Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 марафон #2 - УБ 240/24 2018

UB 240/24 буюу УБ 240/24 нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн марафон юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/87
Аяллын төрөл
УБ 240/24 марафон
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
4
Өндөр авалт
2707 м
Өндөр алдалт
-2696 м
Их өгсөлт
18.8 %
Их уруудалт
-24.1 %
Оролцогчдын тоо
44
Эхлэх цаг
2018 оны 6 сарын 9 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ШТГ Т.Баярсайхан (038) "Аяллын тэмдэглэл УУДАГ-2 баг"
НТГ Ш.Бат (086) "Аяллын тэмдэглэл УУДАГ-3 баг"
Э.Ожго (837) "Аяллын тэмдэглэл УУДАГ-4 баг"

УУДАГ- 2 БАГ
Буянт- Ухаа 2018.06.09, 05 цаг 30 минут.
Тал бүрээс цуглан ( их тулааны өмнөх ) үнэнч анд хоёр дугуйтаа бэлдэн ургах нарны шаргал туяан доор ногоон хантаазаар ижилссэн 250 гариу дугуйчид дунд дууны бадаг шиг таван баг Улаанбаатар Уулын Дугуйн Аялал Групп ( УУДАГ )-ээр овоглон 240 км ийн аялал хийхэд бэлэн зогсжээ . Зохион байгуулагчдын чанга яригчаар гарааны зурхайд дуудан цуглуулахад цаг хэдийн 05 .55 болжээ . Алдарт Төрийн дуулал 10.9.8.7.6.5.4.3.2.1. Хоржийлоо.

Зураг 1. Аяллын гараа
Бид урагшилсаар нисэхийн товчоо хүрэхэд хэн хэнийгээ нүдээрээ хайж олсоор цувааны эхэнд гарч Амгалан хотхоны уулзвараар баруун эргэж Өлзийт хороо руу уруудахад Purevdagva Chinbold маань цаг үзэх тамирчидтай ана мана үзэн далд оров . Цэдэнбалын Наранхүү Naagii Nagii хоёрыгоо бараадаж засмалд хүрэхэд Чинболд биднийг хүлээсээр хамтран салхи авч жийсээр Туулын гүүр хүрч танил нэгэн замаар бусад багийнхантайгаа бараа бараан даа Хүй долоон худаг хүрлээ. Эндээс Ганбаяртай хамтарч Чинболдын салхинд багаар ажилласаар ахлагч миний алдаа " Ачаа ихдүүлсэн " шалтгаанаас болж БЦ-1 т эхний багаас 20 минут хоцорч 08.01 цагаар бүртгүүлж " Наранхүүгийн шөрмөс" гэх асуудалтайгаар цааш хөдөллөө.

Партизаны уулзвар дээр будилсан Орос залуусыг нэгтгэн нэг хэсэг ажилласаар Гүнтийг чиглэлээ. БЦ-2 т 10.01 р бүртгүүлж Алтан - Оргилыг өөрийн багт элсүүлж Шарга морьтын Саран Хөндийд амарч тухлан хойноос ирэх багийн гишүүн Сонинбаярыг хүлээх, хагарсан дугуй нөхөх, гинж цэвэрлэж тослох ажиллагааг гүйцэтгэсээр 11.20 д Шаргыг давахаар хөдөллөө.

Зураг 2. Туул голын энэ тохой дээр амрах тохиромжтой
Наранхүүгээ тааваараа яваад ир гэж захиад машинд ачигдсан дугуйт нөхөдтөй зэрэгцэн Шаргыг давж Хадатын зүг уруудлаа . Харин ч нэг халууныг мэдэрч урт холын өгсүүрт мацсаар Мажигаа, Ганбаяр, Баттайгаа таарч уруудан өнөөх л машинтай дугуйт нөхдийн шороонд булагдан явтал багийн андын дугуй ХАГА, гялс сольж БЦ-3 т галзуу хурд 1-р багаасаа нэг цагаар хоцорч 13.40-д Наранхүүгийнхээ цагийг цаашид хамт бүртгүүлээд явъя гэж багийнхантайгаа ярилцаж шийдээд хамт бүртгүүллээ.

