Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #6 - БОГД УУЛ ТОЙРСОН НЬ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/8
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
110 км
Давааны тоо
1
Өндөр авалт
881 м
Өндөр алдалт
-880 м
Их өгсөлт
6.3 %
Их уруудалт
-6.5 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2016 оны 9 сарын 10 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Богд уулыг 1998 онд унадаг дугуйтай тойрч байсан. Баруун талаас нь эхлээд Зуунмод хот өнгөрч шороон замаар яваад Сэргэлэнгийн цэргийн ангиар дайрч гаран явсаар, нэг их алсаас харагдах даваа өгсөн уруудаж Хонхор суурин руу орж байсан. Одоо санахад Майдар гээд хөшөө барьж байгаа амны эхээр халзагнаад өгссөн бололтой. Их халуун өдөр, салхигүй, замын шороо пур хийж байсан.

Унадаг дугуйгаар 100-110 км зай туулан аялдаг чиглэл. Сүүлийн үед зам харилцаа сайжран Налайх- МАК- Зуунмод хот- Буянт ухаа гээд дандаа засмалаар жийх боломжтой. Замын дугуйтай дугуйчид түлхүү жийдэг дээ. Манай групп аль болох шороон замаар ахиу явж тойрохыг хичээсээр ирсэн. Анх Туул зөрлөг, Хонхор суурингаас Баян уулын урд хөтөл чиглэн явдаг байснаа больж, сүүлд шинэчилсэн судалгааны аяллаар Хонхор суурин, Бумбат өртөөгөөр дайран, Ширдэгтийн богино амаар өгсөн, Баянбулагын амаар уруудах зам "олж" түүгээр аялаж байгаа. Автомашины замаар явдаг тул осол гарах эрсдэлтэй, тиймээс энэ замд бөөнөөрөө явах нь аюул багатай. Салхинд туугдах тохиолдолд ганц нэг, хоёр гурваараа "буудаж" болно.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Намрын шар нартай, цэлмэг өглөө боллоо. Дүнжингарав дээр зогсож байтал Гантулга маань ирэв. Хоёулаа элдвийн хөөрөлдөх ахуйд танихгүй хоёр залуу маш сүрлэг дугуйтай ирж бидэнтэй нэгдэв. Ж.Октябрь гишүүн болон дүүтэй нь ингэж танилцаж билээ. Манай хоёр downhill дугуйтай.

Аяллын өмнө явах замаа газрын зураг дээр харж, ямар боловч Налайх дүүрэг хүртэл (одоогийн зам тавигдаагүй байсан, нарийн осол их гардаг гэж нийгэмд ойлгогддог байсан үе)-хи засмал замаар явалгүй уулын ар хормой дагасан замаар явахаар шийдэж билээ. Дугуйн замаараа жийж Баянзүрхийн гүүр гараад айлын гудамжаар сүлжилдэн төмөр замаа бараадав.

Зураг 1. Баян уулын урд талын хөтөл дээр таталт хийлээ
Цааш төмөр замаа даган Туул зөрлөг хүрч, улмаар Хөлийн гол бүхий нүхэн гүүрээр нэвтрэн,  Хонхор суурин хүртэлхи замыг өөрөө өөртөө нээсэн юм. Хонхор суурин дундуур нэвт гараад том хашаа эмжин явсаар Баян уулын урд талын хөтөл чиглэн өгсөн жийлээ. Удалгүй МАК суурин руу орж, засмал замтай нийлэн урд даваа өөд зүтгэв. Ийнхүү явахад шинэ хоёр гишүүн маань жаахан хойно хоцрох аястай бараа бараандаа яваад байв.

Зураг 2. МАК суурингийн урд (Хоолт) талын даваа
Суурин өнгөрөөд Чойрын замаас салан уужимхан өгсүүртэй замд Гантулга маань тасарч, хийморьтой жийсээр давааны өгсүүрийг дуусгав. Даваан дээр нэг татаж амраад бөөндөө уруудан, цааш Гантулга бид хоёр зай аван тасарч жийлээ. Халуухан өдөр болсон ч гэсэн салхи баруун тал буюу өөдөөс салхилж байв. Зуунмод хотын наад дөрөлж дээр ирээд арын хоёроо хүлээлээ. Ийм downhill дугуй засмал замаар уулын дугуй шиг явдаггүй юм байна гэж хоорондоо ярилцан суув.

Зураг 3. Зуунмод хот руу орохын өмнө
Дахин цугларч аваад Зуунмод хот дундуур гарч Өндөр даваа өгсөн уруудахад салхины хүч ихсэж байлаа. Бид хоёр ээлжлэн салхиа авч урамтайхан жийсээр Айдасын давааны дор байрлах автомашин бүртгэх товчоо дээр очин хүлээлээ. Харин энэ удаа бараг хоёр цаг болсон байх. Хот руу зүглэж буй автомашины зарим жолоочоос хоёр дугуйтай хүн замд явж байна уу гэж асуухад явж байна билээ гэсэн сэтгэл амраах хариулт сонслоо. Ийнхүү багаа цуглуулан хамтдаа даваа өгсөн давж, уруудсаар Буянт ухаагийн энгэр бараадан хотод орж ирсэн юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Доржоо Ц.Гантулга Ж.Октябрь Э.Ожго
Г.Доржоо
  • 1000 км дутуу
  • 259 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!