Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #12 - ЦАГААН НУГА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/92
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
93 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1059 м
Өндөр алдалт
-1191 м
Их өгсөлт
8.8 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2018 оны 8 сарын 21 Мягмар гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Бүрхэг гэмээр өглөө боллоо. Тэнгэрийн хаяа саарал утаа юм уу эсвэл доод мандлын үүлэнд ч юм уу халхлагдан цэлмэж өгөхгүй байлаа. Судалгааны аялалд ганцаараа явж байгаа тул яаралгүй мөн зогсолтгүй урагшлах тактик баримтлан жийлээ. Хотоос гарч зуслангийн замаар урагшилсаар Сэлбийн эх рүү ордог хаалган дээр ирээд нэг татлаа. Ганцаараа аялбал хурдан, олуулаа аялбал аюулгүй гэдэг олон нийт ярьдаг шиг юм боллоо.

Зураг 1. Сэлбийн эх рүү орох хаалга
Харгана хүрэх зам харьцангуй хуурай байлаа. Ой модон дундуур зурайх ийм сайхан замаар шөнө явбал унадаг дугуйн гэрэлд маш сайхан харагдана даа гэж бодож явав. Замдаа үе үе зогсон газрын баримжаа авах мөн отоглох буудаллахад тохиромжтой газрууд, гол ус, гүүр гэх мэтийн зураг авч явлаа.

Зураг 2. Замын байдал

Харгана дээр ажин түжин чимээгүй байв. Огцом уруу руу нь болгоомжтой орон уруудаад уулын богино ам руу орж шороон замаар нь салхи татуулан жийлээ.

Зураг 3. Харгана
Үдлэг суурин орж дэлгүүрээс нь нэг кола авч уучихаад шууд цааш хөдлөв. Уг суурингаас гарах замаа сайн нүдлэж авлаа. Аяллын үеэр их төлөв тодорхой нэг суурин, сумын төвөөс алсын чигээ буруу авч гарвал төөрчихдөг гэмтэй. Уулын хормой дагасан өөд уруу замаар жийсээр Баянгол сууринд ирлээ.
Зураг 4. Энэ замаар Үдлэг суурин хүрнэ
Тэр жил энэ суурингаар дайран Баянбуурал явж байсан аялал санаанд эргэн бууна. Хөөрхөн жижиг гүүрээр голоо гараад уулын бэл дагасхийсэн замаар өгсөн жийгээд гүдгэр давангуут Сөгнөгөрийн гол, амралт руу ороод ирэв. Голоо гүүрээр гараад хүслэн болсон замдаа орлоо.
Зураг 5. Баянголын хөөрхөн гүүр
Анх 1-р анги төгссөн гэнэн хүүхэд Цагаан нуга зуслангийн I ээлжээр энд ирж 14 хоног амарч байсан юм. Сүүлд 2 удаа ирж амарч байсан.

Зураг 6. Сөгнөгөрийн гол
Гэрээсээ олон хоног биеэ даан амьдарч асан энэ дурсгалт газар дахин ирнэ гэдэг эртний дотно андтайгаа уулзах мэт догдлолтой байх нь аргагүй. Сөгнөгөрийн голын хойд бие барин гол дагасан замаар жийж явсаар санасныг бодоход (Сөгнөгөрийн амралтаас 7 км орчим) нэг их холдолгүй Цагаан нуга зуслан дээр хүрээд ирэв.

Зураг 7. Сайн байна уу, Цагаан нуга минь

Танил модон байшингууд байна. Гадуур нь хашаагаар хүрээлж шарилж лууль ургажээ. Нэг их хүн ирдэггүй бололтой. Сөгнөгөрийн голын танил тохой урд харагдана. Тэнд очиж амарч жаал зураг авч байгаад буцах замдаа орлоо.
Зураг 8. Энд отоглоход тохиромжтой

Буцахад голын урсгал даган уруу тул яах ийхийн зуургүй Сөгнөгөр сууринд ирэв. Нэвт гараад Батсүмбэр сумын төв орон өдрийн хоол идээд, засмал замаар жийсээр бүртгэл хийдэг товчоо өнгөрч ахуйд нэгэн цагаан автомашин зам дээр зогсон, Ожго ахаа гэж даллан дуудав.

Зураг 9. Унадаг дугуй ачигдлаа. Одоо хот руу автомашинаар явна.

Манай хоёр гишүүн намайг авахаар ийнхүү хотоос ирсэн нь энэ ажгуу. Ингээд бид 3 хамтдаа энэхүү судалгааны аяллыг амжилттай хийсэн билээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга Ч.Мажигсүрэн Э.Ожго
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!