Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #58 - НУРАМТЫН ДАВАА БУЮУ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/85
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
78 км
Давааны тоо
1
Өндөр авалт
826 м
Өндөр алдалт
-823 м
Их өгсөлт
17.2 %
Их уруудалт
-17.9 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2018 оны 5 сарын 19 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр бүрхэг маягтай бүгчим өдөр боллоо. Дэндүү танил Улиастайн голыг өгсөн нийт 7 аялагч яг л цагтаа замд гарлаа. Хойд Баян голын амын хойд дэнжийг барин өгсөж уруудан жийсээр голоо гатлан ширэг бүхий зөөлөн хөрстэй бүдэг замаар мацаж билээ. Нутгийнхан энэ замаар өвөл явдаг бололтой. Давааны дор салдаг зам дээр ирж түр амсхийгээд дээш өгслөө.

Зураг 1. Хойд Баян голын хөндийд
Шилмүүст модны олон жилийн хуримтлал бүхий зам памбалзсан зөөлөн бас тэгээд ирмэг бүхий эвгүй хад ургаа чулуутай тул жийх боломжгүй байлаа. Өгсүүр нь баримжаагаар 5-7 градусын налуутай байв. Огцом өгсүүр нь 10 градус хавьцаа байлаа. Ойн замаар санаа нэгдэн шаргуухан түрсээр Нурамтын даваа дээр гарч 13.00 цагт үдийн хоолоо идлээ.

Зураг 2. Нурамтын даваа өгсөх замд
Даваа уруудан жирийтэл өнхөрсөөр Гацуурт сууринд 14.10 цагт ирэв. Хамтдаа cola-даж гишүүн Ш.Батыг Тэрэлжийн зүг гаргаж өгөөд, 14.30 цагт хот руу хөдлөв. 25 км цагын хурд барьж жийсээр Амгалан улмаар дугуйн парад эхлэх газар нөхөд дээрээ ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 78 км.

Зураг 3. Манай баг. Нурамтын даваа
Группийн хамт олонтойгоо, мөн маш олон сонирхол нэгт "нөхөд"-тэй УБ хотын бага тойрогоор хамтдаа жийхэд сайхан мэдрэмж төрж байсан.

Аяллын зурагчинаар ногоон тэмдэгтэй гишүүн Ш.Бат (086) "ажилласан" болно. Бидэнтай хамт анхны аяллаа амжилттай дуусгасан Э.Давааүрэн (173) гишүүнд баяр хүргье. Өдрийн аяллаа ч хийгээд, унадаг дугуйн парад-ндаа оролцсон сайхан өдөр боллоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Даваасүрэн Н.Дагвасүрэн Privacy Ш.Бат Г.Ганбаяр Ж.Октябрь Э.Ожго
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Privacy Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1267 км
Зүгээр л жий!