ямар ч эрсдэл учирч болно.

Би

Өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Намайг

Бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Би

Аялалд явсандаа өөрийгөө буруутгахгүй.

Миний

Нас, ажил мэргэжил, алдар нэр хамаагүй.

Би

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Би

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Би

Замд дураараа амрахгүй, зогсолтгүй урагшилна.

Аялал

Тэмцээн, уралдаан биш.

Би

Зохион байгуулагчдын шийдвэрийг хүндэтгэнэ.

Унадаг дугуйгаар аялдаг дугуйчны нууц

Тасралтгүй асгарах хөлснөөс хамгаалалтын малгайны зөөлөвчид шингээгүй үлдсэн илүүдэл нь нүдний шил завааруулан урсаж явах замын харагдацыг бүрсийлгэнэ. Хоёр хөл маань надаас тусгаар аятай өөрөө л зөнгөөрөө дөрөөг жийн хүрд арааг эргүүлнэ. Бөгс хөндүүрлэн шорлуулсан мэт хатгана, жолоо атгах гарын сарвуу үе үе жирсхийн гацах нь чилж эхэлснийг мэдээлнэ. Одоо ч ингээд жийдэг хөг маань өнгөрлөө дөө гэж няцан бодохуйд ахин нэг өгсүүр өмнө гараад л ирнэ. Жийгээд л гарна.

Хэдэн км явах юм бол доо, дахиад өгсүүр байгаа юм болов уу, асуудаг байж гэж харамсан бодохуйд дугуйчин нөхөд минь зогсолтгүй жийсээр, аяны харгуй эцэс төгсгөлгүй мэт зурайсан хэвээр. Гэхдээ л урагшилна. Яг л үүрийн цагаан гэгээг угтан, мандаж буй нарыг л харах гэсэн ганцхан хүсэлдээ тэмүүлэх богино настай цэцэгсийн дэлбээ мэт хүрэх цэгтээ л очихыг тэмүүлнэ. Энэ бүгд зовлон бус харин заавал давж гарах дугуйчин хүнтэй хөтлөлцөн байдаг тавилан заяа билээ.

Бид хэн нэгний өмнө анзаарах гавьяа байгуулахыг зориогүй, өөрөө өөртөө үнэнч үлдэхийн тулд аяллын замаа гүнээ хүндэтгэн сөөмийн зайтай саад бүхнийг нь мэдрэн туулахын тулд жийдэг. Хурдан удаанд бус итгэлтэй урагшлах аяллын замын тэгш бус гадарга дээгүүр өнхрөн шажигнах дугуйн гадрын чимээ биднийг бүүвэйлэн тайвшруулдаг юм.

Бусдаас түрүүлэн очоод даваан дээр байгаа эрдэнэ мэт хүндэтгэлийг авчих юмсан гэсэн мугуйд бодол угаасаа бидний тархинд оршдоггүй. Ийм сэтгэлийн хат итгэл үнэмшилтэй хүмүүс яахан муу зүйл бодох, хийхийг хүсэх билээ дээ. Тиймдээ ч дугуйгаар аялдаг хүмүүс сайхан сэтгэлтэй, цайлган цагаан бодол мөрөөдөлтэй байдаг юм. Өмссөн хувцас, алхаа гишгээ, үг яриа нь арай л онцгойдуу гажиг талдаа, хаана ч суучихна, юун дээр ч унтчихна. Аяллын зам өөрчлөгдсөн ч хурдан дасан зохицно. Итгэсэн хүнээ дагаад хавцал руу ч харайгаад орж мэдэх л хүмүүс дээ.

