Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын эхэн сарын аяллын нээлт эхэлсэн 48 дахь удаагийн өдрийн аялал амжилттай болж дууслаа. Группийн аялагч гишүүд, шинэ гишүүд бүгд 26 хүн оролцож 61 км аяллын зам туулав.
Өнөөдөр манай групп-т шинээр 13 гишүүн элсэж (дээд амжилт), хувийн дугаар авсан болно. Шинэ гишүүд маань маш сайн аялаж, аяллын замыг амжилттай дуусгав. Аялагч гишүүн болсон Б.Батжаргал (116), А.Батхуяг (117), Г.Ганбаяр (118), Б.Батжаргал (119), Н.Мягмардорж (120), С.Лувсан (121), Б.Сэргэлэнбаатар (122), С.Билгүүн (123), П.Бумцэнд (124), Б.Мөнх Эрдэнэ (125), Л.Жаргалсайхан (126), Д.Алтанзул (127), Д.Сэлэнгэсүрэн (128) нарт баяр хүргье. Аяллын цувааны цоожлогчоор гишүүн Ц.Наранхүү (069) хариуцлагатай ажиллаж хамт олны талархал хүлээсэн болно.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Э.Ижилмөрөн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1274 км |