Тэнгэр цэлмэг, сайхан өдөр боллоо. Аялал 08.05 цагт эхлэж, замдаа Номин дэлгүүрээс ус ундаа базаан Шар хөвийн дөрөлж, Эмээлт өгсөн жийж Сэрүүний амны дээр 9.15 цагт ирлээ.
Админ, хөх тэмдэгтэй гишүүн Н.Ууганбаяр (022) цувааны хурдыг 32 км/цагт барьж Сэрүүний ам уруудан, шороон замаар тайвуухан жийсээр хайрганы карьерыг тойрон Туул голын гүүрээр гарч, Өлзийт хороололын урдуур өгсөн, Айдасын даваа даваж өдрийн хоол идэв.
Бидэнтэй хамт аялаж аялагч гишүүн болсон Д.Ням Эрдэнэ (178), аяллын замд 2 дахь удаа амжилттай аялсан аялагч гишүүн Т.Тэрхэн (171) охин болон хамт олондоо талархал илэрхийлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Ганбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1264 км |