Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #5 - СЭЛЭНГЭ АЙМАГ, СҮХБААТАР ХОТ БУЮУ ӨВЛИЙН АЯЛАЛ 2017

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/70
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
44 км
Давааны тоо
1
Өндөр авалт
291 м
Өндөр алдалт
-291 м
Их өгсөлт
5.2 %
Их уруудалт
-5.5 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2017 оны 12 сарын 21 Пүрэв гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Цуглах цэгийн солбицол
50.236139, 106.199611
50°14'10.1"N, 106°11'58.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УУДАГ-ын ТҮҮХ:
2017 онд 1000 км-ээс хол замд аялсан гишүүд
(зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод унадаг дугуйгаар аялдаг өвлийн уламжлалт аялал 12 сарын 22 өдөр амжилттай боллоо. Манай групп-ээс 6 аялагч гишүүн оролцож 22- 44 км зай туулав.

УБ хотоос хөдлөхөд гишүүн У.Одбаяр (055) гаргаж өглөө. Өглөө үүрээр Сүхбаатар хотод ирэхэд гишүүн Б.Төмөр Очир (026) угтав. Энэ удаагийн аяллыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Сүхбаатар сумын засаг даргын тамгын газар дэмжин туслаж, аялагчдын өглөө, өдөр, оройн хоол, амарч тухлах байр, унадаг дугуйны зогсоол, чөлөөт цагаа өнгөрөөх бүх нөхцөлөөр хангасан болно.

Зураг 1. Манай баг. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Партизаны талбай

Аялагчид үдээс өмнө Сүхбаатар Сайханы хөтөл чиглэлд 12 дугуйчин 22 км, үдийн хоолны дараа Сүхбаатар- Ээж мод чиглэлд 5 дугуйчин 22 км зайд аяллаа. Цаг агаар тогтуун сайхан байлаа.

Зураг 2. Манай баг. Сайханы хөтөл

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорол, Мерида УБ клубийн гишүүн Р.Нямдорж, унадаг дугуйн ОУХМ Д.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын дугуйчин Л.Батболд тэргүүтэй багийн нөхдөдөө талархал илэрхийлье.

Зураг 3. Сайханы хөтөл
Оройн галт тэргэнд сууж, Бямба гаригийн өглөө үүрээр УБ хотод ирэхэд гишүүн Ч.Мажигсүрэн (036) угтаж авлаа.

Зураг 4. Бидний түүх. 2017 онд 1000 км-ээс хол замд аялсан гишүүд

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Төмөр-Очир О.Дарьхийхүү Э.Уянга Э.Ожго Ч.Ганболд Э.Нинждорж
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Зүгээр л жий!