Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #57 - НАЙРАМДАЛ, МАЙХАН ТОЛГОЙ БУЮУ ОЙН ЗАМААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/83
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
72 км
Давааны тоо
2
Өндөр авалт
902 м
Өндөр алдалт
-901 м
Их өгсөлт
12.3 %
Их уруудалт
-18.5 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2018 оны 5 сарын 5 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Таван шар BSB дэлгүүрийн талбай
Цуглах цэгийн солбицол
47.910222, 106.816861
47°54'36.8"N, 106°49'0.7"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх:  Группийн аяллын 1000 дахь аялагч (зураг 4)
Группийн түүх: 2018 оны IV сарын тайлан (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цэлмэг тэнгэр, нартай боловч жаварлаг өглөө боллоо. Товолсон газраасаа яг 9.00 цагт хөдөллөө. Орбитын замаар өгсөн Бор толгой хүртэл цувааг цоожлон, биднийг хүргэж өгөөд, хотод ажилтай тул ногоон тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) буцсан болно. Улмаар 10.10 цагт Найрамдал зуслан хүрч нарсан ой дундуурхи чийглэг замаар өгсөн жийсээр хойд талын даваа дээр 11.00 цагт гарлаа. Энэ замд манай нэг аялагч гишүүн араас гүйцэн ирлээ. Баг 15 хүнтэй болов. Багийн 33 хувь нь шинэ аялагч гишүүд байв.

Зураг 1. Манай баг. Найрамдал зуслан
Замдаа шуурхайхан алхах явган аяллын бага шиг багынхантай тааралдан, давааны өгсүүрт хамтдаа ярилцаж явлаа. Давааны зам чийгээр ханасан тул жийвэл дэмий хүч алдах байв. Хуурай үед дугуйтайгаа өгсөөд л жийх боломжтой харагдсан. Давааны уруудах зам нь уулын энгэр дагасан огцом биш таатай замтай байв. Шижирийн баг хүртэл манайханы нэрлэсэн Жаргалын зам-аар чөлөөтэй шарика-даад засмал замдаа хүрлээ. Нэг шинэ аялагч гишүүн маань Гүнтийн даваагаар явах болж үлдлээ.

Зураг 2. Найрамдалын хойд давааны орой
Цааш уужим амаа өгсөн (энэ аманд мотоциклийн бартаат замын уралдаан болох гэж байсан) жийж "Дугуйчдын даваа"-ны доохон талд үдийн хоолоо идэж даваа дээр 14.00 цагт, Жигжид зусланд 15.00 цаг, улмаар УБ хотод 15.40 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 72 км. Манай шинэ гишүүд мундаг жийж замаа дуусгасан болно.

Зураг 3. Найрамдалын хойд дваа
Групптэй хамтран анх удаа аяласан аялагч гишүүн Д.Гантөмөр (168), М.Цолмонбаатар (169), Н.Төгөлдөр (170), Т.Тэрхэн (171) охин маш сайн жийж байлаа, Б.Анарбаяр (172) нарт болон цувааны цоожлогч ногоон тэмдэгтэй гишүүн Э.Нинждорж (087) нарт халуун талархал дэвшүүлье.

Жич: Зарим зураг, дүрс бичлэгийг аялагч гишүүн Б.Анарбаяр (172) хийсэн болно.

Зураг 4. Группийн аяллын 1000 дахь оролцогч

Зураг 5. 2018 оны IV сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү Б.Анарбаяр М.Цолмонбаатар Н.Төгөлдөр Т.Тэрхэн Э.Нинждорж Ш.Бат Д.Гантөмөр Ж.Ванчинсүрэн Г.Гүндалай Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ж.Октябрь Э.Ожго
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Анарбаяр
  • 1187 км дутуу
  • 72 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Цолмонбаатар
  • 1187 км дутуу
  • 72 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 1105 км дутуу
  • 154 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Тэрхэн
  • 377 км дутуу
  • 882 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Батжаргал Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1289 км
Э.Нинждорж Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1269 км
Зүгээр л жий!