Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #51 - ГҮНТ, ШИЖИРИЙН ДАВАА БУЮУ ШАЛЧИГНАСАН ЗАМААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/75
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
84 км
Давааны тоо
2
Өндөр авалт
949 м
Өндөр алдалт
-952 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-23.1 %
Оролцогчдын тоо
32
Эхлэх цаг
2018 оны 3 сарын 17 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УУДАГ-ын ТҮҮХ:
Хөх тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг, бага зэргийн сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Манайхан болзсон газраа цуглан (нийт 28 аялагч) 9.25 цагт аяллын гараа эхэлж Жигжидийн уулзвар руу жийлээ. Нисэхээс гишүүн О.Дарьхийхүү (50) өөрийн ахын хамт жийсээр Жигжид дээр бидний архан талд л хүрээд ирсэн. Дайчин дугуйчин бүсгүйдээ баяр хүргье.

Зураг 1. Гүнтийн даваа дээр
Эхний таталтын дараа Гүнтийн даваа руу өгсөж явахад уулын ус доош урсан засмал зам зурваслан мөстсөн байлаа. Ажралгүй жийсээр Гүнтийн даваа дээр 11.00 цагт гарлаа. Доош уруудан жийсээр автомашины замаас салах болов.

Хаврын хар хүрэн шаварлаг хөрс цас, усанд идэгдэн дэвтэж, нэлээд ур чадвар, чадал хүч, тэсвэрийг биднээс "нэхэж" байв. Шижирийн ферм дээр 13.00 цагт үдийн хоол идэж, амсхийгээд шууд л Шижирийн даваа руу шалчигнуулан өгссөн.

Зураг 2. Шалчигнахын өмнөхөн, цаана Шижирийн даваа харагдана
Шалчигнасан замаар цацсан шагай шиг өгсөх манай багийнхан үнэхээр "баатарлаг" жийлтийг хийсэн. Ийм шалчигнасан замд нэг нэгнийхээ мөрийг дагаж явж болдоггүй юм билээ. УБ хотод унадаг дугуйны тэмцээнд оролцсон гишүүд тэмцээнээ дуусгаад биднийг Шижирийн даваа дээр угтана гэж утсаар мэдэгдэв. Хий эргэн эргэн, шалчигнасан хөрсөнд зоогдон чангаалгасаар даваа өөд өгсөөр манай залуучууд бахтай гарсан даа. Ялангуяа гишүүн С.Энхбаатар (012) онцгой сайн жийсэн.

Зураг 3. Манай баг. Шижирийн даваа

Давааны өөд өгссөн бид, угтан ирж буй гишүүдтэйгээ бараг л 2 талаас зэрэг уулзав. Ингээд 32 хүнтэй болов. Угтагч 4 гишүүний замыг 54 км-ээр тооцов. Замын (road) дугуй хүртэл Шижирийн даваа дээр гарч ирсэн шүү. Даваа уруудан шалчигнуулан, пялбагнуулан жийсээр автомашины замтай нийлэн Орбитын захад 16.00 цагт ирж, аялал амжилттай дуусав. Аяллын нийт зай- 84 км.

Зураг 4. Э.Уянга ба манай баг
Манай группийн аялалд нэгдэн аялагч гишүүн болсон Т.Энхбаяр (141), Д.Болор Эрдэнэ (142), Д.Баасансүрэн (143), О.Галбаатар (144) нартаа баяр хүргье. Багийн хамт та нартаа баярлалаа. Дараагийн аяллаар дахин уулзацгаая.

Зураг 5. Хөх тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ижилмөрөн Д.Сонинбаяр Э.Уянга Ч.Мажигсүрэн О.Галбаатар Н.Мягмардорж Д.Болор-Эрдэнэ Б.Гантөмөр Т.Батбаяр А.Бат-Эрдэнэ Ц.Тулгаа Б.Элбэг-Эрдэнэ Ч.Ганболд Н.Дагвасүрэн Privacy Ш.Бат Т.Энхбаяр О.Дарьхийхүү А.Батхуяг Б.Алтан-Оргил Н.Даваасамбуу Г.Гүндалай Д.Ганбат С.Энхбаатар А.Эрдэнэдулам Ц.Наранхүү Т.Баярсайхан Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Н.Төгөлдөр Э.Ожго
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
О.Галбаатар
  • 1175 км дутуу
  • 84 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Мягмардорж
  • 1114 км дутуу
  • 145 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Болор-Эрдэнэ
  • 960 км дутуу
  • 299 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Гантөмөр
  • 943 км дутуу
  • 316 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
Privacy
  • 1949 км
  • 19
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Бат
  • 2015 км
  • 19
  • 2
  • 0
  • 1
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Эрдэнэдулам Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1281 км
Зүгээр л жий!