Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө Буянт Ухаа спорт цогцолборын талбайд цугласан манайхан 9.30 цагт аяллаа эхлэв. Энэ удаа нийт 36 аялагч оролцсон нь группийн дээд амжилт болон бүртгэгдлээ.
Замын дугуйтай аялагчид Айдасын даваа давж Өлзийт руу, уулын дугуйтай аялагчид Амгалан хотхоны хойд толгод ороосон цастай замаар Өлзийт руу жийж, Түргэний голын гүүр дээр уулзалдав. Аялахад маш таатай цаг агаартай өдөр болсон. Засмал замаар "тайвуухан" жийсээр Шувуу дээр 11.00 цагт очлоо. Үдийн цай ууж амраад, эргээд Сонгино хүрэх засмал замдаа орлоо. Манай аяллын цувааны зургийг дрон-оор Мобикомийн залуус бас авч, аяллын явцыг яруу тодоор харуулсан болно.
Замын дугуйтай "акул"-ууд хажуугаар чимээ аниргүй урсаад л өнгөрч, Морингийн даваа руу жирийж гараад эргэн бууж арын нөхөддөө туслан дахин өгсөж байлаа. Морингийн давааг 13.00 цагт давж Нисэх хүрч, улмаар УБ хотын төвд 14.30 цагт ирлээ. Аяллын нийт зай 81 км. Шинээр элссэн аялагч гишүүн Р.Төмөрбаатар (129), С.Баярболд (130), Х.Батцэнгэл (131), Л.Баярцэнгэл (132), А.Гантогтох (133), Н.Даваасамбуу (134), У.Энх Ану (135), А.Энхжин (136), Т.Лхагвасүрэн (137), А.Даваасүрэн (138), М.Төгөлдөр (139), Ц.Отгонболд (140) нартаа баяр хүргье. Аяллын зургийг гишүүн Э.Ижилмөрөн (013), А.Батхуяг (117) нар авсан болно.Манай шинэ аялагч гишүүд маш сайн унадаг дугуйгаар аялах дадалтай байлаа. Ялангуяа У.Энх Ану охин, Р.Төмөрбаатар, Х.Батцэнгэл, Л.Баярцэнгэл нар багийн нөхдийнхөө талархалыг хүлээсэн болно. Та нартаа амжилт хүсье. Дараагийн аяллаар уулзацгаая.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ч.Ганболд | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1287 км |