Аяллын тэмдэглэл
Цэлмэг тэнгэр, нартай боловч жаварлаг өглөө боллоо. Товолсон газраасаа яг 9.00 цагт хөдөллөө. Орбитын замаар өгсөн Бор толгой хүртэл цувааг цоожлон, биднийг хүргэж өгөөд, хотод ажилтай тул ногоон тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) буцсан болно. Улмаар 10.10 цагт Найрамдал зуслан хүрч нарсан ой дундуурхи чийглэг замаар өгсөн жийсээр хойд талын даваа дээр 11.00 цагт гарлаа. Энэ замд манай нэг аялагч гишүүн араас гүйцэн ирлээ. Баг 15 хүнтэй болов. Багийн 33 хувь нь шинэ аялагч гишүүд байв.
Зураг 1. Манай баг. Найрамдал зусланЗамдаа шуурхайхан алхах явган аяллын бага шиг багынхантай тааралдан, давааны өгсүүрт хамтдаа ярилцаж явлаа. Давааны зам чийгээр ханасан тул жийвэл дэмий хүч алдах байв. Хуурай үед дугуйтайгаа өгсөөд л жийх боломжтой харагдсан. Давааны уруудах зам нь уулын энгэр дагасан огцом биш таатай замтай байв. Шижирийн баг хүртэл манайханы нэрлэсэн Жаргалын зам-аар чөлөөтэй шарика-даад засмал замдаа хүрлээ. Нэг шинэ аялагч гишүүн маань Гүнтийн даваагаар явах болж үлдлээ.
Зураг 2. Найрамдалын хойд давааны оройЦааш уужим амаа өгсөн (энэ аманд мотоциклийн бартаат замын уралдаан болох гэж байсан) жийж "Дугуйчдын даваа"-ны доохон талд үдийн хоолоо идэж даваа дээр 14.00 цагт, Жигжид зусланд 15.00 цаг, улмаар УБ хотод 15.40 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 72 км. Манай шинэ гишүүд мундаг жийж замаа дуусгасан болно.
Зураг 3. Найрамдалын хойд двааГрупптэй хамтран анх удаа аяласан аялагч гишүүн Д.Гантөмөр (168), М.Цолмонбаатар (169), Н.Төгөлдөр (170), Т.Тэрхэн (171) охин маш сайн жийж байлаа, Б.Анарбаяр (172) нарт болон цувааны цоожлогч ногоон тэмдэгтэй гишүүн Э.Нинждорж (087) нарт халуун талархал дэвшүүлье.
Жич: Зарим зураг, дүрс бичлэгийг аялагч гишүүн Б.Анарбаяр (172) хийсэн болно.
Зураг 4. Группийн аяллын 1000 дахь оролцогч
Зураг 5. 2018 оны IV сарын тайлан
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү
Б.Анарбаяр
М.Цолмонбаатар
Н.Төгөлдөр
Т.Тэрхэн
Э.Нинждорж
Ш.Бат
Д.Гантөмөр
Ж.Ванчинсүрэн
Г.Гүндалай
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Privacy
Ж.Октябрь
Э.Ожго
Б.Анарбаяр
- 1187 км дутуу
- 72 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
М.Цолмонбаатар
- 1187 км дутуу
- 72 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Н.Төгөлдөр
- 1105 км дутуу
- 154 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Т.Тэрхэн
- 377 км дутуу
- 882 км
- 10
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Э.Нинждорж |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1269 км |