Группийн түүх: Гишүүдийн статистик мэдээ, 2018 он 8 сар 30 өдрийн байдлаар (зураг 4)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Намрын шар нар ээсэн, зүүнээс салхилсан сайхан өдөр боллоо. Аялал 8.07 цагт эхэлж Гацуурт суурин дайрч, Их Хуандийн ам өгсөн 11.10 цагт Шилжрээнгийн даваа дээр гарав. Энд үдийн хоол идээд, 6 аялагч (хувийн ажлын шаардлагаар) хот руу буцлаа. Цааш 8 аялагч замдаа гарч Тэрэлж суурингаар орж Туул голыг явган гүүрээр гарч жийсээр Тэрэлж голын адагт ирэв.
Голын түвшин нэмэгдсэн байлаа. Тэрэлж голын томхон 4 салаа, бага шиг 4 салаа гарч үндсэн гол дээр ирэхэд ус гүнзгийрч, урсгал нь ширүүссэн байв. Бидний гарсан салаа нь 50-60 см гүн байв. Харин үндсэн голын гарам 80- 100 см орчим гүнтэй мөн урсгал нь ширүүн тул урсах аюултай байлаа. Нутгийн морьтой хүн биднийг гаргачих санаатай хэд хэдэн газар зааж өгсөн боловч даанч гарах аргагүй байв. Их ус ер нь 5-6 хоногтоо татардаггүй гэж хэлж байсан. Ингээд ирсэн замаараа буцаж Тэрэлж рүү жийлээ. 17.00 цаг болж байв.УБ хотоос хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) ачааны автомашинтай ирж унадаг дугуйнуудыг ачив. Аялагч нар микроавтобусаар Налайх орж, нийтийн тээврийн унаагаар Баянзүрхийн товчоо хүрч унадаг дугуйгаа унан гэр гэрийн зүг жийж, аялал дууслаа. Аяллын нийт зай 100 км.
Анхны аялалдаа амжилттай аялаж аялагч гишүүн болсон М.Алтантөгс (181), Э.Мөнгөншагай (182) болон аяллыг автомашинаар дэмжсэн Ч.Мажигсүрэн нартаа талархал илэрхийлье. Мөн хүйтэн устай голын гарамаар олон дахин нааш цааш туулан гаталж, аяллын хүнд бэрхийг шантралгүй давсан багийн гишүүдэдээ баяр хүргье. Аяллын явцын зургийг хөх тэмдэгтэй гишүүн С.Батсуурь (063), Э.Уянга (074) нар авсан болно.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Баасансүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1292 км |