УУДАГ-ын ТҮҮХ:
Хөх тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 5)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг, бага зэргийн сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Манайхан болзсон газраа цуглан (нийт 28 аялагч) 9.25 цагт аяллын гараа эхэлж Жигжидийн уулзвар руу жийлээ. Нисэхээс гишүүн О.Дарьхийхүү (50) өөрийн ахын хамт жийсээр Жигжид дээр бидний архан талд л хүрээд ирсэн. Дайчин дугуйчин бүсгүйдээ баяр хүргье.
Эхний таталтын дараа Гүнтийн даваа руу өгсөж явахад уулын ус доош урсан засмал зам зурваслан мөстсөн байлаа. Ажралгүй жийсээр Гүнтийн даваа дээр 11.00 цагт гарлаа. Доош уруудан жийсээр автомашины замаас салах болов.Хаврын хар хүрэн шаварлаг хөрс цас, усанд идэгдэн дэвтэж, нэлээд ур чадвар, чадал хүч, тэсвэрийг биднээс "нэхэж" байв. Шижирийн ферм дээр 13.00 цагт үдийн хоол идэж, амсхийгээд шууд л Шижирийн даваа руу шалчигнуулан өгссөн.
Шалчигнасан замаар цацсан шагай шиг өгсөх манай багийнхан үнэхээр "баатарлаг" жийлтийг хийсэн. Ийм шалчигнасан замд нэг нэгнийхээ мөрийг дагаж явж болдоггүй юм билээ. УБ хотод унадаг дугуйны тэмцээнд оролцсон гишүүд тэмцээнээ дуусгаад биднийг Шижирийн даваа дээр угтана гэж утсаар мэдэгдэв. Хий эргэн эргэн, шалчигнасан хөрсөнд зоогдон чангаалгасаар даваа өөд өгсөөр манай залуучууд бахтай гарсан даа. Ялангуяа гишүүн С.Энхбаатар (012) онцгой сайн жийсэн.Давааны өөд өгссөн бид, угтан ирж буй гишүүдтэйгээ бараг л 2 талаас зэрэг уулзав. Ингээд 32 хүнтэй болов. Угтагч 4 гишүүний замыг 54 км-ээр тооцов. Замын (road) дугуй хүртэл Шижирийн даваа дээр гарч ирсэн шүү. Даваа уруудан шалчигнуулан, пялбагнуулан жийсээр автомашины замтай нийлэн Орбитын захад 16.00 цагт ирж, аялал амжилттай дуусав. Аяллын нийт зай- 84 км.
Манай группийн аялалд нэгдэн аялагч гишүүн болсон Т.Энхбаяр (141), Д.Болор Эрдэнэ (142), Д.Баасансүрэн (143), О.Галбаатар (144) нартаа баяр хүргье. Багийн хамт та нартаа баярлалаа. Дараагийн аяллаар дахин уулзацгаая.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
А.Эрдэнэдулам | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1281 км |