Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Манай группийн 2018 оны эхний аялал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Шанхын хийдийн чиглэлд зохиогдож амжилттай болж дууслаа.
1 сар 19 өдөр, Баасан гариг
Өглөө 7 аялагч, 3 автомашин, 11 унадаг дугуй 8.30 цагт, 4 аялагч УБ- Хархорин чиглэлийн автобус 11.00 цагт, гишүүн С.Энхбаатар (012) гэр бүлийн хүний хамт өөрийн машинаар 10.00 цагт УБ хотоос хөдөллөө. Гишүүн С.Батсуурь (063) өглөө эрт ирж халуун аарцаар дайлж, замын хүнс бидэнд өгч үдэж өглөө. Дугуйчин анд, дүүдээ их баярлалаа. Мөн гишүүн Ц.Наранхүү (069)-гийн гэрт автобусаар явах аялагч нар амарч, халуун буузаар дайлуулсан болно. Ц.Наранхүүгийн гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хархорин суманд орой 16 цагийн үед баг бүрэн бүрэлдхүүнээр цуглав. Л.Батболд ахлагчтай Хархорин дугуйн аялагчдын клубын хамт олон угтан авч өдрийн хоолоор дайлав. Дараа нь Хархорин сумын засаг дарга Л.Энхбаттай уулзаж, Монголын эртний нийслэл хотын эгэлгүй сайхан түүх сонсож Хархорин сумын засаг даргын гарын бэлэг авлаа. Орой байрлах байрандаа очиж маргаашийн аяллын төлөвлөгөөг хэлэлцэн халуухан хуушуураар дайлуулан амарлаа.
1 сар 20 өдөр, Бямба гариг
Өглөө тэнгэр цэлмэг маш сайхан өдөр болов. Аялал 10.30 цагт эхэллээ. Автомашины дэмжлэгтэй унадаг дугуйны аялал гэдэг ангилалд багтах энэ удаагийн аяллыг Хархорины дугуйчид маань маш сайн зохион байгуулж чадсаныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Наранхүү | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1280 км |