Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #6 - ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ХАРХОРИН СУМ БУЮУ ӨВЛИЙН АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/71
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
50 км
Давааны тоо
0
Өндөр авалт
269 м
Өндөр алдалт
-267 м
Их өгсөлт
3.9 %
Их уруудалт
-4.1 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2018 оны 1 сарын 20 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Өвөрхангай аймаг, Хархорин сум
Цуглах цэгийн солбицол
47.191778, 102.818139
47°11'30.4"N, 102°49'5.3"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группийн 2018 оны эхний аялал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Шанхын хийдийн чиглэлд зохиогдож амжилттай болж дууслаа.

1 сар 19 өдөр, Баасан гариг
Өглөө 7 аялагч, 3 автомашин, 11 унадаг дугуй 8.30 цагт, 4 аялагч УБ- Хархорин чиглэлийн автобус 11.00 цагт, гишүүн С.Энхбаатар (012) гэр бүлийн хүний хамт өөрийн машинаар 10.00 цагт УБ хотоос хөдөллөө. Гишүүн С.Батсуурь (063) өглөө эрт ирж халуун аарцаар дайлж, замын хүнс бидэнд өгч үдэж өглөө. Дугуйчин анд, дүүдээ их баярлалаа. Мөн гишүүн Ц.Наранхүү (069)-гийн гэрт автобусаар явах аялагч нар амарч, халуун буузаар дайлуулсан болно. Ц.Наранхүүгийн гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хархорин суманд орой 16 цагийн үед баг бүрэн бүрэлдхүүнээр цуглав. Л.Батболд ахлагчтай Хархорин дугуйн аялагчдын клубын хамт олон угтан авч өдрийн хоолоор дайлав. Дараа нь Хархорин сумын засаг дарга Л.Энхбаттай уулзаж, Монголын эртний нийслэл хотын эгэлгүй сайхан түүх сонсож Хархорин сумын засаг даргын гарын бэлэг авлаа. Орой байрлах байрандаа очиж маргаашийн аяллын төлөвлөгөөг хэлэлцэн халуухан хуушуураар дайлуулан амарлаа.

1 сар 20 өдөр, Бямба гариг
Өглөө тэнгэр цэлмэг маш сайхан өдөр болов. Аялал 10.30 цагт эхэллээ. Автомашины дэмжлэгтэй унадаг дугуйны аялал гэдэг ангилалд багтах энэ удаагийн аяллыг Хархорины дугуйчид маань маш сайн зохион байгуулж чадсаныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье.

Зураг 1. Аяллын гараа
Замын цагдаагийн автомашинаар хамгаалуулж, цоожны машиныг С.Энхбаатарын гэргий Ц.Оюунчимэг жолоодон, нийт 16 дугуйчин Шанхын хийдийн зүг торойтол жийсээр 13.00 цагт очлоо. Хийдийн ламын тайлбартай сонин сайхан түүх сонсож, Баруун хийдийг үзээд 14.00 цагт үдийн хоол идэж, халуун аарц, чацаргана уугаад ирсэн замаараа жирийтэл хурдалсаар 15.15 цагт Хархоринд ирлээ. Эрдэнэ зуу хийдийг үзэж, Хархорин дундуур бяцхан аялаад байрандаа ирэв. Аяллын нийт зай 50 км. Оройн хоолны дараа манайхан ширээний теннис, сагс тоглож сайхан амарсан билээ.

Зураг 2. Манай баг. Шанхын хийд
Аяллыг зохион байгуулж, амжилттай болоход гүн туслалцаа үзүүлсэн Хархорин дугуйн аялагчдын клубын ахлагч Л.Батболд, админ Г.Түвшинмандах, тогооч Н.Цэдэн Иш, тогооч Б.Энхцэцэг, Хархорины замын цагдаагийн ахлах ахлагч Ц.Атараа, И.Бадрахзул нар, дугуйчин Б.Доржсүрэн, дугуйчин Б.Есөнмөнх, дугуйчин Э.Алтанзаяа, дугуйчин Р.Отгонбаяр, дугуйчин- сурвалжлагч С.Долгормаа, жолооч М.Шавагцэрэн, жолооч- зурагчин Ц.Оюунчимэг, УБ хотоос оролцсон манай группийн гишүүд, Мерида клубын гишүүд та нартаа талархал илэрхийлье.

Зураг 3. Хоногийн аяллын гэрчилгээ
Жич: Нийтлэлд ашигласан фото зургийг Ц.Оюунчимэг (012А) авсан болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу П.Бумцэнд Л.Жаргалсайхан С.Баярболд Б.Доржсүрэн Ц.Тулгаа Э.Нинждорж А.Батхуяг Л.Батболд С.Энхбаатар Э.Уянга Ц.Наранхүү Б.Батжаргал Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
П.Бумцэнд
  • 1048 км дутуу
  • 211 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Л.Жаргалсайхан
  • 1069 км дутуу
  • 190 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Баярболд
  • 1068 км дутуу
  • 191 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Б.Доржсүрэн
  • 495 км дутуу
  • 764 км
  • 4
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ц.Наранхүү Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1280 км
Зүгээр л жий!