Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #7 - БОГД УУЛ, ЦЭЦЭЭ ГҮН ОРГИЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/9
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
49 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1161 м
Өндөр алдалт
-1166 м
Их өгсөлт
13.7 %
Их уруудалт
-17 %
Оролцогчдын тоо
13
Эхлэх цаг
2016 оны 9 сарын 24 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Маршалын гүүрийн урд тал
Цуглах цэгийн солбицол
47.884694, 106.940806
47°53'4.9"N, 106°56'26.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Богд уулын Цэцээ гүн рүү унадаг дугуйтай зорих нь их адармаатай чиглэл юм. Учир нь туулах замын зарим хэсэг явган аялал болчихдог. Хаанаас гарахаас их шалтгаална. Хүрхрээгийн амнаас халзагнаад өгсье гэвэл дугуйгүй алхсан нь дээр. Төрхурахын амнаас гараад тэр замаараа уруудана гэвэл арай бага зайд түрдэг. Энэ чиглэлд ийнхүү "гэнэдэж" нэг удаа явснаас хойш дахиж хүмүүс дагуулж яваагүй юм.

Харин манай "зэрлэг шаар"-ууд тэр жилийн намар "халуурч" Төрхурахын амнаас өгсөж Цэцээ гүн оргил дээр гараад, буцаж уруудаж байсан. Ер нь шулуухан хэлэхэд унадаг дугуйтай яг энэ оргилыг зорих "хэрэггүй" гэж би боддог. Уулын явган аялал, унадаг дугуйн аялал хоёр нэг жим дээр огтолцох тал дээр их тааруухан. Жимээр алхаж байхдаа зарим хүмүүс унадаг дугуйгаар явж болох юм байна гэж төсөөлөн "төөрдөг". Гэтэл бодит байдал дээр явган болон морин жимээр унадаг дугуйтай жийж (түрж явна) явах боломж хомс гэдгийг өнгөрүүлсэн аяллын туршлага олонтой нотолсон юм. Явган аяллын хувьд ёстой юм юм нь бүрдсэн сонгодог чиглэл билээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Фэйсбуук хуудсаа хөтлөн Бямба гариг бүр шинэ аяллаа зарлаж, явсан аяллынхаа талаар тэмдэглэл хөтөлж байлаа. Танихгүй хүмүүс манай хуудсанд нэгдсээр байв. Энэ аяллаас эхлэн албан ёсоор "Аяллын гэрчилгээ"-ний загвар гарган цахимаар олгодог боллоо. Өнгөрсөн аяллуудын гэрчилгээг нөхөж хийлээ. Гэрчилгээн дээр газрын зургийн дэвсгэр ашиглан тухайн аяллын чиглэлийн бүдүүвч зураг, оролцогч нарын туулсан зайг тооцон бичиж, нүүр номных нь профайл зургийг төлөөлүүлэн тавьж байв. Мөн судалгаа, өдрийн аялал, олон хоногийн аяллыг төрлөөр нь ялгаж аялалд оролцсон тоог харуулж өгөв.

Маршалын гүүрийн урд талын "уламжлалт" талбайд цуглав. Гэнэт л бөөн дугуйтай хүүхэд, залуус бас эмэгтэй дугуйчин хүрээд ирэв. Багаа тоолтол 13 хүн. Дотор пал гээд л явчихлаа. Ийм олон хүмүүстэй огт явж үзээгүй тул яах билээ гэж түр сандарсан боловч, ямар ч гэсэн зүтгэнэ дээ гэж бодоод аяллын замдаа гарлаа. Скай ресортын хашаагаар орж дээш өгсүүлэн, Хүрэлтогоотын амны адагаар уруудуулан төмөр зам руу оруултал бөөн чулуу, шахаа руу орчихлоо. За, энэ замаар явж болдоггүй юм байна гэж харлаа, тогтоолоо. Газрын зураг бодит байдлын ялгааг дахин мэдэрлээ. Бүгдээрээ түрээд л гарчихлаа.

Зураг 1. Манай баг. Хөлийн голын хөндий

Нэг гишүүний дугуйны гинж хоёр удаа тасарч манай "засварын бригад" шуурхай засчихлаа. Дөнгөж 16 нас хүрч буй хүүхдээрээ байгаа дөрвөн дугуйчин маань их баяр хөөртэйгээр гялалзтал жийж нэг хойно нэг урд гаран жирийсээр. Дугуйгаа ч сайн унах юм, техник тэнцвэр сайтай эвсэлтэй нь шууд нүднээ тусна.  Аяллын өмнө тэдгээр хүүхдүүдтэй ярилцаж байхдаа, та нар унадаг дугуй засаж чадах уу гэж асуутал, чадалгүй яах вэ ахаа, бид бүр багажтайгаа яваа гэж хэлээд том цүнх үзүүлж билээ. Тэгэхээр нь, тэгвэл та нар манай аяллын багийн "Засварын бригад" шүү гэж хэлэхэд за ахаа гээд уриалгахан аргагүй инээмсэглэж байсан.

