Улаанбаатар уулын дугуйн клубийн аяллын маршрут

УБ- Баян- Чойр- Айраг- Сайншанд

Холбоотой аялал
байхгүй
Замын урт
450 км
Давааны тоо
0
Өндөр цэг
1752 м
Өндөр авалт
2065 м
Өндөр алдалт
-2390 м
Их өгсөлт
7.9 %
Их уруудалт
-7.3 %
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917 — 47°54'19.7"N, 106°56'56.1"E

Монгол орны зохилох салхи буюу баруун хойд зүгээс хаврын улиралд тухайн өдрийн турш 6-12 м/с хурдтай тогтмол салхилдаг салхины урсгал дагуу уулын дугуйгаар (уралдааны ба замын дугуй бус) аялдаг хэт холын зайн өдрийн аялал юм. Гэхдээ УБ хотод буцаж ирэхэд (өглөөний 9.20 цагт) галт тэргэнд нэг шөнийг өнгөрөөх тул Хоногийн ангилалд оруулж байна.

Аялал өглөөний 4 цагт УБ хотоос эхлэж, гурван аймгийн нутаг дэвсгэрээр дамжин, шөнийн 23.45 цагт Дорноговь аймгийн Сайншанд хотоос хөдлөх галт тэргэнд амжин суух зорилго агуулна. Таталтыг 100-125 км (Төв аймаг Баян сум, Говь Сүмбэр аймаг Чойр хот, Дорноговь аймаг Айраг сум) тутамд хийх ба автомашины дэмжлэггүй байх онцлогтой. Амралт, хоол хүнсний цаг нь нийтдээ 3 цагаас хэтрэхгүй байх нь зохимжтой. Аялагч нар цагт 28-32 км хурдыг дундажлах ба үүнд араас "түрэх" салхины хүч, дугуйчны биеийн хүч туршлагад ихээхэн найдвар тавьж буй юм. Тохирох өдөр Бямба гаригт таарахгүй байх магадлалтай тул ажлын өдрүүдэд зохиох талаар төлөвлөж байна.

GPX файл татах Маршрутын GPS мэдээллийг GPX буюу GPS Exchange форматаар татан авч GPS дэмждэг ихэнх төхөөрөмж рүү оруулах боломжтой. Хэрэв Maps.me, Google Earth зэрэг KML буюу Keyhole Markup Language формат шаарддаг аппликейшн руу маршрутын GPS мэдээллийг оруулах бол GPX-ыг KML рүү хувиргана.