За эндээс дэрррррржигнүүр замаар уруудан хорвоогийн жаргал хийгээд зовлонг умартан хоёр дугуйтаар хадтай юу хайргатай юу цагаан замыг эвхэн хуйлан Улиастайн Болор дэлгүүрт хүрсэн дээ. Тэндээсээ хөдөлж жийсээр Мөнхдэлгэр, Батлам хоёрын араас очиж хөвөн мэт хөвсөлзөн жирийлгэсээр Гацуурт суурингийн энхэл донхол цагаан шороонд уусан тонгочсоор Хатан Туулынхаа гарам дээр ирж модны сүүдэр эргийн ширэг бараадан гутал юугаа тайлан биеийн чилээ гаргаж суутал Уянгаа дүү маань хүйтэн ХООЛА-гаар биднийгээ баярлуулав.

Үсэрч цовхордог сонирхолтой Батуух дүү минь найзуудтайгаа цагаан сүү хоормогоор дайлж угтан үдэн модууллаа. ЭЛС ЭЛС, өгсүүрт алдаж урууд гүйцсээр ЧУЛУУ мэт дөрвөн дүүгийнхээ хойно урд нь гарсаар БЦ-4 т 16.30 д ирж зөгийн балтай усны амтыг мэдрэн Одбаярын багтай таарч дахин урагшиллаа. Хүмүүний тусч сайхан сэтгэл МОБИ-гийн жолооч анд Содномцэрэнгийн буянаар Их голыг гутал дугуй хуурай гарч, дроны бичлэг дор 3 дахь гармыг туучсаар Налайхын араас Батламтай хамтран багаараа жийсээр Мөнхнастынхаа өргөө цагаан гэрт нь гэргийнх нь гарын шөлийг ууж амрав.

УУДАГ 4, 5 багийнхандаа амжилт хүсээд КУБА-гийн залуустай хамтран Сонинбаярын салхинд суусаар замын хамтрагч залуусыг хоолон гэрт орхиод зүгийн зөв салхины ивээлд багтан гарын хуруу шиг таван нөхөд ээлжит нэг багийг гүйцэж жийсээр Бат, Ганбаяртайгаа дахин тааралдаж 4-р зөрлөгийн мушгиа өгсүүрийн оройд гарч хэсэг амсхийгээд, Зуунмод Өндөр дов БЦ-5 д 20.30 р бүртгүүлж цааш хөдлөн Сонинбаярын салхи авалтаар, Алтан - Оргилын дэмээр , Чинболдын итгэлээр , Насанбатын найдвараар Наранхүүгийн зүтгэлээр тэжээгдсэн хурд хүчний гайхамшиг УУДАГ-2 багийн ярих дурсах олон шалтгаантай жаргалтай нэгэн урт аялал домог түүх бүтээж 21.36 д барианд орон бүртгүүлснээр өндөрлөсөн . Бид чадсан . Хамт даа жийсэн бүх дугуйчид даа улам их амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УУДАГ- 3 БАГ
Мерида Монголиа компаниас 2 дахь жилдээ зохион байгуулсан "UB240" 24 цагийн аялалд  "Улаанбаатар Уулын Дугуйн Аялал Групп - 3" баг маань:  
Ш. БАТ 86 /ахлагч/  +90 кг
Н. ДАГВАСҮРЭН 53 /орлогч/ +50 нас
Г. ГАНБАЯР 118 /зурагчин/ +100 кг
Э. БАТЛАМ 103 /холбоочин/ Өсвөр
4 хүний бүрэлдхүүнтэйгээр 4 төрөлд хүч үзэн амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр бараг Алт.

Гараа. БЦ - 1. 06:00 цагт Нисэхийн Спорт Цогцолбор гараанаас гарч цуваагаар аажуухан явж засмал замаас салах уулзвар хүртэл бие халаалт хийх маягтай явлаа. Олон хүн дотор багийн гишүүдээ алдсан тул нүдээрээ хайн бусдаасаа сураглаж явсаар БЦ 1 дээр цуглаж хамтдаа хөдлөв.

БЦ -2. Партизаны замд Батжаргалын багтай хамтран ээлжилж салхи авсаар Гүнтийн даваа хүрэв. Засмал зам дээр өндөр хурдтай явхад гишүүн Дагвасүрэн /053/ маань гүйцэхгүй байсан тул даваан дээр гүйцэж ирээрэй гээд түрүүлээд явав. /Дагваа ах маань өөд газар баргийн хүнийг гүйцнэ/ Жигжид зусланд байрлах БЦ-2т түр амсхийн хоол идэж аваад цааш хөдөллөө.

БЦ-3. Шарга морьтийн даваа руу Ганбаяр бид 2-ыг түрэн аахилж байхад гишүүн Батлам маань жирийгээд алга болвоо. Цааш Хадатын хамар даван БЦ-3-т очиход Батлам маань та хэдийг 20 минут хүлээлээ гэсээр угтав. Энд УУДАГ 2 багийхантайгаа таарав.

