Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өглөөний 4 цагт унадаг дугуйтай хот руу гарсан аялагч гишүүн Л.Батболд (150) андыг тосохоор өдрийн 12 цагт хотоос гарч жийв. Эмээлт хүртэл Ц.Наранхүү (069) анд хамт жийж гаргаж өгөөд буцлаа.
Удалгүй ороод ирлээ. Амар мэндээ мэдэлцэн баяртай уулзаад хот руу жийлээ. Цагаан хөтөл өнгөрөөд Шарын хөтөл өгсөж явтал С.Батсуурь (063), Г.Түвшинтөгс (067) хоёр зуузай холбоод ороод ирэв.