Аяллын тэмдэглэл
Гацуурт суурин. Цаг 18.00 болж байлаа. Нар гудайжээ. Аялал төгсгөлийн шатанд орлоо. Одоо УБ хот руугаа жийнэ. Өдөржин бяр тэнхээ, сэтгэл зүйн зориг гарган цастай даваа (Шилжрэнгийн даваа, Хоёр даваа)-нуудыг давж, сунайсан урт Дэндийн амны шалчигнасан замаар жийж товлосон газраа хүрэх гэсэн итгэл тэмүүлэлээр жигүүрлэн бид (25 дугуйчин) урагшилсан. Ядарч байлаа. Яг л ийм түгшүүртэй мөчид багийн гол хүч болох группийн туршлагатай, бяртай дугуйчид маань манай цувааг хөтөллөө.
Зураг 1. Хоёр давааны замдАвтомашины замаар 2 эгнээ болж магнайн хэсэгт гишүүн Ч.Мажигсүрэн (036), Д.Сонинбаяр (077) хоёр гарч, салхи авлаа. Хэнд ч салхиа өгсөнгүй, хашир 2 маань биднийг "хөтлөх" тактикаа сайн боловсруулжээ. Цувааны хурд 25 км/ цаг. Манай багийн гишүүдийн ядрал бага багаар "алга болж", өөртөө итгэх итгэл сэргэн жирийтэл урагшилсаар. Хурд 28 км/ цаг болов. Хэн ч "сугарсангүй". 30 км/цаг болов, аанай л хайрцагласан цувааны эмх цэгц бат хэвээр. Автомашины замаар ийнхүү нэг хүн мэт болсон бидний цувааг хүндэтгэн автомашинууд ард тэвчээртэй "бөглөрөх" мэт. Хэн ч дуут дохио өгсөнгүй. Хурд нэмэгдсээр 37 хүрлээ, 40 км/цаг болов ... Бүрэн бүрэлдхүүнээрээ Дүнжингарав дээр 19.00 цагт нар жаргахын өмнөхөн хүрээд ирлээ. Аяллын зай 98 км. Бүгдийн сэтгэл хангалуун аялал дуусаж, гэр гэрийн зүг жавхаатай жийж одлоо. Өнөөдөр бид нэг хүн шиг аялаж чадсан шүү. Та нартаа бүгдэд нь баяр хүргье.
Зураг 2. Манай баг. Хоёр давааӨглөө 9.20 цагт аялал эхлэв. Манай группийн аяллыг сурвалжлахаар Монголын Үндэсний телевизийн спортын албаны найруулагч, сурвалжлагч, зураглаач нар хамт хөдлөв. Бидэнтэй хамт Шар хоолойн ам өгсөн хамт явж "ажлаа хийгээд" Шилжрэнгийн амны эхээс буцлаа. Бид даваа руу өгслөө. Цастай бас шалчигнаж байв. Манай 6 гишүүн арга эв, ур чадвар, бяр чадлаа харуулан жийсээр даваа дээр 13.00 цагт гарав. Үдийн хоол идэж амсхийсний дараа давааны уруу шалчигнасан замаар уруудан
Зураг 3. Дэндийн ам урууданХоёр даваа руу зүтгэв. Зам нь цастай бас гулгаатай байв. Хэсэгхэн гулгааг өнгөрөөд л манай 3 гишүүн жийсээр байгаад л гарчих юм даа. Үнэхээр биширмээр байв. Давааны цастай замаар болгоомжтой бууж, Дэндийн уужим ам руу оров. Хүсэн хүлээсэн шороон зам шавартай болж, уулын усаар дүүрчээ. Гэвч бид урагшилсаар Туул голын хөндий рүү орж, бургасан дундуур тачигнатал жийсээр Гацуурт сууринд 17.30 цагт ирлээ.
Зураг 4. Туул голын хөндий урууданГруппийн шинэ аялагч гишүүн Б.Түмэн Өлзий (145), Б.Баярмагнай (146), Н.Батзориг (147) нарт талархал дэвшүүлье. Маш сайн дугуйчин 3 залуугаар бидний эгнээ тэллээ.
Зураг 5. Хотын зүгМөн гишүүн С.Лувсан (121)-гийн эмээлийн шонгийн дээд суурь хугарсан ч эмээлгүй 20 гаруй км замд жийж чадсан. Шинэ гишүүн Б.Баярмагнай (147)-гын enduro дугуйны араа нь ханасан ч засмал зам дээрхи тэр их хурдыг алдалгүй "эргүүлсээр" хамт ирсэн юм. Бахархаж байна шүү, та нараар. Бид ч аялсан шиг аялсан даа.
Зураг 6. Ногоон тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь
Н.Батзориг
Б.Түмэн-Өлзий
Б.Баярмагнай
А.Бат-Эрдэнэ
С.Лувсан
Privacy
Ш.Бат
Т.Энхбаяр
П.Чинболд
Ж.Ванчинсүрэн
Н.Ууганбаяр
Б.Алтан-Оргил
А.Энхжин
Н.Даваасамбуу
С.Энхбаатар
Д.Сонинбаяр
Э.Уянга
Д.Мөнхнаст
Т.Баярсайхан
Б.Батжаргал
Ч.Мажигсүрэн
Н.Төгөлдөр
У.Одбаяр
Э.Ожго
Н.Батзориг
- 1161 км дутуу
- 98 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Б.Түмэн-Өлзий
- 1043 км дутуу
- 216 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Б.Баярмагнай
- 1036 км дутуу
- 223 км
- 2
- 1
- 0
- 0
- 0
А.Бат-Эрдэнэ
- 487 км дутуу
- 772 км
- 8
- 2
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ч.Мажигсүрэн |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3621 км |
Н.Ууганбаяр |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2426 км |
С.Энхбаатар |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1298 км |
Д.Сонинбаяр |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1277 км |