БЦ - 4. БЦ-3-аас УУДАГ 2&3 баг маань нийлж аваад Улиастай амны чулуутай замаар Баярсайхан ахын араас дэржигнүүлж явсаар Гачууртын засмалд нийлэв. Гачууртын засмалд дүү нарын салхинд суун өндөр хурдтай явхад яах аргагүй суларч байсан тул Ганбаяр бид 2 Гачуурт сууринд хэсэг амсхийгээд цааш хөдлөв.

БЦ - 5. УУДАГ 2&3 маань ерөнхийдөө хамт явж байлаа. Туул голын гарман дээр Мобикомын багийн машин бид хэдийг гол гаргаж өгч тусаллаа. Налайх дээр нэг сайхан халуун хоол идэж аваад цааш хөдлөв. Идсэн хоол маань шингээд сэргэсэн үү яасан Сэргэлэн сумын хэдэн нугачааг буудаад гарсандаа.

Бариа. Өндөрдовыг даваад Түргэний голыг хүртэл уруу газар өндөр хурдтай явж байгаад багийн ахлагч миний бие нилээд эвгүй уналаа. Өмсөж явсан каск маань зад явсан байлаа. Хэсэг сууж аваад арай гайгүй болхоор нь цааш хөдлөв. Дагаж явсан машин байсан бол ачуулмаар л байсан. 21.29 цагт барианд оров. Хэрэв унаагүй байсан бол манай баг 30 минутын өмнө орох боломж байсан. Хамт нэг болж орсон гишүүн Ганбаяр, Батлам, Дагвасүрэн нартай баярлалаа. Манайхан үнэхээр бэлтгэл сайтай сайн явсан шүү. Дараа жил яг энэ багаараа оролцон амжилтаа заавал ахиулнаа.

УУДАГ- 4 БАГ
Зуны тогтуун сайхан өглөө боллоо. Товлосон ёсоор 5.58 цагт аялал гараанаас гарлаа. Санаа зорилго нэгтэй 260 гаруй дугуйчдын нүсэр цувааг чиглүүлэн явахдаа өөрийн багийн анд нартаа итгэн хэн хаана явж байгаа талаар өчүүхэн ч санаа зовсонгүй.

Өлзийтийн засмал замаар явж байхад аялагч гишүүн Н.Төгөлдөр (052), Хүйтэний амны өгсүүрт хөх тэмдэгтэй гишүүн С.Батсуурь (063) ирж багаас маань эхний сураг гарлаа. Б.Мөрөн (090) жаахан хойно яваа, Д.Мөнхнаст (088)-ыг хараагүй гэсэн мэдээ дуулгав. Санаа зовсонгүй. Бүртгэлийн цэг 1 дээр ирэхэд яг л бодож байсанаар манай баг бүрэн боллоо. Хүй 7 худагийн шулуунд миний дугуйны араас нэг дугуйчин мөргөж хойд дугуйны нэг хэгээс тасарсаныг заслаа. С.Батсуурь маань Рашаант, Жаргалантийн замд салхи авч нэг хэсэг тэргүүлээд л, хойшоо буцан хоцорсон нөхрөө дэмнэн бидэн дээр авчраад тун завгүй жийсэн дээ. Бярлаг, сайхан сэтгэлт дүүдээ баярлалаа.

Зураг 3. Манай баг. Бүртгэлийн цэг 2
Жаргалант суурин хүрэх шулуунд 2 гишүүн маань хоцорчихлоо. Бас л тоосонгүй. Аяллын үеийн туршлагаас харахад тухайн хүний тэр өдрийн биеийн байдлаас болж иймэрхүү уналт, сэргэлт тохиолдох нь хэвийн үзэгдэл юм. БЦ 2 дээр 10.17 цагт ирэхэд хоцорсон нэг гишүүн маань сэргээд Гүнтийн давааг жийж даваад хүрээд ирлээ. Шарга морьт, Хадатыг даваж БЦ 3 (14.30 цагт очсон) руу явахдаа нөгөө нэг гишүүнээ ор тас орхилоо. Сэргээд биднийг гүйцээд ирнэ гэсэн итгэл бас л хэвээр.

