Улаанбаатар уулын дугуйн клуб

МДХ-ны лиценз авах тамирчинтай байгуулах гэрээ

Монголын дугуйн холбоо/МДХ/-ны лиценз авах тамирчин нь тус холбооны дүрмийн дагуу унадаг дугуйн аль нэг клубтэй гэрээ байгуулсан байна.

Улаанбаатар уулын дугуйн клуб нь МДХ-ны гишүүн бусад клубүүдтэй ижил буюу тус холбооноос гаргасан жишгийн дагуух гэрээг тамирчидтай байгуулдаг ба клубийн онцлогийн дагуу дараах заалтуудыг биелүүлэхийг тамирчдаас шаарддаггүй.

  1. Клубийн бэлгэдэл бүхий хувцсыг худалдан авч хэрэглэх
  2. Тухайн тэмцээнд клубийн хурлаар хэлэлцэн тохирсон тамирчин заавал оролцох

Гэрээ байгуулах зорилгоор холбогдох шаардлага гарвал дараах болон боломжит бусад сувгуудыг ашиглана уу.