Бусдыг өөртэйгөө, бусадтай өөрийгөө харьцуулж үздэггүй. Энэ орчлон дээр би гэдэг бодгаль ганцхан хувь байдаг гэх энгийн ойлголтыг мэдэх учраас, хүн бүхэн өөр гэдгийг ойлгодог учраас харьцуулалт хэмээх атаархлын хар нүх бидний сэтгэлийн гэгээн хөрсөөр булагдан алга болдог. Аливаа хүний алдар нэр, албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг нь дугуй гэдэг шидэт унаан дээр мордсон цагаас эхлэн хүчингүй болно. Дугуйчин гэсэн ганцхан насанд бид харьяалагддаг. Дугуйчны унадаг дугуй, хувцас хэрэглэлийн ялгааг бүр ч тоохгүй. Эд хэрэгслийг нь бус аяллын замд нэгдсэн итгэл, сэтгэл, зүтгэлийг нь үнэлдэг.

Хэдэн мянган км туулсан дугуйчин, өнөөдөр анхны аялалдаа гарч хэдэн арван км зам туулж буй дугуйчны зовлон, аз жаргал нь адилхан байдаг юм. Үүнийг хэмжих аргагүй, хэмжихийг ч оролддоггүй. Ийм учраас сэтгэл санаа тайван, яг л анхны өнхрөлтөө хийж байгаа бяцхан дугуйчны гараа мэт бид баяр жаргалтай байдаг.

Тиймээс ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Давааны орой өөд тэмүүлэхийн учир

Замд үргэлжлэн хөндөлсөх уулсыг давж болох, намссан нуруу газрыг даваа гэдэг. Хэдийгээр намссан газар боловч уул л давах зам учраас налуу өгсүүрийн ачаалал дээр дугуй шарваж жолоодлого хийгээд хүч алдуулах нь биеийн тэсвэр, сэтгэлийн тэвчээрийг ёстой л шавхах лугаа болно. Ийнхүү шавхаад байхад л нөхөн сэлбэсээр, давааны орой руу тэмүүлсээр ...

Одоо хэдхэн жийхэд л гарлаа даа гэсээр аль түрүүнээс харагдсан тэр нэг цэгт жийж хүрэхэд уул хошууран, зам мурилзан улам өөдөө чиглүүлэх нь эхэндээ урамгүй ч тэрхэн дороо илүү өндөрт гарах бадрангуй хүслээр солигдоно.

Давааны өгсүүрт хамт жийх дугуйчдын зарим нь шууд хоцорно, зарим нь замын дунд гүйцэгдэнэ, зарим нь шилбэ тавхайгаа гялалзуулан жийсээр урагш тасран холдоно. Хоцорлоо гээд шантрахгүй, гүйцлээ гээд бардамнахгүй. Аялал алгасалгүй жийгээд л байвал аяандаа гүйцдэг болно. Өөртөө цаг гаргаж жийхгүй бол нэг л мэдэхэд хоцордог болно. Гүйцсэн нэгээрээ бахархана, сайжирсан нэгээ урамшуулна, муудсан нэгээ аялал алгасалгүй жийхийг ятгана.

Жийн жийсээр давааны оройд гарахад төрөх мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү ч эвлүүлж хэлэлгүй үлдээж орхиж огт чадашгүй. Хэн бүхний амны уншлага болох өөрийгөө яллаа гэх сэтгэгдэл наад захынх нь юм. Давааны оройгоос уруудах зам, саяхан туулж өнгөрсөн бас удахгүй бууж очих уулын ам, уужим хөндий хийгээд эргэн тойрон хүрээлэн харагдах өндөр уулсын бараа зэрэг рүү нүд бэлчээн, тэртээх уулсыг даван урссаар ирэх цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, өндөрлөг газрын сэрүүхэн сэвшээ салхинд сэрүүцэн зогсохуйяа өнгөрч буй долоо хоногийн ажлын алжаал тайлагдан бие сэтгэлийн жаргал эдэлнэ. Ингээд ч болоогүй ээ. Хоцорсон нэгнээ хүлээнгээ сонирхол ижил нөхөдтэйгээ унадаг дугуй, унадаг дугуйн аялал, дугуй унах тухай халуун яриа өрнүүлнэ. Улс төр, түүх, элдэв хов жив ярихгүй. Ийнхүү зөвхөн хийдэг зүйлээ л ярих тул хошуу нэмэрлэхгүй байсан ч чихээ дэлдийлгэн сонсоно. Аль эсвэл даваанаас эргэж буцан доошлоод бүсгүйчүүдийнхээ дугуйг давааны оройд гаргаж өгөх юм уу алсын бараагүй хаягдсан хэдээ угтан очиж цуваа цоожлон өөрт амтагдах хүч бяраа хамт жийх багийн нөхөддөө зориулна. Аль эсвэл давааны оройд гарч ирүүтээ тамир нь тасраа юу гэлтэй газар унаж тэрий хадна. Алжаалаа тайлан амарч буй дугуйчид Яг үнэндээ ингээд хэвтэцгээж буй дугуйчид л хамгийн сайхан мэдрэмжийг авч буй болов уу. Иймдээ ч чухам үүнд л шунан Долоон давааны сорилго руу тэмүүлцгээдэг юм.

