Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг, хаврын өглөөний үл мэдэг жавар зөөлөн хайрсан, салхи урд зүгээс үлээсэн өдөр боллоо.
Таван шарын автобусны буудлаас бид (нийт 25 аялагч) 9.15 цагт хөдлөв. Шар хөвийн дөрөлж, улмаар Эмээлт өнгөрч цуваагаа татлаа. Яг л төлөвлөсөний дагуу Хүй 7 худагийн замаар орж, хойд чиглэл рүү хөдлөхөд салхи араас дэмжлээ. Ерөнхийдөө хурд өндөр байв. Урууд 60 орчим км/ цаг, шулуунд 35-40 км/ цаг барьж байлаа. Жаргалант суурин хүрэхэд 2 км орчим дутуу байхад манай нэг аялагч гишүүн "унаж", зам дээр осол гарлаа.
Хөдөө ажлаар явж байсан Гэмлийн эмнэлэгийн эмч нар таарч, анхны тусламж үзүүлж, Батсүмбэрийн түргэн тусламжийн тэргээр хот руу яаралтай буцаалаа. Хотоос гишүүн А.Эрдэнэдулам (068) автомашинтай ирж бидэнд туслав.
Аяллын замд тохиолдож болзошгүй осол энэ удаа бидэнд тохиолдлоо. Хүнд үед нэг хүн шиг хамтдаа байж чадсан багийн анд нартаа талархал илэрхийлье. Олон гишүүн бие сэтгэлийн болон хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж байгааг энд онцлон хэлэхийг хүсэж байна. Та нартаа баярлалаа.Үлдсэн аялагч нар цааш товлосон чиглэлээр жийж, УБ хотод 16.00 цагт ирж аялал дууссан. Аяллын зай 108 км. Аяллын явцад бараг зураг аваагүй болно.
Групп-д шинээр элссэн Э.Алтанзаяа (159), Д.Ичинхорлоо (160), Н.Мөнхдэлгэр (161), С.Анар (162) нарын гишүүдэд талархал дэвшүүлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
П.Чинболд | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1267 км |