Олуулаа болохоор нэлээд цувлаа, эргэн эргэн харсаар, манайхан араас хөвөрсөөр Хонхор суурин өнгөрч Хөлийн голоо гатлан Төрхурахын амны эх рүү орж ирлээ. Наран төөнөсөн халуухан өдөр болох шинжтэй. Дээш өгссөөр тоосгон хашаатай амралтын газар хүрээд өдрийн хоол хүнсээ идлээ. Арай л эрт хоолыг нь идүүлчихлээ гэж би бодов. Цэцээ гүн рүү өгсөх үндсэн жимдээ орлоо. Манай хүүхдүүд жимээр өгсөөд цогтойхон жийгээд бараа тасрав. Аяллын үндсэн хэсэг дугуйгаа түрээд өгсөв. Замдаа нэг таталт хийж хоёр цаг гаруй зүтгэсээр Цэцээ гүн оргил дээр гарав. Хүн амьтан их байна.

Зураг 2. Цэцээ гүн оргил одоо ойрхон
Дурсгалын зургаа татуулаад Хүрхрээгийн амаа багаа дагуулан уруудав. Үхэр чулуу дамжин дугуйгаа өргөж, үүрч явсаар амны эхний гол дагасан бүдэг жимээ авав. Нар ч ташаад эхэллээ. Гэрэл чийдэнтэй хүн нэг ч байсангүй. Унадаг дугуйтай уруудахад тун осолтой жим байлаа. Нэг мордоод уруудах гэж үзтэл годройтож, аз болж зөөлөн хөвдөн дээр газардаад дахин саваагүйтэхээ больсон. Харин хүүхдүүд бөөн баяр болоод дугуйныхаа суудлыг намсган мордож аваад хөндөлдсөн модон дээгүүр харайж гараад доош жирийчихлээ. Бие биедээ ойрхон явахыг сануулан явсаар Хүрхрээгийн амны адагт ирж дугуйндаа мордон уруудах гэсэн боловч тас харанхуй шөнө яахан чадах билээ.

Зураг 3. Манай баг. Цэцээ гүн оргил

Амны адаг хэсэгт Скай Ресортын хашаа хөндөлдөн зурайжээ. Хүүхдүүд эхлээд авирч гараад, дугуйгаа нэг нэгээр өргөж давуулсаар бүгд "айлын хашаа" даваж орлоо. Ийнхүү 23 цаг өнгөрч байхад Скай ресортын баруун талын хашаагаар гарч замтайгаа нийлэн гэр гэрийн зүг жирийж, аялал амжилт муутайхан боллоо. Энэ аяллаас явган аяллын чиглэл, унадаг дугуйн чиглэлтэй давхцах хэрэггүй юм байна гэдгийг бага багаар ойлгосон юм.

Зураг 4. Үхэр чулуу дамжин ... ямар ч саадыг давдаг группийн уламжлал үүнээс эхэлсэн байх шүү

Гэрийн зүг явж байхдаа, аяллын групп удирдан өдрийн аялал сэдээд янз бүрийн замаар явж байхад нэг ч хүн уурлаж ундууцан янз бүр болж байхыг харсангүй гэж гайхсанаа, хүмүүс хүссэн зүйлээ хийхдээ үнэхээр дуртай байдаг мөн зөв чиглүүлж чадвал ирсэн залуус ямар ч асуудалгүй аяллын замаа дуусгаж чаддаг юм байна гэдгийг ойлгосон юм. Групп маань зөв зам дээрээ гарч иржээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Отгонжаргал Бат-Оронго Тунгалагбаатар В.Мөнхбат Д.Энхтүвшин Б.Уулзахбаяр Н.Наранбаатар Т.Батбаяр П.Рагчаабазар Э.Батуух Э.Ижилмөрөн С.Энхбаатар Э.Ожго
П.Отгонжаргал
  • 1206 км дутуу
  • 53 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Бат-Оронго
  • 1161 км дутуу
  • 98 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Тунгалагбаатар
  • 1096 км дутуу
  • 163 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
В.Мөнхбат
  • 1071 км дутуу
  • 188 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Энхтүвшин
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!