Долоон даваа давсаны дараах мэдрэмж хоёр талтай. Нэг талаас "За ямар ч байсан давлаа даа" гэж сэтгэл уужран, хамаг биеэ хөсөр хаян амарч хэвтэх бол нөгөө талаас Долоон давааг ядах юмгүй давчихаад, бүр өөртөө хатуу цагийн хязгаарлалт тавьж түүндээ хүрчихээд, нэмээд ч давах бие сэтгэлийн нөөцтэй үлдчихээд жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдрэнхэн байх явдал юм. Ийм бахдам сайхан нь байтугай арай чүү давах хэмжээнд ч шууд хүрдэггүй. Хурдан хүрэх гэж яараад ч нэмэргүй. Харин гагцхүү дугуйчин олонтойгоо хамт улирал жилээр нь аялал алгасалгүй жийн, замд таарах даваа бүрт өөрийгөө дасгалжуулснаар л энэ сорилгыг давах хэмжээнд хүрдэг.

Иймээс аялал алгасалгүй ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Аяллын төрөл ба үечлэл

Жийлт Өдрийн аялал Хоногийн аялал Олон хоногийн аялал
Хугацаа 12 цаг хүртэл 24 цаг хүртэл 72 цаг хүртэл 72 цагаас илүү
Орчин хотын бүс, орон нутаг хотын бүс, орон нутаг орон нутаг, гадаад улс орон нутаг, гадаад улс
Зай 480 км хүртэл 480 км хүртэл хязгаарлахгүй хязгаарлахгүй
Оролцох гишүүд бүгд бүгд бахархлын тэмдэгтэй гишүүд бахархлын тэмдэгтэй гишүүд
Оролцогчдын тоо хязгаарлахгүй хязгаарлахгүй 21 хүртэл 15 хүртэл
Ундадаг дугуйны тоноглол стандарт стандарт нэмэлт нэмэлт
Аюулгүй байдал стандарт стандарт нэмэлт нэмэлт
Зохиогдох улирал улирлаас хамаарахгүй хавар ба намар улирлаас хамаарахгүй улирлаас хамаарахгүй

Эдгээрээс гадна тусгай зорилготой судалгааны аялал явуулдаг.

Аяллын үечлэл, сараар

I - II
III - VI
VII
VIII - X
XI - XII
III - VI VIII - X
Хавар болон намрын аяллын улирал
Харгалзан III сараас VI сар болон VIII сараас X сарыг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд клубийн үндсэн аялал болох өдрийн аяллыг зохиох ба үүний хажуугаар бусад төрлийн аяллуудыг ч зохиож болно. Өдрийн аяллын оролцоогоор гишүүдийн идэвхийн оноо статистикийн утгыг олно.
VII XI - II
Зун болон өвлийн завсарлага
VII сар болон XI сараас II сарыг дуустал өдрийн аялал түр завсарлана. Харин энэ үед өдрийн аяллаас бусад төрлийн аялал тухайлбал жийлт зохиож болно. Эдгээр нь гишүүдийн идэвхийн оноонд нөлөөлөхгүй.

