Аяллын тэмдэглэл
Цаг агаарын мэдээнээс ямархуу нөхцөлд аялал явагдах талаар гишүүд урьдчилан төсөөлж байсан тул бие болоод сэтгэлийн бэлтгэлтэй иржээ. Аялал 9.15 цагт эхлэв. Манай баг 12 хүнтэй. Зуслангийн замаар салхи сөрөн хамтдаа жийж Жигжидийн уулзвар дээр амсхийгээд хөдлөв. Хялмаатай байв. Зам цастай боллоо.
Зураг 1. Манай баг. Дугуйчдын давааМайхан толгой руу салж гудамжны замын шаварт шалчигнаж, гулбилзсаар давааны замын эхэнд ирэв. Цав цагаан цас намрын ойн өнгөтэй хосолсон орчинд нойтон цасан дээгүүр итгэлтэй өгсөн жийсээр Дугуйчдын даваа дээр 11.20 цагт гарлаа. Цас хаялаж эхлэв. Шижир баг дээр 12.20 цагт ирж үдийн хоол идэв.
Зураг 2. Давааны урууАраас салхилах салхиар дэмжүүлэн Толгойтын даваа өгсөх чулуутай "зөөлөн" өгсүүр замаар аялан ой модон дунд амарлаа. Гал түллээ. Хүүхдүүд маань дугуйтай цасан дугуйчин хийлээ. Каск духдуулаад, шил "зоогоод", гарт нь бээлий угласан харагдана. Толгойтын даваа дээр шуурч байв.
Зураг 3. Толгойтын даваа өгсөх замдШууд л Толгойтын Баруун салаа руу уруудан шавар үсчүүлэн намбатай нь аргагүй (манайхан ч аргагүй л аялаж суржээ) жийсээр үүлэн чөлөөний наранд "шаргалтах" УБ хотод 16.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 63 км. Замын ангилал: 2А.
Зураг 4. Намраараа байна дааГэрэл зургийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) авсан болно. Групптэй аялан, аялагч гишүүн болсон А.Ариунбаяр (183) болон аяллыг амжилттай удирдсан хөх тэмдэгтэй гишүүн, группийн админ Н.Ууганбаяр (022) мөн багын хамт олондоо талархал дэвшүүлье.
Зураг 5. 2018 он 7-9 сар, III улирал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
А.Ариунбаяр
Ц.Энхбаяр
Н.Ууганбаяр
Г.Гүндалай
А.Эрдэнэдулам
Э.Уянга
С.Бадрал
Г.Ганбаяр
Б.Батжаргал
Ч.Мажигсүрэн
У.Одбаяр
Э.Ожго
А.Ариунбаяр
- 1201 км дутуу
- 58 км
- 1
- 0
- 0
- 0
- 0