Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #9 - УНАДАГ ДУГУЙН ФЕСТИВАЛЬ 2018

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/95
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
125 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1560 м
Өндөр алдалт
-1356 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-12.5 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2018 оны 9 сарын 15 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Группийн аялагчийн тэмдэгт хийсэн шинэчлэлийн танилцуулга (зураг 7)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Уламжлалт 88 км туулах замын чиглэл хур бороо, голын усны түвшинээс шалтгаалан өөрчлөгдөж 125 км замаар аялах боллоо. Мөн бүртгэлийн цэгүүд дээр заасан цагт очиж амжин бүртгүүлэх даалгавартай байв. Гараанаас өглөө 7.00 цагт (оролцогч нарын фото зургыг авах гэж 15 орчим минут зарцуулсан) гарав.

Зураг 1. Гараанд гарахын өмнө
Шилжрээнгийн давааны цэгт 14.00 цаг, Босгын гүүрний цэгт 16.00 цаг, Хөтөлийн цэгт 17.30 цаг, бариа 19.00 цагт хаах хувиартай. Цагтаа “уралдан” аялна гэдэг бас л өөр мэдрэмж, тэмүүллийг дугуйчин хүнээс шаардаж, шавхдаг юм билээ. Оролцогч нарт энэ дүрэм харин ч таалагдаж байгаа нь аяллын явцад уулзсан дугуйчин бүр тэмдэглэн хэлж байв. Фестивальд 57 багийн 386 дугуйчин оролцсон гэж мэдээлэв. Аяллын зай 125 км.

Зураг 2. Туул голын Босгын гүүр
Намрын нарлаг таатай өдөр боллоо. Салхи баруун өмнөөс өдөржин (10-12 м/с хурдтай) үлээлээ.  Манай УУДАГ баг 23 гишүүнтэй гараанаас гарлаа. Шилжрээнгийн даваа дээр 11.10 цаг гээд (нөөц 2 цаг 50 минут) ирж, үдийн хоол идэв. Тэрэлжийн амралтаас Босгын гүүр рүү явах замд салхинд туугдаж манай багын аяллын хурд шороон зам дээр 33-37 км хурдтай байв. Нэг гишүүн маань 40 км/цаг хүргээд урдах хүнээ гүйцэхгүй байна хэлж байсан. Босгын гүүрний бүртгэлийн цэг дээр 13.10 цаг (нөөц 2 цаг 50 минут)-т ирж 30 минут орчим амсхийгээд хөдлөв. Замтын давааны нялайсан өгсүүрт харин ч нэг "хялайлаа" (зөвхөн миний бие) даа.

Зураг 3. Шилжрээнгийн даваа уруудах замд
Манай баг үндсэндээ 2 томоохон групп болж 20-25 минутын зайтай бие биенээсээ тасарч явав. Нэг гишүүн бүр урагш сугарсан, 2 гишүүн бүр ард үлдсэн мэдээлэл ирэв. Ногоон тэмдэгтэй гишүүн С.Энхбаатар (012)-ын  өвдөгөөр хатгаж, сүүлдээ хавдах маяг ороод өвчин нь илт нэмэгдэж байв. Гүргэр залуу шүү, миний мэдэхийн 20 орчим км өгсүүр замыг ганц хөлөөрөө жийсэн дээ. Залуучууд маань Замтын даваа өөд жийгээд л гарлаа. Олон дугуйчин мөн миний бие түрээд өгсөж байхад арын групп маань тачигнатал гүйцээд манай групптэй нэгдлээ. Урд гарсан залуучуудыгаа хүлээх хэрэггүй, яваад бай гэж л хэллээ. Даваан дээр намайг (би хүлээгээрэй гээд хэлчихсэн байсан) хүлээх 4 гишүүнээ гараараа дохиод “хөөлөө”.

