Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #62 - МАЙХАН ТОЛГОЙ, ТОЛГОЙТЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/96
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
63 км
Давааны тоо
3
Өндөр авалт
950 м
Өндөр алдалт
-948 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
-12.3 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2018 оны 9 сарын 29 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ жилийн III улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр УШТГ У.Одбаяр (зураг 5) жийлээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цаг агаарын мэдээнээс ямархуу нөхцөлд аялал явагдах талаар гишүүд урьдчилан төсөөлж байсан тул бие болоод сэтгэлийн бэлтгэлтэй иржээ. Аялал 9.15 цагт эхлэв. Манай баг 12 хүнтэй. Зуслангийн замаар салхи сөрөн хамтдаа жийж Жигжидийн уулзвар дээр амсхийгээд хөдлөв. Хялмаатай байв. Зам цастай боллоо.

Зураг 1. Манай баг. Дугуйчдын даваа
Майхан толгой руу салж гудамжны замын шаварт шалчигнаж, гулбилзсаар давааны замын эхэнд ирэв. Цав цагаан цас намрын ойн өнгөтэй хосолсон орчинд нойтон цасан дээгүүр итгэлтэй өгсөн жийсээр Дугуйчдын даваа дээр 11.20 цагт гарлаа. Цас хаялаж эхлэв. Шижир баг дээр 12.20 цагт ирж үдийн хоол идэв.

Зураг 2. Давааны уруу
Араас салхилах салхиар дэмжүүлэн Толгойтын даваа өгсөх чулуутай "зөөлөн" өгсүүр замаар аялан ой модон дунд амарлаа. Гал түллээ. Хүүхдүүд маань дугуйтай цасан дугуйчин хийлээ. Каск духдуулаад, шил "зоогоод", гарт нь бээлий угласан харагдана. Толгойтын даваа дээр шуурч байв.

Зураг 3. Толгойтын даваа өгсөх замд
Шууд л Толгойтын Баруун салаа руу уруудан шавар үсчүүлэн намбатай нь аргагүй (манайхан ч аргагүй л аялаж суржээ) жийсээр үүлэн чөлөөний наранд "шаргалтах" УБ хотод 16.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 63 км. Замын ангилал: 2А.

Зураг 4. Намраараа байна даа
Гэрэл зургийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) авсан болно. Групптэй аялан, аялагч гишүүн болсон А.Ариунбаяр (183) болон аяллыг амжилттай удирдсан хөх тэмдэгтэй гишүүн, группийн админ Н.Ууганбаяр (022) мөн багын хамт олондоо талархал дэвшүүлье.

Зураг 5. 2018 он 7-9 сар, III улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
А.Ариунбаяр Ц.Энхбаяр Н.Ууганбаяр Г.Гүндалай А.Эрдэнэдулам Э.Уянга С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Ч.Мажигсүрэн У.Одбаяр Э.Ожго
А.Ариунбаяр
  • 1201 км дутуу
  • 58 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!