УУДАГ-ын ТҮҮХ:
2017 онд 1000 км-ээс хол замд аялсан гишүүд (зураг 4)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод унадаг дугуйгаар аялдаг өвлийн уламжлалт аялал 12 сарын 22 өдөр амжилттай боллоо. Манай групп-ээс 6 аялагч гишүүн оролцож 22- 44 км зай туулав.
УБ хотоос хөдлөхөд гишүүн У.Одбаяр (055) гаргаж өглөө. Өглөө үүрээр Сүхбаатар хотод ирэхэд гишүүн Б.Төмөр Очир (026) угтав. Энэ удаагийн аяллыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Сүхбаатар сумын засаг даргын тамгын газар дэмжин туслаж, аялагчдын өглөө, өдөр, оройн хоол, амарч тухлах байр, унадаг дугуйны зогсоол, чөлөөт цагаа өнгөрөөх бүх нөхцөлөөр хангасан болно.
Аялагчид үдээс өмнө Сүхбаатар Сайханы хөтөл чиглэлд 12 дугуйчин 22 км, үдийн хоолны дараа Сүхбаатар- Ээж мод чиглэлд 5 дугуйчин 22 км зайд аяллаа. Цаг агаар тогтуун сайхан байлаа.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорол, Мерида УБ клубийн гишүүн Р.Нямдорж, унадаг дугуйн ОУХМ Д.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын дугуйчин Л.Батболд тэргүүтэй багийн нөхдөдөө талархал илэрхийлье.
Оройн галт тэргэнд сууж, Бямба гаригийн өглөө үүрээр УБ хотод ирэхэд гишүүн Ч.Мажигсүрэн (036) угтаж авлаа.