АЯЛЛЫН ШИГТГЭЭ: Замтын даваа. Сүүлийн уртхан шиг огцом өгсүүрт дугуйгаа түрээд аахилж явтал өөр багийн танихгүй залуу жийсээр намайг гүйцэв. Сайн байна, миний дүү жийгээд байгаарай гэтэл ах аа, миний араа дуусчихсан, гэхдээ гүрийнээ гээд л хэлж байтал араас манай багийн гишүүн Э.Уянга (074), Ч.Мажигсүрэн (036) нар “идээд” ирэв. Нөгөө залуу надад хэлсэн үгээ манай хоёрт хэлсэн бололтой дог, харин Э.Уянга нөгөө дугуйчин залууд ах аа надад 6 арааны нөөц байна. Та нэгийг нь авах уу гэдэг байгаа. Ёоооё, үнэхээр хэлэх үг ч олдоогүй, тэр 3 жийгээд л надаас алсарсан. Үнэхээр бяртай, унадаг дугуйны төлөө төрсөн гэмээр дүү охиноороо дахин бахархаж намрын ойн бүдэг зам даган сэтгэл хангалуун алхаж билээ.

Зураг 4. Шилжрээнгийн даваа уруудах замд
Даваа уруудаад л нөхөр мэт байсан салхи, дайсан боллоо. Явдаггүй дээ. Нэргүй хөтөл дээр байрлах бүртгэлийн цэгт 16.30 цагийн (нөөц 1 цаг) үед ирэв. Бүртгүүлээд хөдлөв. Өөдөөс хүчтэй салхитай үед 28 км замыг 2 цагт туулах ёстой болов. Хөх тэмдэгтэй гишүүн Д.Сонинбаяр (077)-ын салхинд орж хоёулаа вагон-дов. Замд гүйцэгдэх дугуйчид бидний ард орж олон ч хүнийг чирсээр амны адагт ирлээ. Ийнхүү салхи сөрж 16-20 км хурдтай 10 км уруудаад арын групп-ээ хүлээж байгаад, 6-уулаа болоод дахин вагон-длоо. Арын хэд маань маань хайрцаглан дундаа Энхбаатарыг оруулаад араас нь ээлжлэн түрсээр биднийг гүйцээд ирлээ. Барианд ороход 1 цаг 30 минут дутуу байв.

Зураг 5. Туул голын зүүн татам
АЯЛЛЫН ШИГТГЭЭ: Манай багийн ногоон тэмдэгтэй гишүүн Батлам (103) Шилжрээнгийн давааны бүртгэлийн (энд үдийн хоол өгч байсан) цэгээс хэдэн боов идэж бүртгүүлчихээд даваа уруудан одлоо. Даруухан, дотроо бодолтой дүүгээ нэгийг сэдэж дээ гэж итгээд чимээгүй л үлдэв. Мэдээж араас нь хүрч очино гэж байхгүй. Сураг тасарлаа. Барианд орсоны дараа дайчин гишүүнээ 3-рт ирж 15 цагийн үед бүртгүүлээд, дугуйгаа унан УБ хотын зүг ганийж өгсөнийг мэдэв. УУДАГ багийн нэр хүндийг өндөрт өргөж чадсан авьяаслаг дугуйчин дүүдээ баяр хүргэж, энэ өдрийн аяллын зайг 154 км-ээр тооцон тэмдэглэв.

Хамтын хүч, бие биенээ дэмжин аялах дугуйчин хүний тэнүүн сайхан сэтгэл, хэлсэн үгээ үйлдэл болгон хэрэгжүүлдэг ямар ч бэрхшээлийн өмнө сөхөрдөггүй ган мэт хатуу зүтгэл биелэл болж манай багынхан бариандаа 18.20 цагт орсон билээ. Багаас үлдсэн 2 гишүүн маань мөн л бариандаа ирж, finish медаль гардан авч биднийг баярлуулав.

