Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #7 - БАРУУН БАЯНГИЙН САРЬДАГ БУЮУ ГҮНЖИЙН СҮМ 2018

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/82
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
84 км
Давааны тоо
1
Өндөр авалт
622 м
Өндөр алдалт
-622 м
Их өгсөлт
6.8 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2018 оны 4 сарын 28 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тэрэлж амралт
Цуглах цэгийн солбицол
47.9865, 107.463556
47°59'11.4"N, 107°27'48.8"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Жил бүрийн 4 сарын сүүлийн 7 хоногт энэ чиглэлд Мерида УБ клубын гишүүдтэй хамт аялдаг уламжлалтай билээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

2018 он 4 сар 28 өдөр. Бямба гариг
УБ хотоос 70 гаруй км (засмал замаар) зайд орших Тэрэлж амралтын газраас аялал өглөөний 11.10 цагт эхлэв. Тэнгэр бүрхэг, уулын манан доош сууж, агаар маш тунгалаг, сэрүүн чийг үнэртсэн өдөр байлаа. Бага зэргийн бороо шиврэнэ. Тэрэлжийн голын хойд дэнжээр уруудан, Туул голын баруун дэнжээр өгсөж, Баруун Баян голын ам руу шургаад орлоо. Манай баг 13 хүнтэй байлаа.

Зураг 1. Отоглох цаг ойртсоор
Баруун Баян голыг хоёронтоо туулан гаталж, өдрийн хоолоо хээр идэж, Гялалзахын голын амыг өгсөж, товлосон отог дээр 15.00 цагт ирлээ. Хэсэгхэн зуур бороо ороод л, зогсоод л, тэгсэнээ салхи хуйсагнан хаврын тэнгэр биднээр "тоглоно". Нутгийн айлын бага гэрт бүх ачаагаа орхиж, "шалдан" дугуйтай 15.50 цагт Гүнжийн сүм рүү жийлээ.
Зураг 2. Гүнжийн сүм зорих зам
Яг энэ үед хаврын тэнгэрийн гайхалтай бас хоромхоноо өөрчлөгдөх хувьсамтгай байгалийн үзэгдлийн гэрч болсон билээ. Салхи өөдөөс хүчтэй үлээж өгсүүрт махийлгана, үлээж л бай удахгүй уруудаад хөндий рүү орно гэж бодож байтал зүүн талаас маш хүчтэй цасан шамарга хацар, шанаа хорсгон шавхуурдаад эхлэв. Хувцас норж, хүйт татуулан биеийн зүүн гар, цээж хэсэг рүү нэвтэрч эхлэв. Гилжийтэл жийсээр хөтөл уруудан хөндий рүү орж хэсэгхэн мод, торлогын захад хүрч цуваагаа татав. Салхинаас нөмөрлөн хэсэг амсхийх үед нөхдөө харахад бүгд л зорьсон газраа очино гэсэн итгэл дүүрэн байв. Гайхалтай залуус шүү.
Зураг 3. Өнгөрсөн түүхийн улбаа
Шавар ус, чулуутай замаар шал пал хийн өгсөн жийсээр замын тал дунд орж байтал салхины үлээлт нэг л хонгор болж, бороо цас ч үтэр арилан, тэнгэр хойд талаас онгойн цэлмэж, үзэгчдээ тэсэн ядан хүлээсэн театрын тайзны хөшиг сөхөгдөх мэт Тэрэлжийн сарьдаг тэр чигээрээ бидний өмнө тодрон гарч ирлээ. Норсон хувцас ч хатлаа. Зорьсон газраа 17.10 цагт очлоо.
Зураг 4. Гүнжийн сүмийн тахилгын гол дуган
Дурсгалын зурагаа татуулан, 300 гаруй жилийн түүхт уран барилгын дурсгалыг хүндэтгэн үзээд буцлаа. Отог дээр бид 18.30 цагт бууж, майханаа барьж, тогоо шанагаа хангинуулан оройн хоолоо идээд, өдрийн аяллын алжаал, сонин сайхныг бодон бахадсаар нам унтлаа. Энэ өдөр бид 51 км орчим зам туулсан.
Зураг 5. Ханан хэрэм
Ням гаригт ажилтай тул багийн 2 гишүүн оройн 19.00 цагт Тэрэлж рүү жийсэн (сүүлд сонсоход оройн 20.50 цагийн үед Тэрэлжид очсон байв) билээ.

2018 он 4 сар 29 өдөр. Ням гариг
Шөнөдөө сэрүүвтэр хонож бяцхан жихүүцсэн гишүүд маань үүрийн жингээр тав алдан сэрж, хоорондоо хальт ярилцаж байгаад эргээд унтсан билээ. Тэнгэр цэлмэг, наран хурцаар ээсэн таатай өглөө болов. Бид 7.20 цагт бослоо.  

Зураг 6. Отогын өглөө
Багийн гишүүдийн сэтгэл тэнэгэр отогоо буулгаж, өглөөний цай хоолоо ууж, орчиноо жимбийтэл цэвэрлэн зарим хогоо ачин 10.00 цагт Тэрэлжийн зүг хөдөллөө.

Зураг 7. Манай баг. Гүнжийн сүм зорих замд
Тэрэлжид 13.30 цагт ирж, гишүүн С.Гарьд (115)-ын эгчийнд бууж маш сайхан өдрийн хоол идэн алжаал тайлж, 15.00 цагт баг 2 хуваагдан УБ хотын зүг явах боллоо. Гишүүн А.Энхжин (136) тэргүүтэй 4 дугуйчин Шилжрээнгийн даваа, Хоёрын даваа, Их хуандийн ам, Гацуурт чиглэлээр ачаатай дугуйтай жийх болов. Үлдсэн гишүүд автомашинд хуваагдан сууж УБ хотыг зорьлоо. Бидэнтэй нэгдэн аялагч гишүүн болсон  Г.Алтанбагана (166), А.Нямцэнд (166) нарт талархал илэрхийлье.

Жич: Манай 4 дугуйчин 19.00 цагийн орчим Гацуурт суурин, улмаар УБ хотод ирж группийн 8 дахь хоногийн аялал амжилттай дууслаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
А.Нямцэнд Г.Алтанбагана Ш.Бат Н.Даваасамбуу Д.Сонинбаяр Ч.Мажигсүрэн Э.Ожго С.Гарьд А.Энхжин Б.Батжаргал
А.Нямцэнд
  • 1219 км дутуу
  • 40 км
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Алтанбагана
  • 968 км дутуу
  • 291 км
  • 2
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Зүгээр л жий!