Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #13 - БАЯНЗҮРХ УУЛААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/97
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
55 км
Давааны тоо
2
Өндөр авалт
855 м
Өндөр алдалт
-851 м
Их өгсөлт
18.5 %
Их уруудалт
-16.2 %
Оролцогчдын тоо
1
Эхлэх цаг
2018 оны 10 сарын 3 Лхагва гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хотын хаяанд Баянзүрх хайрханд уулын дугуйн сонгодог зам байдаг л юм байна. Хавар нэг явах гээд зам үзээд, цас ихтэй тул Дундын даваа хүрээд буцсан.

Өнөөдөр 9.30 гээд гэрээс гарлаа. Богд уулын хойд хормой эмжин танил замаар жийж Хонхор хүрэв. Хөлийн гол ус ихтэй ч хөл норгохооргүй байна. Дундын даваа руу өгсөж гараад (11.00 цаг) уруудлаа. Зам нь бага зэрэг чулуу, ховилтой ч уруудахад асуудал үгүй байв. Доор Туул голын дэнж дээрхи айлын хаяагаар гарч чадалгүй замаасаа өнгөрчихлөө. Зам дээр харагдаж байв. Дэнж рүү түрж өгсөөд замдаа орлоо. Өгсүүр нь жийхэд тохиромжтой бүдгэрсээр байгаад сүүлдээ өвсөн (автомашины мөртэй) замаар л явна. Сүүлийн 500 м орчим газар түрсэн. Мод унанги (2-3) зам хөндөлсөж байв. Харин ч овоо нялгар өгсүүр юм билээ. 13.00 цагт гарлаа.

Зураг 1. Баян зүрх уул. Суул давааны зам. Алсад баруун талд хотын зах, зүүн талд Гацуурт суурин харагдана
Даваа дээр гараад ирэхэд УБ хот, Гацуурт суурин бүгд харагдаад нүд цэлмэх шиг л болов. Модон дундуурхи замаар хэжин уруудаж Суул давааны шороон замтай нийлэв.

Зураг 2. Судалгааны аяллын замын бичиглэл
Тэгээд л уруудаад шууд Ургах наран хорооллын хажуугаар гарч замтай нийлэн 14.30 цагт хотод хүрээд ирлээ. Аяллын зай 55 км.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!