Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #8 - ДОРНОГОВЬ АЙМАГ, САЙНШАНД ХОТ БУЮУ БИДНИЙ НӨХӨРЛӨЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/84
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
424 км
Давааны тоо
0
Өндөр авалт
1791 м
Өндөр алдалт
-2288 м
Их өгсөлт
7.9 %
Их уруудалт
-7.3 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2018 оны 5 сарын 12 Бямба гараг, 4:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Налайх- Чойрын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.777528, 107.232361
47°46'39.1"N, 107°13'56.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Уулын дугуйгаар Монгол орны зүүн өмнөд хэсгээр Налайх дүүргээс Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл 424 км зам туулах аяллын сэдэл гаргаж, олон гишүүд сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Энэ аялал маань амжилттай болж дууслаа. Манай группийн гишүүдийн хүч тэнхээ, шандас шөрмөс, сэтгэлийн хат, хатуужил болон бидний хамтын нөхөрлөлийг сорьсон аялал боллоо.

Зураг 1. Манай баг. Говь хээрийн замд
5 сарын 11 өдөр. Баасан гариг
Үдээс хойш 18.00 цагт Маршалын гүүрнээс Налайх дүүрэг рүү багийн зарим гишүүд гарч 30 км зам туулаад товлосон "буудал"-д буулаа. Оройн хоол идэж, сайхан амраад шөнийн 2.30 цагт босож аяны замдаа бэлдлээ.

5 сарын 12 өдөр, Бямба гариг
Үүр хаяарахаас өмнө яг 4.00 цагт аялал эхлэв. Манай баг 16 дугуйчин. Налайх, Баян уул, Хоолтын зөрлөгийн нугачаагаар өгсөж уруудан Хоолтын даваа давж Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумыг дайран өнгөрч өдрийн 14.00 цагт Говьсүмбэр аймгийн Чойр хотод ирлээ.

Зураг 2. Багийн хэсэг гишүүд. Чойр хот
Үдийн хоол идэж, амсхийгээд 16.30 цагт хөдөллөө. Энэ өдөр говийн ухаа гүвээт толгод дамжин өгсөн уруудан, салхитай ярилцан сөрж жийсээр нэг үе үерхэн хурдалсаар, Даланжаргалан сум өнгөрөөд салхи эргэж ар талаас жишүүхэн хөөгөөд өгөв. Манай багынхан шулуунд 45 км цагийн хурд барьж, зарим өгсүүрийг 40 км цагийн хурдтай эвхээд л давж байлаа.

Зураг 3. Дорноговь аймаг, Айраг суманд ирэх мөч
Ийнхүү аяллын төлөвлөгөөг (3 цагийн өмнө) давуулан биелүүлж  Дорноговь аймгийн Айраг суманд оройн 20.00 цагт орж ирлээ.
Энэ өдөр бид нийт 300 км зам туулжээ.

Аяллын үеийн цувааны зохион байгуулалт, байрлал, хурдны хэмнэлийг ногоон тэмдэгтэй гишүүн Д.Сонинбаяр (077), гишүүн Б.Элбэг Эрдэнэ (082) нар хариуцан зохион байгуулж байлаа.

Аяллын замыг цааш үргэлжлүүлэн шөнөжин жийх эсвэл хүмүүсээ амраагаад маргааш өглөө явах гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Анд нарынхаа зорилгодоо хүрэх гэсэн чин хүсэл тэмүүллийг хүндэтгэн бахархсан ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдал, шөнийн замд тохиолдож болохуйц "муу бүхнээс" сэрэмжлэх, аяллын аюулгүй байдлыг хангах үүднээс Айраг суманд хоносон билээ.

5 сарын 13 өдөр, Ням гариг
Айраг сумын Төгрөг зочид буудалд хоноод 9.30 цагт аяллын цуваа цааш хөдлөв. Энэ өдөр хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) цувааг удирдан зохион байгуулж, туршлагатай гишүүдийн хамт салхиа авч жийлээ. Салхины чиглэл өмнөд, баруун өмнөд зүгээс байлаа.

Зураг 4. Бидний цуваа урагшилсаар
Замын эргэлт, алсын чигийн өөрчлөлтөөс шалтгаалан салхины цохилт бидэнд янз бүрээр нөлөөлнө. Өдөр тийшээ салхины чиглэл өөрчлөгдөн ар талаас жишүүхэн салхилж эхлэв.
Зураг 5. Аяллын замд ингэж хамтдаа жийх нь "хурдан" байдаг
Цувааны хурд ч эрс өслөө. Шулуун замд 40- 50 км цагийн хурд барьж, 30-35 км цагийн хурдтай өгсөж байлаа. 35-р зөрлөгийн наадах антен-тай толгой ороон өгсөх өгсүүрт нураа гарч 2 гишүүн дугуйчин уналаа. Анхны тусламж үзүүлэн амсхийгээд цааш хөдлөв. Сайншанд хотын хаалга дээр 15.00 цагт ирлээ. Энэ өдөр бид 125 км зам туулсан.
Зураг 6. Манай баг угтан авагч анд нарын хамт. Дорноговь аймаг. Сайншанд хотын хаалга
Дорноговь аймгийн дугуйчин анд нар биднийг угтан авч, Сайншанд хотын төв хүртэл хамтдаа явлаа. Аяллын нийт зай 424 км. Жийсэн хугацаа 18 цаг. Дундаж хурд 23,5 км/ цаг.

АЯЛЛЫГ БҮТЭЭГЧ ХАМТ ОЛОН
Налайх дүүрэг дээр хонох байр, хоол хүнсээр хангасан Мерида Налайх салбарын ахлагч, дугуйчин Д.Идэрхангай, түүний ээж Долгормаа, аяллын явц дундахи оройн хоол, өглөөний хоолны асуудлыг шийдэж санхүүгийн бүрэн туслалцаа үзүүлсэн хөх тэмдэгтэй гишүүн Т.Баярсайхан (038), автомашинтай дагаж аяллын замын аюулгүй байдлыг эхнээс нь дуустал хангасан ногоон тэмдэгтэй гишүүн А.Эрдэнэдулам (068), замын явцад аялагчдыг ус ундаагаар хангах, амрах амсхийлтийн үед дэмжин ажилласан хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074), галт тэрэгний билет урьдчилан авч өгсөн ногоон тэмдэгтэй гишүүн Ш.Бат (086)-ын жолооч, сэнгэсэн хүйтэн Cola, усаар хангасан гишүүн А.Батхуяг (117)-ийн жолооч, Дорноговь аймгийн дугуйчид, Сайншанд хотын Гаалийн газрын хамт олон та нарт маш их талархал илэрхийлье.

Зураг 7. Дагалдагч автомашин дотроос
Ийм л "үл үзэгдэгч" сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэг туслалцааны үрээр бидний аялал бүтэмжтэй байдаг юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга Н.Дагвасүрэн А.Эрдэнэдулам Э.Ожго Ш.Бат А.Батхуяг Л.Батболд Ч.Мажигсүрэн Б.Элбэг-Эрдэнэ А.Энхжин П.Чинболд Д.Сонинбаяр У.Одбаяр Ц.Гантулга Ц.Наранхүү Б.Батжаргал Б.Насанбат
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ш.Бат Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1406 км
Зүгээр л жий!