Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #52 - ХОЁР ДАВАА, ДЭНДИЙН АМ БУЮУ ХАМТЫН ХҮЧ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/76
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
98 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1375 м
Өндөр алдалт
-1369 м
Их өгсөлт
20.2 %
Их уруудалт
-16.8 %
Оролцогчдын тоо
25
Эхлэх цаг
2018 оны 3 сарын 24 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УУДАГ-ийн ТҮҮХ:
Ногоон тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 6)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Гацуурт суурин. Цаг 18.00 болж байлаа. Нар гудайжээ. Аялал төгсгөлийн шатанд орлоо. Одоо УБ хот руугаа жийнэ. Өдөржин бяр тэнхээ, сэтгэл зүйн зориг гарган цастай даваа (Шилжрэнгийн даваа, Хоёр даваа)-нуудыг давж, сунайсан урт Дэндийн амны шалчигнасан замаар жийж товлосон газраа хүрэх гэсэн итгэл тэмүүлэлээр жигүүрлэн бид (25 дугуйчин) урагшилсан. Ядарч байлаа. Яг л ийм түгшүүртэй мөчид багийн гол хүч болох группийн туршлагатай, бяртай дугуйчид маань манай цувааг хөтөллөө.

Зураг 1. Хоёр давааны замд
Автомашины замаар 2 эгнээ болж магнайн хэсэгт гишүүн Ч.Мажигсүрэн (036), Д.Сонинбаяр (077) хоёр гарч, салхи авлаа. Хэнд ч салхиа өгсөнгүй, хашир 2 маань биднийг "хөтлөх" тактикаа сайн боловсруулжээ. Цувааны хурд 25 км/ цаг. Манай багийн гишүүдийн ядрал бага багаар "алга болж", өөртөө итгэх итгэл сэргэн жирийтэл урагшилсаар. Хурд 28 км/ цаг болов. Хэн ч "сугарсангүй". 30 км/цаг болов, аанай л хайрцагласан цувааны эмх цэгц бат хэвээр. Автомашины замаар ийнхүү нэг хүн мэт болсон бидний цувааг хүндэтгэн автомашинууд ард тэвчээртэй "бөглөрөх" мэт. Хэн ч дуут дохио өгсөнгүй. Хурд нэмэгдсээр 37 хүрлээ, 40 км/цаг болов ... Бүрэн бүрэлдхүүнээрээ Дүнжингарав дээр 19.00 цагт нар жаргахын өмнөхөн хүрээд ирлээ. Аяллын зай 98 км. Бүгдийн сэтгэл хангалуун аялал дуусаж,  гэр гэрийн зүг жавхаатай жийж одлоо. Өнөөдөр бид нэг хүн шиг аялаж чадсан шүү. Та нартаа бүгдэд нь баяр хүргье.

Зураг 2. Манай баг. Хоёр даваа
Өглөө 9.20 цагт аялал эхлэв. Манай группийн аяллыг сурвалжлахаар Монголын Үндэсний телевизийн спортын албаны найруулагч, сурвалжлагч, зураглаач нар хамт хөдлөв. Бидэнтэй хамт Шар хоолойн ам өгсөн хамт явж "ажлаа хийгээд" Шилжрэнгийн амны эхээс буцлаа. Бид даваа руу өгслөө. Цастай бас шалчигнаж байв. Манай 6 гишүүн арга эв, ур чадвар, бяр чадлаа харуулан жийсээр даваа дээр 13.00 цагт гарав. Үдийн хоол идэж амсхийсний дараа давааны уруу шалчигнасан замаар уруудан

Зураг 3. Дэндийн ам уруудан
Хоёр даваа руу зүтгэв. Зам нь цастай бас гулгаатай байв. Хэсэгхэн гулгааг өнгөрөөд л манай 3 гишүүн жийсээр байгаад л гарчих юм даа. Үнэхээр биширмээр байв. Давааны цастай замаар болгоомжтой бууж, Дэндийн уужим ам руу оров. Хүсэн хүлээсэн шороон зам шавартай болж, уулын усаар дүүрчээ. Гэвч бид урагшилсаар Туул голын хөндий рүү орж, бургасан дундуур тачигнатал жийсээр Гацуурт сууринд 17.30 цагт ирлээ.

Зураг 4. Туул голын хөндий уруудан
Группийн шинэ аялагч гишүүн  Б.Түмэн Өлзий (145), Б.Баярмагнай (146), Н.Батзориг (147) нарт талархал дэвшүүлье. Маш сайн дугуйчин 3 залуугаар бидний эгнээ тэллээ.

Зураг 5. Хотын зүг
Мөн гишүүн С.Лувсан (121)-гийн эмээлийн шонгийн дээд суурь хугарсан ч эмээлгүй 20 гаруй км замд жийж чадсан. Шинэ гишүүн Б.Баярмагнай (147)-гын enduro  дугуйны араа нь ханасан ч засмал зам дээрхи тэр их хурдыг алдалгүй "эргүүлсээр" хамт ирсэн юм. Бахархаж байна шүү, та нараар. Бид ч аялсан шиг аялсан даа.

Зураг 6. Ногоон тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь Н.Батзориг Б.Түмэн-Өлзий Б.Баярмагнай А.Бат-Эрдэнэ С.Лувсан Privacy Ш.Бат Т.Энхбаяр П.Чинболд Ж.Ванчинсүрэн Н.Ууганбаяр Б.Алтан-Оргил А.Энхжин Н.Даваасамбуу С.Энхбаатар Д.Сонинбаяр Э.Уянга Д.Мөнхнаст Т.Баярсайхан Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Э.Ожго
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Батзориг
  • 1161 км дутуу
  • 98 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Түмэн-Өлзий
  • 1043 км дутуу
  • 216 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баярмагнай
  • 1036 км дутуу
  • 223 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Мажигсүрэн Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3621 км
Н.Ууганбаяр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2426 км
С.Энхбаатар Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1298 км
Д.Сонинбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1277 км
Зүгээр л жий!