Зураг 6. Манай баг. Цонжин болдог. Барианд орсоны дараа
Аялагч гишүүн А.Бат Эрдэнэ (107)-ийн дугуйны суудлын шонгийн эмээлийн бэхэлгээ нь Босгын гүүрний орчим тасран унаж, сүүлийн 48 км уулын замыг эмээлгүй жийсээр туулсан болно. Хоцорсон шалтгаан нь энэ буюу. Бахархаад, бахдаад барашгүй түүхийг манайхан бүтээх юм даа.

АЯЛЛЫН ШИГТГЭЭ: Манай группийн аялагч гишүүн Ц.Тулга (108) энгийн тоногтой, өөрөөр хэлбэл нэг хүрд, нэг араатай унадаг дугуй унаж аялалд жийж (өөрийнхөө анд нартаа хамт нэг баг болж оролцсон) байлаа. Энэ бол тоглоом ч үгүй гайхамшиг шүү. Миний хочлон хэлсэнээр "11-тэй дугуй"-гаар 1800- 1900 м өндөр 3 даваа давж, огцом өгсүүр бүхий 10-аад хөтөл, нугачаа туулан цагтаа багтаж 125 км шороон замаар гялалзтал жийнэ гэдэг дугуйн аяллыг ойлгодог хүний санаанд оромгүй мөрөөдлийн биелэл байлаа. Тулга дүүтэйгээ хойно, урдаа орж жийсээр байгаад бариа хүрэхээс 7 км дутуу байхад би (миний дугуй 2х10 араатай) урдаа алдчихсан. Энэ бол үнэхээр болсон явдал, үнэн түүх билээ.

Түгжирч явсаар байгаад УБ хотод 23.30 цагт ирж Дүнжингарав дээр хүлээх ачааны автомашинаас дугуйгаа аван гэр гэрийн зүг жийж билээ. Аяллын багийг зохион байгуулж, аялалд амжилттай оролцох нөхцлийг хангасан багийн менежер Ч.Мажигсүрэн (036) хүнд бэрх замыг хамтдаа туулсан багийн хамт олон, Цонжин Болдогоос УБ хүртэл бидний унадаг дугуйг ачсан дугуйчин- жолооч, ногоон тэмдэгтэй гишүүн Г.Цэрэндорж (048), аялагч гишүүн Т.Зоригоо (057),  дугуйчдыг Налайх руу рейс хийн хүргээд, буцан ирж биднийг УБ хот руу хүргэсэн дугуйчин-жолооч А.Батхуяг (117), дугуйчин-жолооч Г.Ганбаяр (118) нартаа чин сэтгэлийн халуун талархал хүргье. Аяллыг автомашинаар дэмжин оролцсон эрхэм анд та нарын аяллын хувийн хэрэгт админ миний бие бүрэн эрхийн дагуу 125 км тооцон (Т.Зоригоо 63 км) тэмдэглэх болно. Ийм л гишүүн дэмжигчдын сайхан сэтгэл, үнэнч зүтгэлийн ачаар бидний аялал бүтдэг гэдгийг үргэлж санаж яваарай.

Зураг 7. Группийн аялагчийн тэмдэгт хийсэн шинэчлэлийн танилцуулга

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Зоригоо Б.Баярмагнай Э.Мөнгөншагай Т.Хангарьд А.Бат-Эрдэнэ Г.Цэрэндорж Э.Даваасүрэн Н.Дагвасүрэн Privacy Ц.Энхбаяр А.Батхуяг С.Батсуурь С.Гарьд С.Энхбаатар Д.Сонинбаяр Г.Түвшинтөгс А.Эрдэнэдулам Э.Уянга Д.Мөнхнаст Ц.Наранхүү С.Бадрал Г.Ганбаяр Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Б.Баярмагнай
  • 1036 км дутуу
  • 223 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Мөнгөншагай
  • 936 км дутуу
  • 323 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Т.Хангарьд
  • 624 км дутуу
  • 635 км
  • 7
  • 1
  • 0
  • 0
  • 1
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Батхуяг Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1321 км
Г.Цэрэндорж Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1300 км
Зүгээр л жий!