Монголын дугуйн холбоо (МДХ)-ны лиценз авахын тулд дараах дөрвөн алхамт үйлдлийг гүйцэтгэнэ. Түүнчлэн эдгээр үйлдлийг гүйцэтгэхийн тулд тус веб сайт дээр хувийн хэрэг нээж улмаар нэвтрэн орсон байх шаардлагатай.
МДХ-ноос лиценз авах тамирчин нь МДХ-ны дүрмийн дагуу унадаг дугуйн аль нэг клубтэй гэрээ байгуулсан байх ёстой бөгөөд Улаанбаатар уулын дугуйн клуб нь энэхүү гэрээг цахимаар байгуулдаг.
МДХ нь лиценз авах тамирчны регистрийн дугаар, төрсөн огноо, утасны дугаар, гэрийн хаяг, цээж зураг зэрэг хувийн мэдээллийг шаарддаг.
МДХ-ны тамирчны лицензийн төлбөр 50 мянган төгрөг
Энэ нь МДХ-ноос хураан авч буй төлбөр юм.
Хэрэв таны төлбөр дэмжигч гишүүдийн хандиваар бүрдэх болсон бол энэ алхмыг алгасна.
Дээрх гурван алхамт үйлдлийг гүйцэтгэсэн бол зохих товчлуур дарж лиценз авах хүсэлтээ мэдүүлнэ үү.
МДХ-ны лиценз авах болон лицензтэй тамирчдад хэрэгтэй холбоосууд