Зураг 4. Манай баг. Бүртгэлийн цэг 4
БЦ 4 дээр 17.22 цагт ирж, баг дахин бүрэн бүрэлдхүүнтэй болов. Манай гишүүд ийм л найдвартай аялдаг юм даа. УУДАГ 5-р багтайгаа нэгдэн Налайхад сайхан хооллож 1 цаг тухтай амраад 19.30 цагт хөдөллөө. Баян уулын нугачаа, үйлдвэрийн суурингийн даваа, Богд уулын урд замаар сүнгэнтэл (лав л нэг нь 45 хүрлээ гэж хашгирах сонсогдсон) жийгээд БЦ 5 дээр 21.54 цагт ирэв. Яаруухан бүртгүүлээд шууд л гарч барианд 23.05 цагт орлоо. Ийнхүү УБ 240 аяллын зайг бид нэр төртэйгээр дуусгав.

Зураг 5. Барианд орсоны дараа
Аяллын явцад бусад багуудаас мэдээ авч УУДАГ-1 баг 19.20 цаг, УУДАГ 3-р баг 21.18 цаг, УУДАГ 2-р баг 21.34 цагт тус тус барианд орсоныг дуулаад хүч нэмэгдэн, сэтгэл баяр хөөрөөр бялхаж байв. Барианы зурхай дээр манай группийнхэн биднийг халуун дотноор угтан авч бүгд баяр хөөрт умбан медалиа гардан авлаа.

ТАЛАРХАЛ: Налайх дүүргийн дэндүү дасал болсон айлд гэрийн эзэгтэй Тунгаагийнхаа гарын хоолыг идэн аяллын алжаал алга болсон мэт л амарлаа. Аяллын явцад биеийн байдлаас болж замаа дуусгаж чадаагүй боловч сэтгэл хорогдон салж ядан байсан ногоон тэмдэгтэй гишүүн А.Эрдэнэдулам (068), бие нь эвгүйрхэн дотор нь муухай оргиж байсан ч биднийг Хадат хүргээд, өөрийн эмээлээ нөхөртөө өгч хоцорсон хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069), Хадатын өгсүүрт махийж байхад халамжтай гараар араас түрж, хамтдаа Улиастайн ам хүртэл жийгээд биднийг гарган өгсөн хөх тэмдэгтэй гишүүн А.Тэмүүжин (073), хамтдаа аялах боломжгүй болсон ч өөр багийн автомашинд дайгдан багийн нөхдөө унд, усаар дайлан аялсан манай группийн дайчин охин хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) дүү болон нийт гишүүддээ халуун сэтгэлийн талархал дэвшүүлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга Т.Мэндсайхан А.Тэмүүжин Н.Ууганбаяр А.Эрдэнэдулам Ц.Наранхүү М.Төгөлдөр А.Батхуяг Г.Алтанбагана Т.Нацагдорж Л.Баярцэнгэл Б.Мөрөн Г.Батбаатар А.Гантогтох Х.Батцэнгэл Э.Алтанзаяа Р.Төмөрбааатар Н.Мөнхдэлгэр Б.Доржсүрэн Н.Дагвасүрэн Privacy Ш.Бат Э.Ижилмөрөн Т.Энхбаяр П.Чинболд С.Батсуурь Б.Алтан-Оргил С.Гарьд А.Энхжин Н.Даваасамбуу Л.Батболд Ц.Гантулга Д.Сонинбаяр Г.Түвшинтөгс Д.Мөнхнаст Т.Баярсайхан Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Мэндсайхан
  • 373 км дутуу
  • 886 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
М.Төгөлдөр
  • 1013 км дутуу
  • 246 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Г.Алтанбагана
  • 968 км дутуу
  • 291 км
  • 2
  • 1
  • 0
  • 1
  • 0
Т.Нацагдорж
  • 947 км дутуу
  • 312 км
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 0
Л.Баярцэнгэл
  • 938 км дутуу
  • 321 км
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Мөрөн
  • 909 км дутуу
  • 350 км
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
Г.Батбаатар
  • 864 км дутуу
  • 395 км
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Гантогтох
  • 835 км дутуу
  • 424 км
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
Х.Батцэнгэл
  • 724 км дутуу
  • 535 км
  • 4
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Алтанзаяа
  • 711 км дутуу
  • 548 км
  • 4
  • 1
  • 0
  • 1
  • 0
Р.Төмөрбааатар
  • 678 км дутуу
  • 581 км
  • 4
  • 0
  • 0
  • 2
  • 0
Н.Мөнхдэлгэр
  • 608 км дутуу
  • 651 км
  • 4
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Доржсүрэн
  • 495 км дутуу
  • 764 км
  • 4
  • 1
  • 0
  • 1
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
У.Одбаяр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3556 км
Ц.Гантулга Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2402 км
Л.Батболд Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1444 км
Н.Дагвасүрэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1281 км
Зүгээр л жий!