Аяллын тэмдэглэл
Тэнгэр цэлмэг, бага зэргийн сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Манайхан болзсон газраа цуглан (нийт 28 аялагч) 9.25 цагт аяллын гараа эхэлж Жигжидийн уулзвар руу жийлээ. Нисэхээс гишүүн О.Дарьхийхүү (50) өөрийн ахын хамт жийсээр Жигжид дээр бидний архан талд л хүрээд ирсэн. Дайчин дугуйчин бүсгүйдээ баяр хүргье.
Зураг 1. Гүнтийн даваа дээрЭхний таталтын дараа Гүнтийн даваа руу өгсөж явахад уулын ус доош урсан засмал зам зурваслан мөстсөн байлаа. Ажралгүй жийсээр Гүнтийн даваа дээр 11.00 цагт гарлаа. Доош уруудан жийсээр автомашины замаас салах болов.
Хаврын хар хүрэн шаварлаг хөрс цас, усанд идэгдэн дэвтэж, нэлээд ур чадвар, чадал хүч, тэсвэрийг биднээс "нэхэж" байв. Шижирийн ферм дээр 13.00 цагт үдийн хоол идэж, амсхийгээд шууд л Шижирийн даваа руу шалчигнуулан өгссөн.
Зураг 2. Шалчигнахын өмнөхөн, цаана Шижирийн даваа харагданаШалчигнасан замаар цацсан шагай шиг өгсөх манай багийнхан үнэхээр "баатарлаг" жийлтийг хийсэн. Ийм шалчигнасан замд нэг нэгнийхээ мөрийг дагаж явж болдоггүй юм билээ. УБ хотод унадаг дугуйны тэмцээнд оролцсон гишүүд тэмцээнээ дуусгаад биднийг Шижирийн даваа дээр угтана гэж утсаар мэдэгдэв. Хий эргэн эргэн, шалчигнасан хөрсөнд зоогдон чангаалгасаар даваа өөд өгсөөр манай залуучууд бахтай гарсан даа. Ялангуяа гишүүн С.Энхбаатар (012) онцгой сайн жийсэн.
Зураг 3. Манай баг. Шижирийн даваа
Давааны өөд өгссөн бид, угтан ирж буй гишүүдтэйгээ бараг л 2 талаас зэрэг уулзав. Ингээд 32 хүнтэй болов. Угтагч 4 гишүүний замыг 54 км-ээр тооцов. Замын (road) дугуй хүртэл Шижирийн даваа дээр гарч ирсэн шүү. Даваа уруудан шалчигнуулан, пялбагнуулан жийсээр автомашины замтай нийлэн Орбитын захад 16.00 цагт ирж, аялал амжилттай дуусав. Аяллын нийт зай- 84 км.
Зураг 4. Э.Уянга ба манай багМанай группийн аялалд нэгдэн аялагч гишүүн болсон Т.Энхбаяр (141), Д.Болор Эрдэнэ (142), Д.Баасансүрэн (143), О.Галбаатар (144) нартаа баяр хүргье. Багийн хамт та нартаа баярлалаа. Дараагийн аяллаар дахин уулзацгаая.
Зураг 5. Хөх тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ижилмөрөн
Д.Сонинбаяр
Э.Уянга
Ч.Мажигсүрэн
О.Галбаатар
Н.Мягмардорж
Д.Болор-Эрдэнэ
Б.Гантөмөр
Т.Батбаяр
А.Бат-Эрдэнэ
Ц.Тулгаа
Б.Элбэг-Эрдэнэ
Ч.Ганболд
Н.Дагвасүрэн
Privacy
Ш.Бат
Т.Энхбаяр
О.Дарьхийхүү
А.Батхуяг
Б.Алтан-Оргил
Н.Даваасамбуу
Г.Гүндалай
Д.Ганбат
С.Энхбаатар
А.Эрдэнэдулам
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Privacy
Privacy
Э.Ожго
О.Галбаатар
- 1175 км дутуу
- 84 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Н.Мягмардорж
- 1114 км дутуу
- 145 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Д.Болор-Эрдэнэ
- 960 км дутуу
- 299 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Б.Гантөмөр
- 943 км дутуу
- 316 км
- 5
- 0
- 0
- 0
- 0
Т.Батбаяр
- 521 км дутуу
- 738 км
- 15
- 0
- 0
- 0
- 0
А.Бат-Эрдэнэ
- 487 км дутуу
- 772 км
- 8
- 2
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ч.Ганболд |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1291 км |
А.Эрдэнэдулам |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1281 км |