Аяллын тэмдэглэл
Байгаль эхээс хүн төрөлхтөнд харамгүй өгдөг маш олон сайхан зүйлийн нэг бол салхи юм. Агаарын хэвтээ чиглэлийн урсгалд нь бид өнөөдөр орчихлоо.
Өглөө 6 буудлаас 9.10 цагт хөдөлж, 9.40 цагт Жигжид, 10.00 цагт Санзай, 10.30 цагт Хадлангийн даваа дээр гарчихсан байлаа. Манай баг 18 хүнтэй. Хамтын хүч хэрэглэн бүгд сайхан хөл нийлсэн билээ. Даваа уруудан Халзангийн ам, Шавартын голын хөндийгөөр "шарика"-длаа. Ялбиг шалбиг, шавартай зам байлгүй яах вэ, яаж зүгээр байх вэ хоёр гурвын зэрэг гишүүд маань зөөлнөөр "шавардаж" харагдсан. Хүйн голын хөндийг туулаад Ногоонтолгойн урд захаар засмалтай нийлэв.
Зураг 1. Манай баг. Хадлангийн давааСалхины урсгал сөрж 3 эгнээгээр хамтдаа жийсээр 12.50 цагт Жаргалант сууринд ирлээ. Үдийн хоол идэж, амсхийгээд бүгд дахиад л зүтгэв. Манай залуу аялагч гишүүд ээлж ээлжээр салхи авч багийн цуваа урагшилсаар ... Т.Баярсайхан (038) гишүүн цуваагаа цуглуулах гэж нэг урд гарч салхи аваад, нэг хойшилж бусдад тусалсаар тун завгүй жийлээ. Цоожлогч Ц.Наранхүү (069) гишүүн яс цоожилж байв.
Зураг 2. Хүй долоо худаг руу орж ирлээАялагч гишүүн У.Энх Ану (135) охин маш сайн жийж, багийн нөхдөө урамшуулан сэргээж байлаа. Салхины өөдөөс бид 11- 14 км/ цаг орчим л хурдыг барьж байлаа. Салхины хурд 8-10 м/с хавьцаа байсан.
361 гарамаас Хүй 7 худагын зам руу ортол унадаг дугуйны уралдаан зохиогдож байв. Бид салхиа сөрсөөр ... урдаас асар хурдтай уралдааны дугуйтай дугуйчид "нисэн" ойртож, хажуугаар сүн гээд л өнгөрөөд, хэсэг хугацааны дараа манай цувааны хажуугаар пүн гээд л гүйцээд алсарч байлаа. Хүй 7 худаг дээр 16.00 цаг гээд очлоо. Манай группийн аялагч 4 гишүүн сонирхогчдын ангилалд уралдаж гишүүн Ч.Мажигсүрэн (036) хүрэл медаль хүртсэн сайхан мэдээтэй биднийг угтав.
Зураг 3. Манай баг. Хүй долоо худагТэнгэр бүрхээд хоромхоноо хуйсагнаж эхэлсэн тул бид аяллаа үргэлжлүүлэв. Бидэнтэй хамт 2 аялагч гишүүн нэгдэв. Хүйтэний ам (Онгорхой гэж нэрлэдэг гэнэ)-аар шороон шуурга сөрөн (200 м-ээс цааш орчин харагдахгүй байсан) уруудсаар танил чиглэлдээ орж Морингийн давааг даван Нисэх дээр 18.40 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 124 км.
Зураг 4. Хүйтэний хөндий уруудан Группийн аялагч гишүүдийн хамтач ажиллагаа, тэсвэр, хүч бярыг шалгасан энэ удаагийн "салхи"-тай аялалд амжилттай оролцсон шинэ аялагч гишүүн Б.Мягмарбаяр (148), О.Бат Эрдэнэ (149) нарт талархал илэрхийлье. Өнөөдрийн аялалд оролцсон анд та нартаа бүгдэд нь баярлалаа. Бид салхитай сайхан "ярилцсан" билээ.
Зураг 5. 2018 он 1-3 сар, I улирал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Privacy
Э.Уянга
Н.Ууганбаяр
О.Бат-Эрдэнэ
Б.Мягмарбаяр
У.Энх-Ану
Ц.Тулгаа
Privacy
Э.Нинждорж
Ш.Бат
Б.Алтан-Оргил
Н.Даваасамбуу
Д.Ганбат
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Privacy
Ж.Октябрь
Б.Насанбат
Э.Ожго
О.Бат-Эрдэнэ
- 1190 км дутуу
- 69 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Б.Мягмарбаяр
- 1190 км дутуу
- 69 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
У.Энх-Ану
- 986 км дутуу
- 273 км
- 3
- 0
- 0
- 0
- 0