Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #54 - БОГД УУЛЫН ТОЙРОГ БУЮУ САЛХИТАЙ НӨХӨРЛӨСӨН НЬ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/78
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
118 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1013 м
Өндөр алдалт
-1010 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
36
Эхлэх цаг
2018 оны 4 сарын 7 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Бусад аялагч гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 2)
Группийн түүх: 2018 оны III сарын тайлан (зураг 3)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийн аяллын хөгжил бас нэг шинэ шатанд гарч байгааг илтгэсэн сайхан аялал боллоо. Унадаг дугуй хэмээх гайхамшигт тээврийн хэрэгсэлээр аялагч нар ямар клуб, хаанахын хэн байхаас үл шалтгаалан нэгэн хүсэл тэмүүлэлээр хамтран (манай групп 1 сард Хархорин очиж аялаж байсан г.м.) аялдаг болжээ. Э.Батуух ахлагчтай "Eco bike" унадаг дугуйн клубын 7 залуу, Л.Батболд ахлагчтай Өвөрхангайн Хархорин сумын дугуйн аялагчдын клубын 3 залуу, шинээр бас 3 аялагч гишүүн, нийт 38 аялагч оролцсон юм.

Өглөө 9.30 цаг гээд Буянт ухаагаас аялал эхэлсэн. Салхины чиглэл манай талд үйлчилж байсан тул хамтын хүч хэрэглэн хайрцаглан цуваанд орсонгүй. 10.45 цагт Зуунмод хотын баруун талын хөшөөтэй (нутгийнхан Одонт хөтөл гэж нэрлэдэг) даваа дээр ирлээ. Салхинд туугдан өгсүүр замд араа хандагийг анх удаа "үзлээ". Даваа уруудан жаргалаа эдэлж, салхитай нөхөрлөсөөр Зуунмод хотод зогссон ч үгүй урд талаар гараад замаа хөөлөө.

Зураг 1. Манай баг. Төв аймаг, Зуунмод хотын баруун талын овоо
Замаараа 3 орчим км явж байтал эсрэг талаас Ичко жийж ирээд мэндлээд өнгөрлөө. Удалгүй Элбэг Эрдэнэ бас Залуу Монгол клубын дугуйчид (нийт 7-8 хүн байх шиг байсан) зөрөв. Холын замд бие биенээ гараар даллан, дотроо сайн сайхан бүхнийг ерөөж явлаа. 12.30 цаг орчимд үйлдвэрийн суурин руу даваж орох давааны өвөрт ирж үдийн хоолоо идэв. Бас цуваагаа татлаа. Хотоос хоцорч гараад, бидний араас гишүүн С.Гарьд (115) хүү жийсээр байгаад энд биднийг гүйцэн ирлээ. Эндээс эхлэн анх аялал явж байгаа гишүүд маань ядарч эхэлсэн (арга үгүй хө, тэд сайн жийсэн дээ) байв.

Салхи энэ удаа харин "дайсан"-ы талд орчихлоо. Хамтын хүч хэрэглэн гаачтайхан үлээх хүчтэй салхи сөрөн махийсаар Баян уулын өвөрт ирэв. Эндээс манай аяллын цуваа 2 хэсэгт хуваагдаж 8 гишүүн Баян уулын хөтөлөөр даваж, Хонхор суурин улмаар УБ хот руу зорьлоо. Үлдсэн бид Налайх дүүрэг рүү жийж группийн аялагч гишүүн Д.Мөнхнаст (088)-ын урилгаар гэрт нь зочлов. Түмпэн дүүрэн боорцог, хонины толгой 2, том сав дүүрэн пүнтүүзтэй ногоотой борцтой шөлөөр дайлуулж, сайхан амарч, сэргэлт авсан билээ. Гэрийн эзэд та нартаа аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

Налайхын Оргил худалдааны төв дээр хальт "cola"-даад, 15.40 цаг гээд хот руу гарав. Төлөвлөсөн чиглэлийн дагуу салхиа сөрж Хөлийн голын хөндий даган уруудсаар Баянзүрхийн товчоо (энд биднийг У.Одбаяр (055), А.Эрдэнэдулам (068) нар угтсан),  Скай Ресорт (эндээс харин гүүр хүртэл жинхэнэ утгаар нь вагон-дсан, Хархорины дугуйчин Г.Батбаатар (152) угтсан) улмаар Маршалын гүүр хүрч 18.00 цагт аялал амжилттай дууслаа. Аяллын зам товлосон чиглэлээс 7 км хазайж, тойруу замаар явагдсан тул Налайх хүрсэн гишүүдийн хувийн хэрэгт 118 км-ээр тооцсон болно.

Хүч чадал, тэсвэр тэвчээр шаардсан өнөөдрийн аялалд амжилттай оролцсон шинэ гишүүн Л.Батболд (150), Б.Доржсүрэн (151), Г.Батбаатар (152), М.Буянбадрах (153), Э.Отгондалай (154), М.Мөнхдалай (155), Б.Батзориг (156), Б.Мандал (157), Ц.Энхбаяр (158) нар болон аяллын замыг бүрэн дуусгасан 15 настай охин гишүүн У.Энх Ану (135), хөвгүүн Ц.Энхбаяр (158) нарт онцгойлон баяр хүргье. Манай группийн аяллын залгамж хойч үе маань "эрүүл саруул, зөв" л өсөж байна даа.

Зураг 2. Бусад аялагч гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин

Зураг 3. 2018 оны III сарын тайлан (зураг 3)

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Батбаатар Б.Мандал Ж.Ганбат Ш.Бат С.Гарьд Д.Баасансүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Б.Батзориг М.Мөнхдалай Э.Отгондалай М.Буянбадрах Л.Батбаяр Б.Түмэн-Өлзий У.Энх-Ану Б.Уулзахбаяр Б.Доржсүрэн Н.Чингүнжав Э.Батуух С.Лувсан Privacy Э.Нинждорж Э.Ижилмөрөн Ц.Энхбаяр П.Чинболд Ж.Ванчинсүрэн Н.Ууганбаяр Б.Алтан-Оргил Г.Гүндалай Л.Батболд Э.Уянга Т.Баярсайхан Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Б.Насанбат Э.Ожго
Г.Батбаатар
  • 864 км дутуу
  • 395 км
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Мандал
  • 956 км дутуу
  • 303 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Ганбат
  • 952 км дутуу
  • 307 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Б.Батзориг
  • 1141 км дутуу
  • 118 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Мөнхдалай
  • 1141 км дутуу
  • 118 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Отгондалай
  • 1141 км дутуу
  • 118 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Буянбадрах
  • 1141 км дутуу
  • 118 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Л.Батбаяр
  • 1092 км дутуу
  • 167 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Түмэн-Өлзий
  • 1043 км дутуу
  • 216 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Энх-Ану
  • 986 км дутуу
  • 273 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Доржсүрэн
  • 495 км дутуу
  • 764 км
  • 4
  • 1
  • 0
  • 1
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Баярсайхан Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2445 км
Б.Алтан-Оргил Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1271 км
Зүгээр л жий!