Группийн түүх: Группийн аяллын 1000 дахь аялагч (зураг 4)
Группийн түүх: 2018 оны IV сарын тайлан (зураг 5)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цэлмэг тэнгэр, нартай боловч жаварлаг өглөө боллоо. Товолсон газраасаа яг 9.00 цагт хөдөллөө. Орбитын замаар өгсөн Бор толгой хүртэл цувааг цоожлон, биднийг хүргэж өгөөд, хотод ажилтай тул ногоон тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) буцсан болно. Улмаар 10.10 цагт Найрамдал зуслан хүрч нарсан ой дундуурхи чийглэг замаар өгсөн жийсээр хойд талын даваа дээр 11.00 цагт гарлаа. Энэ замд манай нэг аялагч гишүүн араас гүйцэн ирлээ. Баг 15 хүнтэй болов. Багийн 33 хувь нь шинэ аялагч гишүүд байв.
Жич: Зарим зураг, дүрс бичлэгийг аялагч гишүүн Б.Анарбаяр (172) хийсэн болно.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Батжаргал | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1289 км |
Э.Нинждорж | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1269 км |