Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Урьд шөнө нь шуурсан ч гэсэн цэлмэг тэнгэр, сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Өглөө 9.10 цаг гээд Оргил худалдааны төв дээрээс хөдлөв. Зуслангийн замаар хамтын хүч хэрэглэн жийж Жигжид зуслан, Майхан толгой хүрч улмаар ойн цагдаагийн гадаа очлоо.
Амсхийгээд хөдлөх гэж байтал гишүүн Ц.Тулга (108) хүү дугуйгаа түрсээр гүйцээд ирэв. Урд дугуй нь хагарсан ч гэсэн аялалдаа заавал явна гэсээр бидний мөрийг мөшгин иржээ. Шинэ олгой, элгэвч хийж манай залуучууд дугуйг нь "гялс" заслаа. Ингээд манай баг 22 хүнтэй боллоо. Уулын даваа руу өгсөх зам цастай байв, эндээс явган аялал эхлэв. Түрж, үүрж, жийж өгссөөр 12.20 цагт даваа дээр гарав. Үдийн хоол идэж, бага зэрэг амраад уулын цастай хөндий уруудан бид цааш аялав. Цэвэр агаар, цэлмэг тэнгэр, хурц наран доор жийх нь жийж, шарвах нь шарваад, алхах нь алхаж, цасанд шумбаж сэлээд л 11 км явсаны дараа 15.00 цагийн үед засмал дээр гарч ирлээ. Цасанд нэлээд хүч тамираа барсан ч гэлээ манайхан Гүнтийн даваа руу шазруухан өгссөөр 16.10 цагт давлаа. Манай 4 аялагч гишүүн Гүнтийн даваа руу жийж гарлаа. Бүр 2 нь буцаж уруудаад хойно хоцорсон нөхдийнхөө дугуйг хөтлөн дахиад л өгсчих юм даа. Үнэхээр гайхалтай залуучууд шүү. Нийт багийн анд та нартаа баярлалаа, бид чадсан. Аяллын зай- 64 км. Жигжид зуслангийн хоолны газар халуун сүүтэй цай, хуушуур идэж хүч, тамираа сэлбээд УБ хотын зүг жирийтэл жийгээд 18.30 цагт хотын төвд ирлээ. Дурсгалтай адал явдалт аяллын агшинг "зогсоож" чадсан зурагчин Ч.Мажигсүрэн (036) анддаа маш их баярлалаа.