Аяллын тэмдэглэл
Өглөө Буянт Ухаа спорт цогцолборын талбайд цугласан манайхан 9.30 цагт аяллаа эхлэв. Энэ удаа нийт 36 аялагч оролцсон нь группийн дээд амжилт болон бүртгэгдлээ.
Замын дугуйтай аялагчид Айдасын даваа давж Өлзийт руу, уулын дугуйтай аялагчид Амгалан хотхоны хойд толгод ороосон цастай замаар Өлзийт руу жийж, Түргэний голын гүүр дээр уулзалдав. Аялахад маш таатай цаг агаартай өдөр болсон. Засмал замаар "тайвуухан" жийсээр Шувуу дээр 11.00 цагт очлоо. Үдийн цай ууж амраад, эргээд Сонгино хүрэх засмал замдаа орлоо. Манай аяллын цувааны зургийг дрон-оор Мобикомийн залуус бас авч, аяллын явцыг яруу тодоор харуулсан болно.
Зураг 1. Манай баг. ШувууЗамын дугуйтай "акул"-ууд хажуугаар чимээ аниргүй урсаад л өнгөрч, Морингийн даваа руу жирийж гараад эргэн бууж арын нөхөддөө туслан дахин өгсөж байлаа. Морингийн давааг 13.00 цагт давж Нисэх хүрч, улмаар УБ хотын төвд 14.30 цагт ирлээ. Аяллын нийт зай 81 км.
Зураг 2. Буцах замдШинээр элссэн аялагч гишүүн Р.Төмөрбаатар (129), С.Баярболд (130), Х.Батцэнгэл (131), Л.Баярцэнгэл (132), А.Гантогтох (133), Н.Даваасамбуу (134), У.Энх Ану (135), А.Энхжин (136), Т.Лхагвасүрэн (137), А.Даваасүрэн (138), М.Төгөлдөр (139), Ц.Отгонболд (140) нартаа баяр хүргье. Аяллын зургийг гишүүн Э.Ижилмөрөн (013), А.Батхуяг (117) нар авсан болно.
Манай шинэ аялагч гишүүд маш сайн унадаг дугуйгаар аялах дадалтай байлаа. Ялангуяа У.Энх Ану охин, Р.Төмөрбаатар, Х.Батцэнгэл, Л.Баярцэнгэл нар багийн нөхдийнхөө талархалыг хүлээсэн болно. Та нартаа амжилт хүсье. Дараагийн аяллаар уулзацгаая.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Т.Лхагвасүрэн
С.Баярболд
А.Даваасүрэн
Л.Жаргалсайхан
М.Төгөлдөр
У.Энх-Ану
Б.Гантөмөр
Г.Отгонболд
Л.Баярцэнгэл
Д.Сэлэнгэсүрэн
З.Ананд
Б.Сэргэлэнбаатар
А.Гантогтох
Х.Батцэнгэл
Р.Төмөрбааатар
Б.Элбэг-Эрдэнэ
Ч.Ганболд
Н.Дагвасүрэн
Ш.Бат
Э.Ижилмөрөн
Г.Манлай
П.Чинболд
А.Батхуяг
Н.Ууганбаяр
Б.Алтан-Оргил
А.Энхжин
Н.Даваасамбуу
Д.Ганбат
Д.Сонинбаяр
А.Эрдэнэдулам
Э.Уянга
Т.Баярсайхан
Privacy
Ч.Мажигсүрэн
Privacy
Э.Ожго
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Э.Ижилмөрөн |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1321 км |