Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #60 - БАТСҮМБЭР СУМ БУЮУ ШИВЭРЭЭ БОРОО

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/93
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
84 км
Давааны тоо
1
Өндөр авалт
589 м
Өндөр алдалт
-753 м
Их өгсөлт
6.1 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2018 оны 8 сарын 25 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2018 оны V, VI, VII, VIII сарын тайлан (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр бүрхэг, үүл доош суун уулын орой мананд "идэгдсэн" шивэрээ бороотой "уйлагнасан" өглөө боллоо. Товлосон газраа 6.40 цагт ирэхэд манай аяллын 3 гишүүн хүлээж байв. Аялал 7.10 цагт эхлэв. Нэг гишүүн нэмэгдээд ирлээ. Зуслангийн замаар салхи сөрөн 20 км-ийн хурд барин жийсээр Жигжид зуслан дээр ирлээ. Нэг шинэ гишүүн эндээс буцах болов. Анхны аялалдаа сэтгэл гарган оролцож, хэлсэн үгэндээ эзэн болдог Э.Отгонцэцэг дүүдээ баяр хүргье. Миний дүү чадсаан, анхны болгон сэтгэлд тод дурсамж үлдээдэг тул хойшдын аялалдаа идэвхитэй оролцож байгаарай гэсэн ерөөл өргөн 4-үүлээ Харганатын чиглэлд гарлаа.

Зураг 1. Сэлбийн эх рүү. Зам ялбагнаж байв
Санзай өнгөрч засмал дуусаад "концерт" эхэллээ. Гулгаж, зоогдож, шарваж, унаж босож, бярдан жийж явсаар Сэлбэ голын эхийг заасан самбар дээр ирэв. Бороо шивэрсээр ... Сэлбэ голын наад салааг гарахдаа жийгээд орчихсон чинь өвдөгөөр татаад л эхлэв. Зогсолтой нь биш дайруулж гараад эргээд хартал манай 3 яг миний араас орчихсон байв. Хөл, гутал шалба нороод, тэгээд л цайрчихсан даа. Борооны сайхныг, замын шавартайг бахдан хамтдаа Харганын замаар шалчигнуулан өгсөв. Наад талын ташлан дээр гарлаа, амарсангүй. Цаад талын ташлан буюу Харгана дээр гараад түргэхэн амсхийгээд огцом руу уруудлаа. Замын голын өвсөн дээгүүр болгоомжтой уруудан нуга руу буулаа. Замын эвдрэл харьцангуй бага байв.

Зураг 2. Манай баг. Харгана орох замд
Энэ удаагийн аялалд "оролцсон" 4 дугуй бүгд 29'' хэмжээтэй тул дайруулаад л, саадыг харьцангуй хялбар давж байлаа. Үдлэг сууринд 11.00 цагт ирэв. Унадаг дугуйнууд шаварт дарагдан хүндэрч, хойд араа өөрийн дураар дээш доош солигдон гацаж, зарим дугуйны урд тоормосны накладка- ны завсар шавар орж ажиллагаагүй болгож, шажигнасан жижиг хэмхдэс чулуу дугуйны өнцөг булан бүрт шигжээ. Бид урагшилсаар 11.50 цагт Баянгол сууринд ирлээ. Баян гол дээр дугуйнуудаа угаалаа.

Зураг 3. Манай баг. Үдлэг суурин
Өдөржин шивэрээ борооны дусал бүрт бага багаар цохиулсаар одоо багийн гишүүд нэвт норжээ. Цагийн байдал, цаг агаарын болзошгүй нөхцөл, учирч болохуйц эрсдлийг үнэлэн хангалттай урт замыг баатарлагаар туулсан багийн гишүүдэдээ баяр хүргээд, Батсүмбэр сумын төв рүү зорьлоо.

ТАЙЛБАР: Бороонд нэвт норсон хүн салхины урсгалд цохиулан осгодог. Хүний биеийн дулаан 0.4 хэмээр л доошлоход осголт эхэлдэг гэнэ. Осголтын шинж тэмдэг: бие чичирнэ, чихүүдэс төрнө. Чичрэлтийг зогсоохын тулд хүн булчингаа чангалдаг. Ингэснээр биеийн дулаанаа алдах анхны үе шат эхэлнэ. Удаан үргэлжилбэл сүүлдээ чичрэлтийг болиулах аргагүй болдог. Яаралтай дулаан газар орж, нойтон хувцсыг тайлж, хуурай хувцас өмсөх хэрэгтэй.

Зураг 4. Батсүмбэр сумын төв. Одоо буцья даа. Өнөөдөр боллоо
Цэмбийсэн ганган хун цагаан Delika автомашин жолоодоод ногоон тэмдэгтэй гишүүн А.Эрдэнэдулам (068) маань Батсүмбэр сумын төв дээр биднийг угтлаа. Хамтдаа цайны газар орж аялалд авч явсан үдийн хоолоо идэж, халуун цай ууж, хуушуурдаад хотын зүг гарлаа. Дулаахан автомашинд тухтайхан аялан зарим гишүүд маань дугхийгээд авав. Гүнтийн даваагаар даван УБ хотод 15.30 цагт ирлээ. Аяллын нийт зайг 84 км-ээр тооцсон болно. Жийсэн хугацаа: 5 цаг 01 минут. Дундаж хурд: 13,4 км/ цаг.

Аяллын багийн бүрэн эрхэт аялагч, автомашинаар дэмжлэг үзүүлсэн ногоон тэмдэгтэй гишүүн А.Эрдэнэдулам (068) болон бидэнтэй нэгдэн анхны аялалдаа амжилттай оролцсон аялагч гишүүн Г.Тэмүгэ (179), Э.Отгонцэцэг (180) болон багийн хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Цаг агаарын хүнд нөхцөлд бид нар хамтдаа аяллаа амжилттай болгож чадсан шүү.

Зураг 5. 2018 оны V, VI, VII, VIII сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Отгонцэцэг Г.Тэмүгэ А.Эрдэнэдулам Э.Уянга С.Бадрал Э.Ожго
Э.Отгонцэцэг
  • 1245 км дутуу
  • 14 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Тэмүгэ
  • 1175 км дутуу
  • 84 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!