Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #53 - ХАДЛАНГИЙН ДАВАА, ЭМЭЭЛТ БУЮУ САЛХИТАЙ ЯРИЛЦСАН НЬ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/77
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
124 км
Давааны тоо
1
Өндөр авалт
951 м
Өндөр алдалт
-948 м
Их өгсөлт
7.2 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2018 оны 3 сарын 31 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Хаврын нойтон цас, бороо мөн шавартай замаас зайлсхийх зорилгоор засмал зам гололсон Баруун тойрог чиглэлд аялдаг юм.

Группийн түүх: Энэ улирлаас эхлэн "Улаан хивс" дээгүүр тухайн улиралд хол зай туулсан нэг гишүүнээ унадаг дугуйтай нь "цахимаар жийлгэдэг" болсон юм. Эхний хүн нь аялагч гишүүн Б.Батжаргал (зураг 5) анд байлаа.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Байгаль эхээс хүн төрөлхтөнд харамгүй өгдөг маш олон сайхан зүйлийн нэг бол салхи юм. Агаарын хэвтээ чиглэлийн урсгалд нь бид өнөөдөр орчихлоо.

Өглөө 6 буудлаас 9.10 цагт хөдөлж, 9.40 цагт Жигжид, 10.00 цагт Санзай, 10.30 цагт Хадлангийн даваа дээр гарчихсан байлаа. Манай баг 18 хүнтэй. Хамтын хүч хэрэглэн бүгд сайхан хөл нийлсэн билээ. Даваа уруудан Халзангийн ам, Шавартын голын хөндийгөөр "шарика"-длаа. Ялбиг шалбиг, шавартай зам байлгүй яах вэ, яаж зүгээр байх вэ хоёр гурвын зэрэг гишүүд маань зөөлнөөр "шавардаж" харагдсан. Хүйн голын хөндийг туулаад Ногоонтолгойн урд захаар засмалтай нийлэв.

Зураг 1. Манай баг. Хадлангийн даваа
Салхины урсгал сөрж 3 эгнээгээр хамтдаа жийсээр 12.50 цагт Жаргалант сууринд ирлээ. Үдийн хоол идэж, амсхийгээд бүгд дахиад л зүтгэв. Манай залуу аялагч гишүүд ээлж ээлжээр салхи авч багийн цуваа урагшилсаар ... Т.Баярсайхан (038) гишүүн цуваагаа цуглуулах гэж нэг урд гарч салхи аваад, нэг хойшилж бусдад тусалсаар тун завгүй жийлээ. Цоожлогч Ц.Наранхүү (069) гишүүн яс цоожилж байв.
Зураг 2. Хүй долоо худаг руу орж ирлээ
Аялагч гишүүн У.Энх Ану (135) охин маш сайн жийж, багийн нөхдөө урамшуулан сэргээж байлаа. Салхины өөдөөс бид 11- 14 км/ цаг орчим л хурдыг барьж байлаа. Салхины хурд 8-10 м/с хавьцаа байсан.

361 гарамаас Хүй 7 худагын зам руу ортол унадаг дугуйны  уралдаан зохиогдож байв.  Бид салхиа сөрсөөр ... урдаас асар хурдтай уралдааны дугуйтай дугуйчид "нисэн" ойртож, хажуугаар сүн гээд л өнгөрөөд, хэсэг хугацааны дараа манай цувааны хажуугаар пүн гээд л гүйцээд алсарч байлаа. Хүй 7 худаг дээр 16.00 цаг гээд очлоо. Манай группийн аялагч 4 гишүүн сонирхогчдын ангилалд уралдаж гишүүн Ч.Мажигсүрэн (036) хүрэл медаль хүртсэн сайхан мэдээтэй биднийг угтав.

Зураг 3. Манай баг. Хүй долоо худаг
Тэнгэр бүрхээд хоромхоноо хуйсагнаж эхэлсэн тул бид аяллаа үргэлжлүүлэв. Бидэнтэй хамт 2 аялагч гишүүн нэгдэв. Хүйтэний ам (Онгорхой гэж нэрлэдэг гэнэ)-аар шороон шуурга сөрөн (200 м-ээс цааш орчин харагдахгүй байсан) уруудсаар танил чиглэлдээ орж Морингийн давааг даван Нисэх дээр 18.40 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 124 км.

Зураг 4. Хүйтэний хөндий уруудан
Группийн аялагч гишүүдийн хамтач ажиллагаа, тэсвэр, хүч бярыг шалгасан энэ удаагийн "салхи"-тай аялалд амжилттай оролцсон шинэ аялагч гишүүн Б.Мягмарбаяр (148), О.Бат Эрдэнэ (149) нарт талархал илэрхийлье. Өнөөдрийн аялалд оролцсон анд та нартаа бүгдэд нь баярлалаа. Бид салхитай сайхан "ярилцсан" билээ.

Зураг 5. 2018 он 1-3 сар, I улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Одбаяр Э.Уянга Н.Ууганбаяр О.Бат-Эрдэнэ Б.Мягмарбаяр У.Энх-Ану Ц.Тулгаа Privacy Э.Нинждорж Ш.Бат Б.Алтан-Оргил Н.Даваасамбуу Д.Ганбат Ц.Наранхүү Т.Баярсайхан Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ж.Октябрь Б.Насанбат Э.Ожго
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
О.Бат-Эрдэнэ
  • 1190 км дутуу
  • 69 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мягмарбаяр
  • 1190 км дутуу
  • 69 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Энх-Ану
  • 986 км дутуу
  • 273 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Э.Уянга Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2425 км
Зүгээр л жий!