Аяллын тэмдэглэл
Манай группийн 2018 оны эхний аялал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Шанхын хийдийн чиглэлд зохиогдож амжилттай болж дууслаа.
1 сар 19 өдөр, Баасан гариг
Өглөө 7 аялагч, 3 автомашин, 11 унадаг дугуй 8.30 цагт, 4 аялагч УБ- Хархорин чиглэлийн автобус 11.00 цагт, гишүүн С.Энхбаатар (012) гэр бүлийн хүний хамт өөрийн машинаар 10.00 цагт УБ хотоос хөдөллөө. Гишүүн С.Батсуурь (063) өглөө эрт ирж халуун аарцаар дайлж, замын хүнс бидэнд өгч үдэж өглөө. Дугуйчин анд, дүүдээ их баярлалаа. Мөн гишүүн Ц.Наранхүү (069)-гийн гэрт автобусаар явах аялагч нар амарч, халуун буузаар дайлуулсан болно. Ц.Наранхүүгийн гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хархорин суманд орой 16 цагийн үед баг бүрэн бүрэлдхүүнээр цуглав. Л.Батболд ахлагчтай Хархорин дугуйн аялагчдын клубын хамт олон угтан авч өдрийн хоолоор дайлав. Дараа нь Хархорин сумын засаг дарга Л.Энхбаттай уулзаж, Монголын эртний нийслэл хотын эгэлгүй сайхан түүх сонсож Хархорин сумын засаг даргын гарын бэлэг авлаа. Орой байрлах байрандаа очиж маргаашийн аяллын төлөвлөгөөг хэлэлцэн халуухан хуушуураар дайлуулан амарлаа.
1 сар 20 өдөр, Бямба гариг
Өглөө тэнгэр цэлмэг маш сайхан өдөр болов. Аялал 10.30 цагт эхэллээ. Автомашины дэмжлэгтэй унадаг дугуйны аялал гэдэг ангилалд багтах энэ удаагийн аяллыг Хархорины дугуйчид маань маш сайн зохион байгуулж чадсаныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье.
Зураг 1. Аяллын гарааЗамын цагдаагийн автомашинаар хамгаалуулж, цоожны машиныг С.Энхбаатарын гэргий Ц.Оюунчимэг жолоодон, нийт 16 дугуйчин Шанхын хийдийн зүг торойтол жийсээр 13.00 цагт очлоо. Хийдийн ламын тайлбартай сонин сайхан түүх сонсож, Баруун хийдийг үзээд 14.00 цагт үдийн хоол идэж, халуун аарц, чацаргана уугаад ирсэн замаараа жирийтэл хурдалсаар 15.15 цагт Хархоринд ирлээ. Эрдэнэ зуу хийдийг үзэж, Хархорин дундуур бяцхан аялаад байрандаа ирэв. Аяллын нийт зай 50 км. Оройн хоолны дараа манайхан ширээний теннис, сагс тоглож сайхан амарсан билээ.
Зураг 2. Манай баг. Шанхын хийдАяллыг зохион байгуулж, амжилттай болоход гүн туслалцаа үзүүлсэн Хархорин дугуйн аялагчдын клубын ахлагч Л.Батболд, админ Г.Түвшинмандах, тогооч Н.Цэдэн Иш, тогооч Б.Энхцэцэг, Хархорины замын цагдаагийн ахлах ахлагч Ц.Атараа, И.Бадрахзул нар, дугуйчин Б.Доржсүрэн, дугуйчин Б.Есөнмөнх, дугуйчин Э.Алтанзаяа, дугуйчин Р.Отгонбаяр, дугуйчин- сурвалжлагч С.Долгормаа, жолооч М.Шавагцэрэн, жолооч- зурагчин Ц.Оюунчимэг, УБ хотоос оролцсон манай группийн гишүүд, Мерида клубын гишүүд та нартаа талархал илэрхийлье.
Зураг 3. Хоногийн аяллын гэрчилгээЖич: Нийтлэлд ашигласан фото зургийг Ц.Оюунчимэг (012А) авсан болно.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу
П.Бумцэнд
Л.Жаргалсайхан
С.Баярболд
Б.Доржсүрэн
Ц.Тулгаа
Э.Нинждорж
А.Батхуяг
Л.Батболд
С.Энхбаатар
Э.Уянга
Ц.Наранхүү
Privacy
Э.Ожго
П.Бумцэнд
- 1048 км дутуу
- 211 км
- 3
- 1
- 0
- 0
- 0
Л.Жаргалсайхан
- 1069 км дутуу
- 190 км
- 3
- 1
- 0
- 0
- 0
С.Баярболд
- 1068 км дутуу
- 191 км
- 3
- 1
- 0
- 0
- 0
Б.Доржсүрэн
- 495 км дутуу
- 764 км
- 4
- 1
- 0
- 1
- 0