Аяллын тэмдэглэл
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өглөөний 4 цагт унадаг дугуйтай хот руу гарсан аялагч гишүүн Л.Батболд (150) андыг тосохоор өдрийн 12 цагт хотоос гарч жийв. Эмээлт хүртэл Ц.Наранхүү (069) анд хамт жийж гаргаж өгөөд буцлаа.
Зураг 1. Анд Ц.Наранхүү гаргаж өгөвЦагаан хөтөл өнгөрч, хуучин Баянцогт сумын төв өнгөрөөд улмаар Жирэмийн хөндий туулан гүвээ даваж, Хустайн нуруу руу салдаг уулзвар өнгөрөөд, ШТС бүхий жижиг суурин дээр хүлээв. Хотоос 87 км зайтайг заасан замын шон байлаа.
Зураг 2. УБ хотоос баруун зүг 87 км зайд орших шатахуун түгээх газар
Удалгүй ороод ирлээ. Амар мэндээ мэдэлцэн баяртай уулзаад хот руу жийлээ. Цагаан хөтөл өнгөрөөд Шарын хөтөл өгсөж явтал С.Батсуурь (063), Г.Түвшинтөгс (067) хоёр зуузай холбоод ороод ирэв.
Зураг 3. Сайн явж байна уу ... тоссон зорилго биеллээУдалгүй Эмээлт өнгөрч явтал Ч.Мажигсүрэн (036), Д,Сонинбаяр (077) хоёр хүрч ирэв. Хамтдаа Л.Батболд андын темп-ээр жийсээр шөнийн 23.00 цаг УБ хотод орж ирсэнээр, энэхүү түүхэн тосолт амжилттай болсон юм.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Сонинбаяр
Ч.Мажигсүрэн
Ц.Наранхүү
С.Батсуурь
Г.Түвшинтөгс
Л.Батболд
Э.Ожго