Аяллын тэмдэглэл

Өмнөх жилүүдэд зохион явуулсан аяллын тэмдэглэлүүдээс

Өдрийн аялал #165

НАРИЙН ДАВАА

Аяллын төрөл
Өдрийн аялал
Огноо
2023 оны 10 сарын 7 Бямба гараг
Маршрут
Тахилт - Тахилтын даваа - Шижрийн хөндий - Саалын ам - Нарийн даваа - Нарийний хөндий - Гурвын даваа - Ар гүнт - Толгойтын даваа - Баруун салаа
Замын урт
106 км
Өндөр авалт
1605 м
Дэлгэрэнгүй

Жийлт #51

ҮДЛЭГ

Аяллын төрөл
Жийлт
Огноо
2023 оны 5 сарын 11 Пүрэв гараг
Маршрут
Зургаан буудал - Жигжид - Гүнтийн даваа - Үдлэг - Гүнтийн даваа - Жигжид
Замын урт
123 км
Өндөр авалт
1350 м
Дэлгэрэнгүй

Аяллын тоо болон замын урт

Зохион явуулсан аяллын тоо болон туулсан замын уртыг нэгтгэн дүгнэх зарим статистик

Улаанбаатар уулын дугуйн клуб нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 35754 км урт маршрут бүхий 305 аялал зохион явуулаад байна.

Бахархлын тэмдэг

Клубийн гишүүний унадаг дугуйтай аялсан зайг км-ээр илэрхийлэн тооцож "Бахархлын тэмдэг" гардуулдаг.

Эдгээр тэмдэг нь Улаанбаатар уулын дугуйн клубийн оюуны өмч бөгөөд зөвхөн клубийн хүрээнд хэрэглэнэ.

Клубийн гишүүн нь Бахархлын тэмдгийн болзол биелүүлснээр, "Хувийн хэрэг"-т нь доорх өөрчлөлт орно.

  1. "Бахархлын хуудас"-тай болно.
  2. "Цагаан цомог"-т багтана.
  3. Хоногийн аялалд оролцох эрх нээгдэнэ.
  4. Судалгааны аялалд сонгогдон оролцох боломж нээгдэнэ.
  5. Овог нэрээ өөрчлөх боломжгүй болно.

Түүнчлэн хувийн хэрэг нээсэн боловч аялалд оролцоогүй 109 гишүүн байна.

Идэвхтэй гишүүд

Нийт гишүүдийн сүүлийн аяллуудад оролцсон байдал

Нэр Тэмдэг Идэвхийн оноо Байр
1 П.Золзаяа 10 I
2 Ж.Октябрь 10 I
3 Т.Ган-Очир 10 I
4 Б.Жавхлантөгс 9 II
5 Б.Баттөмөр 9 II
6 Б.Сүхбат 9 II
7 П.Батмөнх 8 III
8 Б.Элбэгзаяа 8 III
9 Д.Баасансүрэн 7 IV
10 Б.Бадрах 7 IV
11 Д.Ганбат 7 IV
12 Г.Ёндонжамц 7 IV
13 А.Отгонбаяр 7 IV
14 С.Отгонбаатар 7 IV
15 Д.Бямбасүрэн 604 км дутуу 7 IV
16 Ц.Наранхүү 6 V
17 Ш.Мөнгөнсүх 6 V
18 Д.Сонинбаяр 6 V
19 Н.Даваасүрэн 6 V
20 Б.Батбуян 645 км дутуу 6 V
21 Э.Уранзул 672 км дутуу 6 V
22 У.Одбаяр 5 VI
23 С.Мөнхбат 5 VI
24 Э.Дөлгөөн 5 VI
25 О.Шинэбаяр 5 VI

