Аяллын тэмдэглэл
Урьд шөнө нь шуурсан ч гэсэн цэлмэг тэнгэр, сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Өглөө 9.10 цаг гээд Оргил худалдааны төв дээрээс хөдлөв. Зуслангийн замаар хамтын хүч хэрэглэн жийж Жигжид зуслан, Майхан толгой хүрч улмаар ойн цагдаагийн гадаа очлоо.
Зураг 1. Манай баг. Майхан толгойАмсхийгээд хөдлөх гэж байтал гишүүн Ц.Тулга (108) хүү дугуйгаа түрсээр гүйцээд ирэв. Урд дугуй нь хагарсан ч гэсэн аялалдаа заавал явна гэсээр бидний мөрийг мөшгин иржээ. Шинэ олгой, элгэвч хийж манай залуучууд дугуйг нь "гялс" заслаа. Ингээд манай баг 22 хүнтэй боллоо.
Зураг 2. Манай баг. Дугуйчдын давааУулын даваа руу өгсөх зам цастай байв, эндээс явган аялал эхлэв. Түрж, үүрж, жийж өгссөөр 12.20 цагт даваа дээр гарав. Үдийн хоол идэж, бага зэрэг амраад уулын цастай хөндий уруудан бид цааш аялав.
Зураг 3. Манай баг. Цастай хөндийгөөрЦэвэр агаар, цэлмэг тэнгэр, хурц наран доор жийх нь жийж, шарвах нь шарваад, алхах нь алхаж, цасанд шумбаж сэлээд л 11 км явсаны дараа 15.00 цагийн үед засмал дээр гарч ирлээ.
Зураг 4. Манай баг. Цасан дундуур алхсаарЦасанд нэлээд хүч тамираа барсан ч гэлээ манайхан Гүнтийн даваа руу шазруухан өгссөөр 16.10 цагт давлаа. Манай 4 аялагч гишүүн Гүнтийн даваа руу жийж гарлаа. Бүр 2 нь буцаж уруудаад хойно хоцорсон нөхдийнхөө дугуйг хөтлөн дахиад л өгсчих юм даа.
Зураг 5. Ийм явдал тохиолдож болноҮнэхээр гайхалтай залуучууд шүү. Нийт багийн анд та нартаа баярлалаа, бид чадсан. Аяллын зай- 64 км.
Зураг 6. Манай баг. Гүнтийн давааЖигжид зуслангийн хоолны газар халуун сүүтэй цай, хуушуур идэж хүч, тамираа сэлбээд УБ хотын зүг жирийтэл жийгээд 18.30 цагт хотын төвд ирлээ. Дурсгалтай адал явдалт аяллын агшинг "зогсоож" чадсан зурагчин Ч.Мажигсүрэн (036) анддаа маш их баярлалаа.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Батжаргал
П.Очирбат
Б.Сэргэлэнбаатар
Б.Төмөр-Очир
Ц.Тулгаа
Б.Элбэг-Эрдэнэ
С.Лувсан
Privacy
Ш.Бат
П.Чинболд
А.Батхуяг
Н.Ууганбаяр
Б.Алтан-Оргил
С.Гарьд
Д.Ганбат
С.Энхбаатар
Д.Сонинбаяр
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
Б.Батжаргал
Ч.Мажигсүрэн
У.Одбаяр
Б.Насанбат
Э.Ожго
Б.Батжаргал
- 1134 км дутуу
- 125 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
П.Очирбат
- 1043 км дутуу
- 216 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Б.Сэргэлэнбаатар
- 853 км дутуу
- 406 км
- 5
- 1
- 0
- 0
- 0
Б.Төмөр-Очир
- 602 км дутуу
- 657 км
- 9
- 5
- 0
- 0
- 0