Аяллын тэмдэглэл
Олон хоногийн аялалд явж ирсэний дараа уртхан шиг амраад намрын нээлтээ 8 сарын сүүлээр эхэлье гэж төлөвлөж байлаа. Гэтэл төрсөн гэр мэт ижилдэн дассан группын найз, нөхөд, анд нараа санасан сэтгэл, унадаг дугуй гэдэг гайхалтай унаагаа уная гэсэн хүсэл дахин оволзож, яаран догдлон билэгт сайн энэ өдөр нээлтийн аяллаа хийсэн юм.
Урьд бид олонтоо аялсан чиглэлийг энэ удаа эсрэг талаас нь туулахаар аяллын төлөвлөгөө гаргаж "Дугуйчны 7 даваа- 2" гэж нэрлэн зүтгэлээ дээ. Өглөө эрт 22 дугуйчин аяллаа эхэллээ. Дунд мандлын бөөн цагаан үүлэнд нар нуугдан салхи үл мэдэг сэр сэр хийсэн сайхан өдөр боллоо. Дүнжингараваас Гацуурт хүртэл жигд 25-28 км цагийн хурдаар 3 эгнээ болон урагшилж байтал хойно пин гэсэн бөглүү дуу гараад явчихлаа. Манай цувааны дундуур золбин нохой зүсэж гараад эсрэг урсгалын автомашинд дайруулж, гишүүн А.Гүндалайг унагааж, дээгүүр нь Ц.Наранхүү харайж гарсан адал явдал болжээ. Ийнхүү нэг нохойгоор тахил өргөөд аяллын цуваа цааш үргэлжлэв.
Нурамтын даваа 10.10 цаг
Өгсүүр нь Шар хоолойн амны автомашины замаас 9 км орчим үргэлжилнэ. Зам нь ширэгтэй тул хүч бяр бага багаар л "шимээд" байх талтай. Давааны сүүлийн 300 м орчим зам огцомдуу бас чулуутай. Манай "уулын мангас"-ууд жийгээд л гарсан даа. Цаад уруу нь 2 км орчим үргэлжилдэг. Модны үндэс, том чулуу, зөөлөн хөрс, шавар бүхий сахлаг өвс ургасан замтай. Мөн замын голоос булаг оргилж урсаж байсан. Давааны хормой нь Хойд Баян гол хүрээд дуусна. Дугуй 3 удаа хагарав. Нэг гишүүн буцлаа.
Зураг 1. Манай баг. Нурамтын даваа Хадат 14.00 цагУлиастайн голын хөвөөнд өдрийн хоол идэв. Зүүн талаас нь анх удаа л зүтгэж давлаа. Улиастайн фермийн Еэвэнгийн дэлгүүрийн хойд жалга өгсөн 4 орчим км зам туулна. Замаа даган өгссөөр модны зах руу орж, хотхоны тэгшилсэн тавцантай нийлж, өгсөх нь хялбар юм билээ. Манай аялагч гишүүн А.Гүндалай (084) шороон замаас гарч өвсөн дээгүүр шууд харуулын байр руу хэжиж өгсөн жийсээр байгаад замтай нийлж чадсан. Амаа ангайгаад л бишрэн халширан харж байлаа. Ийнхүү нэгэн "уулын мангас" төрсөн билээ. Хоёр дугуй хагарсан. Гурван гишүүн буцлаа.
Зураг 2. Манай баг. Хадатын хамар Шарга морьтын зүүн даваа 15.30 цаг Бэлхийн амны баруун салаа руу хошуу тойрон орж 8 км өгсөж даваа давна. Дэндүү танил боловч бас л анх удаа зүүн талаас нь махийлаа. Зарим гишүүд баруун тал нь зүгээр юм байна гэхэд зарим нэгэнд зүүн тал нь гайгүй мэт санагдсан гэнэ. Манай гишүүд уралдаад л гарцгаасан. Зүүн талын өгсүүр зам нь харьцангуй боломжийн мэт санагдсан.
Гүнт (Хужирт)-ийн даваа 17.00 цаг
Доод Шарга морьтод хөх тэмдэгтэй гишүүн Т.Баярсайханы хашаанд амсхийж хүйтэн ундаагаар дайлуулан амраад хөдөллөө. Жигжид дээр манайхан хуушуурдаж танил замаараа тааваар өгссөөр даваагаа давав. Хөлсөнд норсон хувцас хатаж амжилгүй бие жиндүүлж байв. Гурван гишүүн буцлаа.
Зураг 3. Манай баг. Гүнтийн даваа Найрамдалын хойд даваа 19.10 цагГүнтийн засмалаас салаад 6 км өгсүүр замд жийнэ. Тэвшин хөндийг дээгүүр нь ороон өгсөж явсаар даваа руу гарах нь хамгийн тохиромжтой. Хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) миний урд талд жийгээд л байх юм, одоо болноо хө гэсэн боловч болоогүй ээ гээд л жийгээд л ... үнэхээр бахархалтай. Балархай замаар өгссөөр яг дээд ташланд дөхөх үед маш эвгүй огцом өвстэй өгсүүр бий. Нэг гишүүн жийгээд гарсан гэнэ. Даваа дээр гал түлж, хонины толгойны хуйх, мах шарж идлээ. Сайхан байсан шүү. Хоёр дугуй хагарсан.
Зураг 4. Манай баг. Найрамдалын хойд давааОройн сэрүүн ч орлоо, манайхан ч цоглог л байна. Нүдэнд нь одоо 2 даваа үлдсэн, зүтгэчихье гэсэн хүсэл тэмүүлэл сийлээстэй мэт харагдана. Гэхдээ ... одоо болно, дэндүү эрсдэлтэй. Нар жаргаж эхлэв. Админ шийдвэрээ гаргаж бүгд хамтдаа гэрэл чийдэнгээ асаан уруудаж Найрамдал зуслан 20.30 улмаар УБ хотод 22.30 цагт ирлээ. Таван шарын буудал дээр ирж цаг гаруй амараад сэтгэл хангалуун гэр гэрийн зүг жирийлгэн жийлээ. Аяллын зай 135 км.
Зураг 5. Нар орчихлоо. Найрамдал зуслангаас хот руу явахын өмнөБидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн аялагч гишүүн Т.Хангарьд (175), М.Алтан Өлзий (176), С.Бадрал (177) аяллын гэрэл зураг авч бичлэг хийн аялсан хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036), аяллын цувааг цоожлон нэг ч хүн гээгээгүй хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) болон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Сорилго давагсад
Т.Хангарьд
М.Алтан-Өлзий
Т.Энхбаяр
Б.Алтан-Оргил
С.Гарьд
Г.Гүндалай
Д.Сонинбаяр
А.Эрдэнэдулам
Э.Уянга
Ц.Наранхүү
С.Бадрал
Г.Ганбаяр
Ч.Мажигсүрэн
Privacy
Privacy
Э.Ожго
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ч.Мажигсүрэн |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4756 км |
Privacy |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4741 км |
Д.Сонинбаяр |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2449 км |
Ц.Наранхүү |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2431 км |
Privacy |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1290 км |