УБ 240/24 челленжэд амжилттай оролцогсод

УБ 240/24 челленжийн барианд орсон гишүүд

Нэр Амжилттай оролцсон челленжийн тоо Байр
1 Ц.Гантулга 5 I
2 Ч.Мажигсүрэн 3 II
3 Т.Баярсайхан 3 II
4 А.Энхжин 3 II
5 Н.Даваасамбуу 3 II
6 У.Одбаяр 2 III
7 Н.Төгөлдөр 2 III
8 Б.Батжаргал 2 III
9 Б.Жавхлантөгс 2 III
10 Г.Ганбаяр 2 III
11 Д.Баасансүрэн 2 III
12 С.Мөнхбат 2 III
13 Б.Баттөмөр 2 III
14 Б.Бадрах 2 III
15 Ц.Наранхүү 2 III
16 Д.Мөнхнаст 2 III
17 Э.Уянга 2 III
18 Г.Бат-Оргил 2 III
19 Г.Түвшинтөгс 2 III
20 С.Энхбаатар 2 III
21 С.Гарьд 2 III
22 С.Батсуурь 2 III
23 Н.Дагвасүрэн 2 III
24 С.Энхсайхан 2 III
25 Р.Төмөрбааатар 2 III

Долоон давааны сорилго давагсад

Долоон давааны сорилго давсан гишүүд

Нэр Давсан сорилгын тоо Байр
1 У.Одбаяр 5 I
2 О.Адъяасүрэн 4 II
3 Г.Ганбаяр 3 III
4 С.Бадрал 3 III
5 Б.Баттөмөр 3 III
6 Ч.Азжаргал 3 III
7 Т.Энхбаяр 3 III
8 Б.Насанбат 2 IV
9 Ч.Мажигсүрэн 2 IV
10 Н.Төгөлдөр 2 IV
11 Б.Батжаргал 2 IV
12 Б.Жавхлантөгс 2 IV
13 П.Батмөнх 2 IV
14 Э.Уянга 2 IV
15 Ш.Мөнгөнсүх 2 IV
16 Д.Жамъяндорж 2 IV
17 Д.Сонинбаяр 2 IV
18 Г.Гүндалай 2 IV
19 С.Гарьд 2 IV
20 Б.Алтан-Оргил 2 IV
21 Н.Ууганбаяр 2 IV
22 Ж.Ванчинсүрэн 2 IV
23 Ш.Лазина 2 IV
24 Д.Базаррагчаа 2 IV
25 Б.Баяржаргал 2 IV

Бусад статистик

Цагаан цомог

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн буюу клубын аяллын үеэр туулсан нийт замын уртын хэмжээ нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүдийг туулсан замын урт, оролцсон аяллын тоо зэргээр эрэмбэлсэн жагсаалт

Нээж үзэх

Жилийн статистик

Сар тутмын аяллын тоо, аялалд оролцогчдын тоо, бахархлын тэмдэг шинээр авсан гишүүд болон гишүүн тус бүрийн туулсан замын урт, УБ 240/24 челленжийг дуусгасан эсэх, долоон давааны сорилго давсан эсэх, цуглуулсан өндөр авалтын хэмжээ, оролцсон аяллын тоо

Нээж үзэх

Аялалд хэрхэн оролцох вэ?

Төлбөр хураамж авдаг уу?
Үгүй.
Насны хязгаар байдаг уу?
18 нас хүрсэн байх ёстой.
Өөр нэмэлт шаардлага тавьдаг уу?
"Клубийн дүрэм"-тэй уншиж танилцана уу.
Хувийн хэрэг нээх

Нэн тэргүүнд хувийн хэрэг нээх хэрэгтэй. Хэрэв уг веб сайт дээр хувийн хэрэг нээсэн бол удаах алхамд шууд шилжинэ.

Аялалд бүртгүүлэх

Зохион явуулахаар товлосон аяллын веб хуудас дээрх бүртгэлийн хэсгээр дамжуулан бүртгүүлнэ. Хэрэв та веб сайтад нэвтэрч орсон бол шууд бүртгүүлж болно. Харин нэвтэрч ороогүй бол нэвтэрч орсоны дараа аялалд бүртгүүлнэ.

Цуглах цэгт хоцролгүй очих, ирц болон оролцоогоо мэдүүлэх

Бүртгүүлсэн аяллынхаа цуглах цэгт, эхлэх цагаас өмнө очиж админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Мөн тарах цэгт өөрийн оролцоогоо админд мэдүүлнэ. Админ үүний дагуу ирц болон оролцоог веб сайт дахь таны хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.

Аяллын зар

Зүгээр л жий