Аяллын тэмдэглэл
Цаг агаарын мэдээнээс жаахан "эмээж" байтал яг л санаснаар болж дунд мандлын үүл гололсон "дүлий" өдөр боллоо. Манайхан цуглаж, 8.20 цаг гээд Шархаднаас хөдлөв. Хоёр аялагч гишүүн маань 3 шинэ гишүүн "уруу татаад" иржээ. Дотроо дургүйхэн байсан ч аяллын уур амьсгалыг хэвийн байлгах үүрэгтэй тул "амаа" үдэв.
Манай баг 22 хүнтэй байлаа. Цувааны сүүлийг найдвартай цоожлох анд нар минь байсан тул санаа зовсонгүй шууд л Улиастай амаа өгсөн еэвэнгийн дэлгүүр дээр эхний таталт хийв. Цувааны сүүл тасарч бараа харагдахгүй байсан ч жаахан хүлээгээд Бурхант хошуу руу жийлээ. Баруун гол харин "үер"-лэчихсэн байв. Залуучууд маань дээш доош гүйж мөсөн гарам оллоо. Бас голын салаа дээр бяцхан гүүр барьлаа. Яг л бодсоноор болж сүүлийн нөхөд маань хүрээд ирлээ. Нэг аялагч гишүүний урд сүмбэний боолт хаягдаж, чулуутай шахаан (20 км-ээр тооцов) дээрээс замын машинаар буцсан байв.
Зураг 1. Улиастай голыг гатлах үеэрШинээр аялсан 2 гишүүнээ эндээс буцаалаа (56 км-ээр тооцов). Бас нэг аялагч гишүүний дугуйны шатунь салж унаад засах гэж нэлээд цаг алдав. Зассаны дараа өгсөж явтал км ч яваагүй атал дахин салж уналаа. Бас л буцах болов. Бурхант хошууны зүүн салаагаар өгсөн жийж эхний саад Улиастайн голыг хөл нүцгэн гатлав. Усан дор "нуугдсан" арзгар мөсний үзүүрт бид хөлийн тавхайгаа зүсэж, хөөрхөн бэртээд авлаа. Голын зүүн талын дэнжээр өгсөн Зүүн голын амын шаврыг туулаад шороо, чулуу, шавар бүхий замаар Шургайтын даваа руу жийлээ. Хөрс ялбайсан боловч зам нь чулуутай тул бас ч гэж жийж болохоор байв. Улиастай голын эх, Дарьхитын давааны урд өвөрт бас нэг шинэ гишүүнээ буцаалаа (72 км-ээр тооцов). Аялах зам талдаа ч ороогүй байтал 5 хүнээ "алдчихав".
Зураг 2. Голын хөндийн шавартай замаарТэнгэр цэлмээд нар гарлаа. Бидний сэтгэл сэргэж уужим өгсүүрт итгэлтэй жийж, түрж явсаар Шургайтын даваа дээр гарав. Тохиромжтой үед дээр нь майхан барьчихаад хэвтэж баймаар сайхан талбайтай юм билээ. Бас 6 замын уулзвар цэг. Дээш өгсөх шавартай замд нэг аялагч гишүүний араа солигч хамагдаж эвдэрсэн. Дугуйг нь засаж Украин болгож байтал шатунь нь эвдэрсэн гишүүн маань араас хүрээд ирдэг байгаа. Гүргэр эр дээ, бас ч үгүй дугуйгаа монголчлоод засчихсан байв. Бөөн баяр боллоо. Эзгүй ууланд, хөгжилдөн инээлдэх нөхдийн минь дуу хадаж, аяллын замын ямар ч саад бэрхшээлийг даваж чадах хүч, итгэлийг төрүүлж байв.
Зураг 3. Манай баг. Шургайтын давааШургайтын даваа уруудах зам нэлээд огцом цас мөс шавартай байлаа. Манайхан болгоомжтой жийгээд л уруудсан. Адагийн гол, Хиагт голыг хөлөө норголгүй "гаталлаа". 3 орчим км уруудсаны дараа хуурай зам руу орж жарган жарган жийж явтал Шургайт гол дахин хөндөлсөв. Туулж гатлав. Харин аз болж Баян голыг жижиг гүүрээр, Хүрхрээ голыг мөсөөр гарчихлаа. Айлын гадаа байсан эмээлтэй морь үргэн зуларсаныг Б.Алтан Оргил (105), Т.Баярсайхан (038) нар тогтоож жолоо цулбуурыг нь эвхэж "тайвшруулаад" орхив. Цаг оройтох шинжтэй болов. Уулын ам уруудан 20-иод км жирийтэл жийсээр 18.00 цагт Баянгол суурин дээр ирлээ. Нар жаргахад 2 цаг дутуу тул хашир аялагч нартай зөвлөлдөн Үдлэг, Харганын замаа орхиж, Батсүмбэрийн засмалтай нийлэн Гүнтийн даваа руу жийх боллоо.
Зураг 4. Шургайтын амнаас уруудах замдСалхи дайсны талд байлаа. Бүгд гэрлээ асаалаа. Ингээд л шөнийн жийлт эхлэв. Гишүүн У.Одбаяр (055), Б.Насанбат (113), Б.Алтан Оргил (105), Э.Батлам (103), Б.Сэргэлэнбаатар (122) нар голлон салхи авч нөхдөө дагуулан жийсээр Гүнтийн даваа дээр 22.30 цагт авчирсан даа. Даваа руу 4 гишүүн жийгээд гарсан. Шөнө дөлөөр Гүнтийн даваа давж үзлээ. Даваа уруудан бөөнөөрөө жийсээр УБ хотод 23.50 цагт ирж аялал амжилттай дуусав. Манай багынхан энэ өдөр урт, хэцүү замыг тэвчээртэйгээр туулж, аяллын түүхийн бахархал болж чадсан шүү. Аяллын зам 148 км боллоо.
Шинээр аялагч гишүүн болсон Б.Баянсан (163), Б.Цэрэнчимэд (164), Т.Нацагдорж (165) нартаа баяр хүргье.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганбат
Б.Цэрэнчимэд
Б.Баянсан
Т.Нацагдорж
Ж.Октябрь
Д.Сэлэнгэсүрэн
А.Бат-Эрдэнэ
Privacy
Ш.Бат
Т.Баярсайхан
Б.Сэргэлэнбаатар
Э.Алтанзаяа
Н.Мөнхдэлгэр
Ж.Нанзаддорж
Э.Нинждорж
Б.Алтан-Оргил
С.Гарьд
Ц.Наранхүү
Д.Баасансүрэн
У.Одбаяр
Б.Насанбат
Э.Ожго
Б.Цэрэнчимэд
- 1203 км дутуу
- 56 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Б.Баянсан
- 1203 км дутуу
- 56 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Т.Нацагдорж
- 947 км дутуу
- 312 км
- 2
- 0
- 0
- 1
- 0
Д.Сэлэнгэсүрэн
- 922 км дутуу
- 337 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
А.Бат-Эрдэнэ
- 487 км дутуу
- 772 км
- 8
- 2
- 0
- 0
- 0
Б.Сэргэлэнбаатар
- 853 км дутуу
- 406 км
- 5
- 1
- 0
- 0
- 0
Э.Алтанзаяа
- 711 км дутуу
- 548 км
- 4
- 1
- 0
- 1
- 0
Н.Мөнхдэлгэр
- 608 км дутуу
- 651 км
- 4
- 0
- 0
- 1
- 1
Ж.Нанзаддорж
- 94 км дутуу
- 1165 км
- 12
- 1
- 0
- 0
- 0