Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Уулын дугуйгаар Монгол орны зүүн өмнөд хэсгээр Налайх дүүргээс Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл 424 км зам туулах аяллын сэдэл гаргаж, олон гишүүд сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Энэ аялал маань амжилттай болж дууслаа. Манай группийн гишүүдийн хүч тэнхээ, шандас шөрмөс, сэтгэлийн хат, хатуужил болон бидний хамтын нөхөрлөлийг сорьсон аялал боллоо.
5 сарын 11 өдөр. Баасан гариг5 сарын 12 өдөр, Бямба гариг
Үүр хаяарахаас өмнө яг 4.00 цагт аялал эхлэв. Манай баг 16 дугуйчин. Налайх, Баян уул, Хоолтын зөрлөгийн нугачаагаар өгсөж уруудан Хоолтын даваа давж Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумыг дайран өнгөрч өдрийн 14.00 цагт Говьсүмбэр аймгийн Чойр хотод ирлээ.
Аяллын үеийн цувааны зохион байгуулалт, байрлал, хурдны хэмнэлийг ногоон тэмдэгтэй гишүүн Д.Сонинбаяр (077), гишүүн Б.Элбэг Эрдэнэ (082) нар хариуцан зохион байгуулж байлаа.
Аяллын замыг цааш үргэлжлүүлэн шөнөжин жийх эсвэл хүмүүсээ амраагаад маргааш өглөө явах гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Анд нарынхаа зорилгодоо хүрэх гэсэн чин хүсэл тэмүүллийг хүндэтгэн бахархсан ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдал, шөнийн замд тохиолдож болохуйц "муу бүхнээс" сэрэмжлэх, аяллын аюулгүй байдлыг хангах үүднээс Айраг суманд хоносон билээ.
5 сарын 13 өдөр, Ням гариг
Айраг сумын Төгрөг зочид буудалд хоноод 9.30 цагт аяллын цуваа цааш хөдлөв. Энэ өдөр хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) цувааг удирдан зохион байгуулж, туршлагатай гишүүдийн хамт салхиа авч жийлээ. Салхины чиглэл өмнөд, баруун өмнөд зүгээс байлаа.
АЯЛЛЫГ БҮТЭЭГЧ ХАМТ ОЛОН
Налайх дүүрэг дээр хонох байр, хоол хүнсээр хангасан Мерида Налайх салбарын ахлагч, дугуйчин Д.Идэрхангай, түүний ээж Долгормаа, аяллын явц дундахи оройн хоол, өглөөний хоолны асуудлыг шийдэж санхүүгийн бүрэн туслалцаа үзүүлсэн хөх тэмдэгтэй гишүүн Т.Баярсайхан (038), автомашинтай дагаж аяллын замын аюулгүй байдлыг эхнээс нь дуустал хангасан ногоон тэмдэгтэй гишүүн А.Эрдэнэдулам (068), замын явцад аялагчдыг ус ундаагаар хангах, амрах амсхийлтийн үед дэмжин ажилласан хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074), галт тэрэгний билет урьдчилан авч өгсөн ногоон тэмдэгтэй гишүүн Ш.Бат (086)-ын жолооч, сэнгэсэн хүйтэн Cola, усаар хангасан гишүүн А.Батхуяг (117)-ийн жолооч, Дорноговь аймгийн дугуйчид, Сайншанд хотын Гаалийн газрын хамт олон та нарт маш их талархал илэрхийлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ш.Бат | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1406 км |